"Улс төрийн нөхцөл байдлаас үл хамаарч төмөр замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ"

"Улс төрийн нөхцөл байдлаас үл хамаарч төмөр замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ"

"Улс төрийн нөхцөл байдлаас үл хамаарч төмөр замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ"

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 


-Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Хамгийн эхэнд анхаарал татаж байгаа зүйл бол засаг төр солигдоход энэ ажил үргэлжилж чадах уу?

-Энэ асуудлыг Хятадын элчин сайд мөн эмзэг хүлээж авсан. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж төр засаг солигдоход энэ гэрээ цааш явах уу гэдгийг Хятадаас Монголд суугаа элчин сайд асуусан. Би гэрээ асуудалгүй цааш явна гэдгийг хэлсэн байгаа. Монголын төр солигдсон ч төрийн залгамж чанар өнөөдөр эхлүүлсэн энэ ажлууд зогсох ёсгүй. Тийм учраас асуудалгүй. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг аль болох хурдан ашиглалтад оруулбал Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй. 70 жилийн дараа анх удаа Замын-Үүд-Эрээний төмөр замын ардаас орж байгаа хил холбох төмөр зам хоёр дахь том ажил. Энэ ажлыг нураавал Монгол Улсын эдийн засаг л хохирно. Төр засаг тогтворгүй байхаар хоёр хөрш төдийгүй дэлхий нийтээр Монголыг тогтворгүй байдалтай орон гэдгээр харж эдийн засгийн хортой үр дагаврууд бий болж байгаа.

2025 оны зургадугаар сарын 9-ны энэ өдөр Зам тээврийн яамны харьяа "Тавантолгой төмөр зам" ХХК болон Хятад улсын "Төмөр замын зам гүүрийн инженеринг групп"-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа. Энэ гэрээг удаан хугацаанд олон хүний хүч хөдөлмөр, нойр, хоолгүй ажиллаж баталлаа. Худалдан авах газраас 848 тэрбумын худалдан авах гэрээний үнэ зарласан. Тус үнээр анх саяны компани орж ирсэн. Гэхдээ 960 гаруй тэрбум төгрөгийн үнийн санал илгээсэн. Хэдийгээр өнөөдөр бид тендерийн үнээр гэрээг байгуулж байгаа ч гэсэн Хятадын талаас тавьж байгаа шаардлага нь төгрөгийн ханшийн уналтаас болж бид хохирол амсч байгаатай холбоотой.

Гэрээ дөнгөж тендер зарлаж эхлэх үед юань 460 төгрөг байсан бол өнөөдөр 480 төгрөгт хүрлээ. Үүнээс шалтгаалж нэгдүгээрт, Хятадын тал 17 тэрбумын алдагдал хүлээх гэж байна. Хоёрдугаарт, мэдээж ажилчдын зардал мөнгө, техник тоног төхөөрөмжийн үнэ бүгд нэмэгдсэн.

Аль ч улсад энэ асуудал байна. Дэлхий нийт худалдааны хоригоос шалтгаалж барааны үнэ нэмэгдсэн учир ийм, ийм учир шалтгаанаас үнэ. өсч байна гэдэг албан бичгийг нэг биш удаа хүргүүлж байгаа. Үүнийг бид эргэж харж үзэж миний бие хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хурлаар үүнийг танилцуулж, энэ үнийг эргэн харах нь зүйтэй. Тийм учраас гэрээ хийхдээ юаны ханшийн алдагдал үүсэх асуудалд онцгой анхаарахыг Зам тээврийн сайд, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон Засгийн газрын тэмдэглэл гарсан. Үүнтэй холбогдуулан "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт үүрэг өгсний дагуу өнөөдөр үргэлжлүүлээд ажил гүйцэтгэх үнэ дээр харилцан тохиролцоно. Монголын талаас хэдэн хувийн ажил гүйцэтгэх, Хятадын талаас хэдэн хувийн ажил гүйцэтгэх гэх мэт.

Бидний зүгээс Хятадын талаас тавьж байгаа шаардлагыг хүлээн авлаа. Гэхдээ ажил гүйцэтгэх явцдаа 30-иас доошгүй хувийн ажил гүйцэтгэлийг Монголын компаниудаар гүйцэтгүүлэх харилцан үүргийг хүлээлгэж байгаа.

Ингэснээр ханшийн зөрүүний уналт зэргээс бид бага ч болов хамгаалагдана.  Мөн бид аль болох богино хугацаанд энэ ажлыг хийхийг шахаж байгаа. Хятадын талаас 22 сарын хугацаанд хийнэ гэсэн. Цаашид энэ ажил гэрээ нэг талдаа шийдэгдээд ханш болон бусад асуудлаа шийдвэрлэж чадвал ажлыг нэн даруй эхэлнэ гэдгийг хятад талаас илэрхийлээд байна.

-Гэрээнд "China energy"-д ямар, ямар давуу эрхүүдийг тусгасан бэ. 16 жилийн турш уурхайн аман дээрээс нүүрс хямд ачих нь, өөрсдөө тээвэрлэлтээ хийх нь, Монголд ашигтай зүйл алга гэхчлэн олон мэдээлэл явж байна шүү дээ.

-Бид энэ гэрээг бүтэн жилийн хугацаанд ярьсан. Засгийн газраас 2, 3 жил энэ асуудлыг ярьж байгаа. Харамсалтай нь өмнөх ажлын хэсгийн хүмүүс 50 гаруй удаа уулзахад энэ асуудал дээр ямар нэгэн тохиролцоо шийдэлд хүрч чадаагүй. Хамтарсан Засгийн газрын 10 сарын хугацаанд бид "China energy" компанитай удаа дараа уулзаж, тохиролцоонд хүрч чадсан. Хоёр тал харилцан ашигтай гэрээ хийсэн.

Аль нэг талд ашигтай гэрээ хийгээгүй гэдгийг ажлын хэсгийг ахалж байсан дэд даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье.

20 жилийн хугацаанд авах нүүрснийх нь хэмжээ байгаа ч гэсэн нүүрсний үнэ дээш, доош хэлбэлзэнэ.

-Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг тантай хамааралтай гэж яригдаж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажил хэдий хугацаанд үргэлжлэх, ямар явцтай явж байна вэ?

-Энэ зам надтай биш Зам тээврийн яамтай хамааралтай. Тус төмөр замыг гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас "Богдхан төмөр зам" төсөл гэж эхлүүлсэн. Оросын талаас энэ төмөр барьж байгуулахад, Улаанбаатар хотыг тойрч гарахад татгалзсан. Гурван жил гаруй хугацаанд энэ төсөл хөдлөөгүй. Тухайн үед би Оросын талаас лавлаж асуухад тус төслийг дэндүү үнэтэй байна гэдгийг ярьж байсан. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу 1.5 тэрбум ам.доллараар барина гэдэг төсөв нь батлагдсан байсан. Миний бие өнгөрсөн гуравдугаар сард Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг эхлүүлье, заавал хамтрахгүйгээр салбар зам болгож тавъя гэдгийг хэлсэн. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахи буюу хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон зуун тээвэр зууч, терминалиудыг төвөөс гаргавал түгжрэл тодорхой хэмжээгээр буурах юм байна гэж үзэж тогтоол гарч, энэ төслийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.

Үүний дагуу Монголын Төмөр зам компани ТЭЗҮ боловсруулж дуусгаад 102 км хоёр өртөө бүхий гурван зөрлөгтэй төмөр замыг маш богино хугацаанд 230 сая ам.доллар буюу 840 гаруй тэрбум төгрөгөөр барихаар болсон. Гэхдээ энэ нь төсөвт ямар нэгэн дарамт байхгүй.

Монголын Төмөр зам компани өөрийн орлогоороо энэ төмөр замыг барих шийдвэр гарсан. Тус төмөр замын ажлыг бид болж өгвөл 4-5 сарын хугацаанд хийж дуусгана. Товчхондоо бол тус төмөр зам ашиглалтад орсноор хотод түгжирч байгаа ачаа тээврийг нийслэлээс гаргах боломж бололцоо бүрдэнэ. Цаашид тус замыг хойд хөрштэй холбох ажлыг мөн үргэлжлүүлэн ярина.

Өнөөдөр Улаанбаатарт аюултай нөхцөл байдал нүүрлээд байгаа. Хоёрхон жилийн өмнө аюултай ачаа тээвэрлэж явсан нэг машин дэлбэрэхэд бүтэн хороолол шатаж, эрдэнэт хүний олон амь хохирч, хүмүүс эд хөрөнгөөрөө хохирсон. Тиймээс аюултай ачаа тээвэрлэлтэд хязгаар тогтоох шаардлагатай. Зөвхөн энэ өвөл гэхэд Улаанбаатарын Толгойт өртөөнд 250-300 вагон дизель түлш, бензинтэй вагонууд бүтэн гурван сарын турш зогссон. Миний бие энэ талаар тагнуулын байгууллагад ч удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Тиймээс Улаанбаатар хотоос хүнс бараанаас бусад аюултай ачааны вагоныг гаргах үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дагуу энэ ажил эхэлж, эд дундаа явж байна. Есдүгээр сараас өмнө дуусгана гэж төлөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.84

Худлаа худлаа. Та нар тэгэж бодож байгаа ч сөрөг хүчин чинь тийм боломж олгохгүй. Монгол орон дотооддоо хэрүүл зодоонтой байхад улс орон нь яаж хөгжих билээ. Ирээдүй бол огт харагдахгүй байна. Иргэд нь ч хэдэн төгрөг өгөх юм бол засаг төрөө хөнгөхөн татаж унагана. Түүхийг нь харахад тийм байдаг. Хөгжил бүтээн байгуулалт яриад эхлэнгүүт ард түмэн нь дарга нараа хардаад баахан мөнгө идэж уух гэж байна гээд жагсаад өлсөөд эхэлдэг. Монголд бүтээн байгуулалт хэрэггүй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.57.92.38

энэ бол хятад ирээдүйд болох өндөр магадлалтай тайван ану тай дайтах дайнны бэлтгэл хангаж тасралтгүй тогтвортой, маш хямд сайн чанарын коксжих нүүрсний бази суурьтай болох зорилтын хүрээнд хийж байгаа гэрээ юм. хамгийн гол бараг өөрийн эзэмшлийн шахуу ашиглах эрдэнэставантолгойн гурван орд юм. эхнийхийг нь амарбаясгаланг ашиглаж авсан бортээг бол 2,3 дахь хил холболтын төмөр зам халхавчаар хийсэн 5 толгой онч хараа, оорцог гэсэн нийт 3 ордод эзэн сууж байгаа юм. монголдууд нүүрсгүй болсон.

Avatar

Undesten 6 цагийн өмнө 103.145.234.122

17-хон км төмөр зам яаахаараа 1 их наяд төгрөгөөр баригддаг юм. Энэ бол маш том хулгай явагдаж байна. Үүнийг шалгах хэрэгтэй. Энэ хүн өнөөдөр мэдээлэл хийж байгаа нь анхаарал татаж байна. Салбарынхаа бодлогийг дэлгэрэнгүй 1ч удаа яриагүй байж гэнт мэдээлэл хийгээд л.

Avatar

Т1т 6 цагийн өмнө 202.9.46.23

Элэнцэг паланцагны чинь мега бүтээн байгуулалт, хэт өөдрөг төсөөлсөн төсөв санхүү эдийн засаг чинь амаараа шороо үнкэж харуулдаж уначхаад байхад юун 14 мега, нянбаагийн 24 мега төсөл. одоо яаж төсвөө засаж цалин тэтгэврээ цаг t-нд нь тавих, хотоо яаж тог халаалтгүй хөлдөөж сөнөхгүй байх вэ л гэж бодоцгоо!

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.160.104

Төмөр зам, төмөр зам, төмөр зам…..

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.176.75

энэ нөхөр авилга авчихсан сандарч байна уул нүхлэх биш бид гэрэл цахилгаан дулаантай баймаар байна

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.188.153

ха ха өлөнгүүд иймэрхүү л жүжиг тавьчих гэж

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.185.66

ЗА ЭНИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ ЭЭ

Avatar

Мөнх 9 цагийн өмнө 202.126.88.89

Нойр хоолгүй ажиллаж болохгүй ш дээ. Ямар дайн болж байгаа биш. Хуудам түүхий алдаатай шийдвэр гарна.
Харин уужуу тайван, судалгаа тооцоо сайтай ажиллаж бхйж л оновчтой шийдэл гаргана.

Муу худалч боловёролгүй хар царайт.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.110

п***а чин харин нойр хоолгүй ажилаад гэж шаажийн нойр хоолгүй ажлаад дэлхийд адаг улс болсон уу .манж писда. 30 жилийн хулгай чин хэр-с хэтэрсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж