"Боловсролын салбарт ажилладаг 112 мянган хүн хөнгөлөлт эдэлнэ"

"Боловсролын салбарт ажилладаг 112 мянган хүн хөнгөлөлт эдэлнэ"

"Боловсролын салбарт ажилладаг 112 мянган хүн хөнгөлөлт эдэлнэ"
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.06.09/ багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүмүүс худалдаа үйлчилгээний газраас үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр хувийн аж ахуйн нэгж, арилжааны банкууд, бусад салбарын төлөөлөлтэй ярилцлаа. Монголын багш нарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Энэ холбоогоор дамжуулан зохион байгуулалтыг хийж байна.
Нэгдүгээрт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүд, их сургууль, коллеж гээд бүхий л боловсролын байгууллагад ажилладаг ажилтан, багш нар, цалин авдаг 112 мянган хүнийг энэ системд хамруулна.
Бидэнтэй гэрээ байгуулсан бүх байгууллагад төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Боловсролын яамны зүгээс хувь хүний мэдээллийг чанд нууцалж, хамгаална. Багш, ажилчдын хувьд хэрэглээнд нь эерэгээр нөлөөлж, боловсон хүчний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Багш нарын өөрсдийн хүсэлтэд суурилж ийм арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлого зогсохгүй, цаашдаа ч үргэлжилнэ. Багш нарын орлогыг бодитоор дэмжиж буй бодлого юм" гэдгийг онцолсон юм.
"АЛЬ Ч САЛБАРТ ОЧСОН БАГШИЙН НЭР ХҮНД ӨСНӨ"
Монголын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Идэржавхлан:
-Манай холбооноос өнгөрсөн наймдугаар хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажилласан. Үүний дагуу салбар яам, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран багшийн үнэлэмжийг яаж бодитоор нэмж болох вэ, үндэсний баялаг бүтээгчид хэрхэн оролцох вэ, дан ганц төрөөс хамаарахгүйгээр хамтран хийх боломжтой том ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Багшийн үнэлэмжид бодитой хувь нэмэр оруулсан ажил байна гэдэгт итгэж байна. Өнөөдөр 20 орчим үндэсний  том хэмжээний компаниуд оролцож байна. Аль ч салбарт очсон багшийн нэр хүнд өснө. Тухайн салбарт багш ажилчид хэдэн хувийн хөнгөлөлт эдлэхийг хувийн байгууллагад өөрсдөө мэднэ. Цаашдаа төрийн байгууллагууд тай энэ талаар хэлэлцэнэ. Бид ямар нэгэн байдлаар компаниудад цензур тавихгүй. Багшийг дэмжиж, үнэлэмжийг дээшлүүлэх компаниудад нээлттэй арга хэмжээ гэдгийг хэлье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 103.212.118.237

багш эмч нарыг бэлдэхээс ажилаа эхлэх хэргтэй маш олон хөшүүргүүдийг бна энэ сайд ямархуу тархитайгаа одоо шалгах хэргтэй дээ

Avatar

Багш 2025-06-09 103.212.118.180

Багш хүн насаараа түмний олон хүүхдийн төлөө насаараа өөрийн хүүхдүүдээ хаяж зүтгэчхээд яагаад өөрийнх нь нэг хүүхэд дуртай мэргэжлээрээ сурах эрхийг нь хасаж байгаа хэрэг вэ?
Эрэлтэт мэргэжил гэж хүүхдийн сонирхол сурах эрхэд халдана вэ?

Avatar

Bagsh 2025-06-09 202.126.90.95

Salbariig nuraaj bgaa ene huneer said hiilgehgui shuu

Avatar

Зочин 2025-06-09 217.182.73.80

Ийм тэнэг коммунист арга хэрэглэх ээ болиоч оо. Гол нь сайн ажиллаж байгаа хүмүүст ялгавартай цалин өгдөг л тогтолцоонд шилжих хэрэгтэй штэй. цалингийн доод хэмжээг тогтоогоод сайн ажилласан хүнд дээд хэмжээ хэд байсан өгдөг л байх хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-09 172.56.200.122

СОНИН АЦ ШУУ

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.120.146

Эргүү мэдрэл малны юм хийхийн

Avatar

Иргэн 2025-06-09 202.9.40.248

Зүгээр л цалингаа нэмээч. заавал өөрсдийнхөө бизнeсайн хөгжүүлэх гээд уялдуулах гээд үзчих юмаа

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.120.146

цалин нэмэх ч хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-06-09 103.212.119.200

Нүд хуурсан юм хийж бх юм. зүгээр л цалинг нь дорвитой нэмчихэж болдоггүй юмуу. Багш ч бас хүнд ажил юмаа. хүүхдийнхээ багштай уулзах хувийн хэрэг дээр гарын үсэг зурахаар очлоо. ээ бурхан минь чихээ дараад гараад явмаар санагдлаа. тэр дуу чимээ хөдөлгөөн стресс хэцүү л юм. 15мин уулзах гэж эгээ л коридорт нь муужраад уначихсангүй.

Avatar

Худгар 2025-06-09 202.126.88.138

х***а нүүрт аашхиймаа

Avatar

Багш 2025-06-09 59.153.87.239

Зүгээр л цалин нэмээд өгөөч. Авсан цалингаараа амьжиргаагаа адилхан залгуулаад явъя.Элдэв хөнгөлөлт хэрэггүй. Халамж биш ажилласан хүнд нь цалин өгч байж болдоггүй яачихсан шийдвэр гаргаад байдаг юм. Иймэрхүү илүү харсан шийдвэрүүд бусдын дургүйш л хүргэхээс цаашгүй. Цалингаа л нэмүүлмээр байна.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.131.225.197

цалин чинь дагаад 80 татвартай шдэ

Avatar

Sukhbat Gansukh 2025-06-09 59.153.87.20

shal teneg pisda nar bagsh cart gej hend hereggui hog gargaj irs bsan bizdee

Avatar

Нэргүй 2025-06-09 103.11.194.254

Энэ шал дэмий ажил байна

Avatar

zochin 2025-06-09 202.72.245.198

ajillaa urgeljluulj chiigeeree saidaa er n bol ene salbariig schinechlech n zov .Tand amjilt chusii

Avatar

Угтах 2025-06-09 103.212.118.43

Ишш. Энэнд чаддаг юм гэж ширхэг ч байхгүй. Бүүр нэг лойцон мэдрэл

Avatar

Зочин 2025-06-09 66.181.182.23

Үндсэн хуулийн 14,2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. " гэж заасан байдаг.

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.123.242

Хэрэгжихгүй юмаар толгой эргүүлэх гэж байна. Эмч багш нарын цалинг гудамж цэвэрлэгч, автобусын жолооч нарынх адил нэмээгүй нь боловсрол, эрүүл мэндээр нь энэ улсыг унагах гэсэн санаархал шиг л санагдаад байгаа юм…

Avatar

зочин 2025-06-09 192.82.66.30

Багш нар нэр хүндтэй байх ёстой өөрсдөө ч хичээх хэрэгтэй ялангуяа харилцааны соёлдоо

Avatar

Мөнх 2025-06-09 202.126.88.89

Энэ чинь Багш нарын нэр хүндийг жинхэнээр нь уланд чихэж байна ш дээ.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.171.141

Ene nuhriin tanil taliinh ni hedhen uilchilgeenii gazraar uilchluulehed l hungulult huchintei baih bolov uu daa

Avatar

з 2025-06-09 202.126.90.145

буухийн хооронд дуугай байвал зүгээр байна. элийрэхээ боль

Avatar

зочин 2025-06-09 66.181.181.83

ийм элий балай юм ярьж солиорч байхаар зүгээр л цалинг нь 5.0-10.0 сая төгрөг болгоод нэмчих, тэгээд гүйцэтгэлийн үнэлгээг нь ямар нэг намчин, цүнх баригчаад биш, дориун менежер тавиад хийлгээд явчих. төсвийн мөнгийг эмч, багш зэрэг гол салбарын хүмүүсээс харамлачихаад өөрсдөө идэх гэж чичрэхээ болих хэрэгтэй. татвар төлөгчийн мөнгийг хулгай хийсэн албан хаагчийн толгойг авдаг байх хэрэгтэй. энэ нэг юмыг чинь овоо гайгүй хүн гэж бодсон чинь коммунизмд хордсон эргүй мал байсан юм байна

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-06-09 14.1.81.26

УГ НЬ МОНГОЛ УЛС ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ РУУ ЭРГЭЛ БУЦАЛТГҮЙ ШИЛЖСЭН….ГЭВЧ ЭНЭ НӨХДҮҮД БУЦААД Л НӨГӨӨ СОЦ СИСТЕМ РҮҮГЭЭ ЯВААД БАЙХ ЮМ ДАА……….

Avatar

зочин 2025-06-09 124.158.119.110

Хуцалгүй халамжаа болиод цалингаа бодитой нэм.

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.123.34

Наад халамжаа болилдоо наад мөнгийг чинь хэн төлөх юм. Жирийн татвар төлөгчидөө шулж залхааж ажил хийсэн нэр зүүдгээ больж үз

Avatar

Нэргүй 2025-06-09 202.126.88.173

Зүгээр цалин хангамжыг нь нэмхэд л болох асуудал
хөнгөлөлт, карт, систем зүгээр л мөнгө идэх арга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж