Хармаалсан хожлоо алдсан Янник Синнер: Өнөөдөр би сайн унтаж чадахгүй ээ

Хармаалсан хожлоо алдсан Янник Синнер: Өнөөдөр би сайн унтаж чадахгүй ээ

Хармаалсан хожлоо алдсан Янник Синнер: Өнөөдөр би сайн унтаж чадахгүй ээ

Талбайн теннисний дөрвөн Их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн буюу Ролан Гарросын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолт өчигдөр/2025.06.08/ боллоо. Энэ жилийн тухайд Испанийн Карлос Алькараз болон Италийн Янник Синнер нар учраа таарав. Улмаар Карлос Алькараз 0-2 гэсэн хүнд байдлаас гурван ээлжийн тоглолтод дараалан ялж, 3-2 гэсэн харьцаатайгаар дэлхийн чансааг тэргүүлэгч Синнерийг буулган авч, аваргаа хамгааллаа.

Нийт таван цаг, 29 минут үргэлжилсэн Ролан Гарросын түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн финалын тоглолтод хожсон испани залуу од ердөө 22 насандаа таван том тэмцээнд түрүүллээ. Түүний хүүхэд насны баатар Рафаэль Надаль мөн 22 насандаа 2008 онд Уимблдонд түрүүлж, тав дахь цомоо өргөж байв.

Тоглолтын дараа Карлос Алькараз ярихдаа "Багийнхандаа, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Би та нартай агуу зүйлсийг хамт туулах азтай завшаантай. Энэ цом та нарынх шүү" гэжээ.

Алькараз Ролан Гарросын түүхэнд финалын тоглолтод 0-2 гэсэн харьцаатай хожигдож байгаад эргэн ирж ялалт байгуулсан зургаа дахь тамирчин болжээ. Мөн тус тэмцээнд дараалан түрүүлсэн хамгийн залуу тамирчин болсон аж.

Синнер, Алькараз хоёрыг өнөө цагийн дэлхийн шилдгүүд, ривалууд гэж тодорхойлдог ч тэд анх удаагаа л финалын тоглолтод учраа таарсан нь энэ байжээ. Тус тоглолтыг үзэж сонирхсон хүмүүсийн дунд эхний хоёр ээлжийн тоглолтын дараа Синнерийг ядах юмгүй түрүүллээ гэж бодож байсан хүн цөөнгүй байв. Гэвч Алькараз бууж өгсөнгүй.

Алькараз үргэлжлүүлэн "Янник, чиний байгаа түвшин үнэхээр гайхалтай байна. Чамайг өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж байгааг мэдэж байна. Чи аварга болох нь тодорхой. Ганц ч биш, олон удаа аварга болно. Чамтай энэ талбайд өрсөлдөж байгаа нь нэр төрийн хэрэг. Чамтай энэ тэмцээнд болон бусад тэмцээнд түүх бүтээж байгаадаа би үнэхээр баяртай байна. Чи надад болон бусдад урам зориг өгдөг. Ирэх тэмцээнүүдэд хамгийн сайн сайхан, мөн аз хүсье" гэлээ.

Харин аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж, аварга болох боломжоо алдсан Синнер "Одоо бол ярихаас илүүтэйгээр тоглох нь амархан санагдаж байна. Багийнхандаа намайг энд хүрэхэд тусалсанд баярлалаа. Бид өнөөдөр бүхнээ дайчиллаа. Байгаа бүхнээ л гаргалаа. Өнөөдөр би сайн унтаж чадахгүй ээ. Гэхдээ зүгээр ээ" гэв.

Өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй 23 настай Синнер анх удаагаа финалын тоглолтод хожигдож байгаа нь энэ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын тамирчин Коко Гауфф түрүүлжээ. Өдгөө 21 настай тэрбээр финалд Беларусийн Арина Сабаленкаг 2-1 гэсэн харьцаатай хожсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 203.91.115.50

Халхаар "өнөө шөнө миний унтах өнгөрлөө эсвэл талаар боллоо".

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж