Кыргызстаны хоёр дахь том хот Ошт Владимир Лениний хөшөө байдаг байсныг буулгажээ. 23 метр тус хөшөөг Төв Ази дахь хамгийн өндөр Лениний хөшөө гэж үздэг байв. Кыргызстан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед буюу 1975 онд тус хөшөөг босгожээ. Хөшөө байсан байрлалд тугны шон зоох аж.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд өөрсдийн үндэсний онцлогоо тодруулахын тулд Оростой харилцаагаа бууруулах нь бий.
Ош дахь Лениний хөшөөг буулгасан явдлыг олон нийт төдийлөн шуугиж хүлээж аваагүй бөгөөд эрх баригчид ч үүнийг хот төлөвлөлтийн энгийн нэг хэсэг гэж тайлбарлажээ. Хотын архитектур, гоо зүй талаас нь сайжруулалт хийхийн тулд хөшөөг буулгасан гэж хотын захиргаа мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Санкт-Петербург, Белгород зэрэг хотод ч Лениний хөшөөг буулгасан тул энэ асуудлыг улс төржүүлэх хэрэггүй гэжээ.
Дашрамд дурдахад, Кыргызстаны холбоотон ОХУ өнгөрсөн долоо хоногт Москвагийн хамгийн хөл хөдөлгөөнтэй метроны буудал дээр Зөвлөлтийн харгис дарангуйлагч Иосиф Сталины хөшөөг байршуулжээ.
Нэргүй 2025-06-09 66.181.180.109
тэнд бас манай монголд байдаг шиг ёалга а******н бхтүүл байдаг юмуу??? хөшөөтэй дайтахаас өөр юм чадахгүй новшнууд !!!
Нэргүй 2025-06-09 66.181.190.243
ЛЕНИН Багшийн АЧААР л түүний Үндэсний Бодлогын Ачаар л одоо ТУСГААР УЛС болсон эргүү тэнэг киргизүүдээ
Нэргүй 2025-06-09 103.57.94.187
сталин бол аугаа удирдагч
Нэргүй 2025-06-09 66.181.185.120
orsiiin hoshoonuudiiiig ugaasaa delhii dayaar buulgaj bgaa orrsdiinhoo undestniihee hoshooog bosgoh heregtei
Зөв 2025-06-09 202.9.46.23
буулгаж 1 рублиэр зар, нэг тэнэг нь худалдаж аваад баар, паабандаа оруулж тавиг.
Оноч 2025-06-09 14.1.81.94
Киргизүүд өөр юм билээ. Оросод ер нь муу биш..төв Азийн орнууд социализм-д хожсон гэдэг байр суурьтай юм билээ. социализмийн үеийн хөшөө дурсгал ихтэй ер сүйтгэхгүй.
Нэргүй 2025-06-09 66.181.181.201
Путлер чинь Ленинийг үгүйсгээд Сталины их хядлагыг л тун сайшааж, даган дуурайдаг муу чөтгөр дөө !
зочин 2025-06-09 66.181.180.154
Сталины хатуу гар байгаагүй дэлхийн 2-р дайнд ЗХУ ялалт байгуулаагүй бол хүн төрлөхтөн бүхэлдээ фашистүүдийн саварт орж,үндсээрээ сөнөх байв , Дэлхийг зөвхөн немцүүд захирна, бусад орны иргэдээс зөвхөн 2 тэрбумыг боол болгон бусдыг устгана , африк ази ялангуяа орос монгол газрын хөрснөөс арчигдана, Ийм төлөвлөгөөг немцүүд бүр Москвад дөхөж ирэхээс өмнө батласан байсан ,Сталин,оросууд хүн төрлөхтөнг аварсан,Иргэний дайны хохирлыг7 жилд арилгаж,эх орноо 10 жилд үйлдвэржүүлж ийм ялалтад хүргэсэн
Нэргүй 2025-06-09 43.242.242.57
Сталин Монголыг аврах гэж байхдаа хэдэн монгол хүн алчихсан бэ?
Олон 2025-06-09 202.9.46.23
20 мянган монгол хүнийг төхөөрсөн дөө, Гитлер 5 сая еврэй, сталин 10-аад сая орос хүнээ ардын дайсан гэж хядсан, мао-цзедун бараг 20 сая xятадыг хувьсгалын эсэргүү хэмээн хядсан. Алийг нь ч өмөөрч, гавьяа өгөх нь буруу.
Нэргүй 2025-06-09 202.9.47.41
Орос ардын үлгэрт итгэсээр
бараг ленин 2025-06-09 66.181.180.198
tenegvvd leningui xaachin allah ulger
Нэргүй 2025-06-09 66.181.185.66
Зөв зөв буулгах хэрэгтэй