Ромын пап Лео үндсэрхэг улс төрийн хөдөлгөөнүүдийг шүүмжлэв

Ромын пап Лео үндсэрхэг улс төрийн хөдөлгөөнүүдийг шүүмжлэв

Ромын пап Лео үндсэрхэг улс төрийн хөдөлгөөнүүдийг шүүмжлэв

Ромын пап Лео үндсэрхэг улс төрийн хөдөлгөөнүүд болон ялгаварлан гадуурхах сэтгэлгээ ихэсч буйг шүүмжиллээ. Ингэхдээ тэр аль нэг улс болон удирдагчийг тухайлан дурдсангүй. Ням гаригт Гэгээн Петрийн талбайд болсон цуглааны үеэр тэр бурхнаас хил хязгаарыг нээж, хануудыг нураан, үзэн ядалтыг арилгахыг хүсчээ.

АНУ-аас тодорсон пап тэрбээр "Биднийг хөршүүдээс маань тусгаарлаж буй аюулгүй бүсүүд болон улс төрийн үндсэрхэг үзэлд илрэх болсон гадуурхах сэтгэлгээнд орших газар үгүй. Хүмүүс хоорондын хилийг нээж, анги давхарга хоорондын хязгаарлалтыг нураах ёстой. Өөрөөсөө өөр нэгнээс айж, жигшдэг байдлыг таслан зогсоох ёстой" гэсэн юм.

Кардинал Роберт Превост тавдугаар сарын 8-нд Ромын папаар сонгогдож, 1.4 сая католик шашинтны тэргүүн болсон билээ.

Пап лам болохоосоо өмнө тэр Дональд Трампийг ил тод шүүмжилж байв. Дональд Трамп болон түүний дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нарын талаар пап Лео цахим сүлжээндээ хэд хэдэн удаа бичиж байсан. Гэхдээ тухайн цахим хаяг нь пап Леогийн хаяг яг мөн эсэхийг Ватикан баталгаажуулаагүй. "drprevost" нэртэй байсан тус хаяг шинэ пап тодорсны дараа идэвхгүй болжээ.

Өмнөх пап Францисын хувьд 12 жил католик шашинтнуудын тэргүүнээр ажиллахдаа Трампийг хурцаар шүүмжилдэг байв. Цагаачдыг сая саяар нь албадан гаргах Трампийн төлөвлөгөөг тэр гутамшиг гэж нэрлэж байсан билээ. Трампийн цагаачлалын талаарх үзэл баримтлалыг харвал христийн шашинтан биш гэж Ромын пап Францис үздэг байжээ. Тодруулбал, 2016 онд түүнээс Трампийн талаар асуухад "Гүүр биш хана барих тухай л бодож явдаг хүн христчин байх боломжгүй" гэж хэлж байв.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2025-06-09 202.55.191.194

энэ пап либералуудын бууны нохой байна. г*** байх.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.161.79

1.4 тэр бум л даа…Нара шиг тоонд сайн уу ккк

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.181.201

Сумьяабазар шиг 4 аргын тоонд муу мулгуу юу даа ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж