ОХУ анх удаа Днепропетровск мужид нэвтэрсэн гэв

ОХУ анх удаа Днепропетровск мужид нэвтэрсэн гэв

ОХУ анх удаа Днепропетровск мужид нэвтэрсэн гэв

ОХУ-ын хүчин дайн эхэлснээс хойш анх удаа Украины төв хэсгийн Днепропетровск муж руу анх удаа нэвтэрснээ Ням гаригт /2025.06.08/ мэдээллээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Оросын цэргийн 90-р танкийн дивизийн анги нэгтгэлүүд Днепропетровск, Донецк мужтай хил залгаа хүрч, улмаар Днепропетровскт нэвтэрсэн аж.

Истанбулын хэлэлцээний үеэр талууд тохиролцоонд хүрч чадаагүй учир ОХУ Днепропетровск руу довтлох ажиллагааг урагшлуулсан гэж Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мэдэгдсэн юм.

Гэвч Украин үүнийг үгүйсгэж байна. Украины Хортицын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Виктор Трехубов хэлэхдээ "Оросууд Днепропетровск муж руу Покровск, Новопавливка чиглэлээс нэвтэрсэн гэсэн худал мэдээллийг байнга тарааж байна. Гэхдээ энэ нь худлаа" гэжээ. Ням гаригийн өглөөний байдлаар Украин Покровскийн чиглэлд Оросын 65 довтолгоог зогсоосон аж.

Оросын арми сүүлийн долоо хоногт Сумы мужийн хойд хэсэг, Донецкийн Лайман орчимд ахиц дэвшил гаргаад буй. Дээрх мэдээлэл үнэн бол тулааны гол зангилаа болсон Покровскт ОХУ илт давуурхана гэсэн үг.

Украины "Deep State" шинжилгээний байгууллагын мэдээлснээр ОХУ Украины нутаг дэвсгэрийн тавны нэгээс бага хувийг эзлээд байна. Үүнд өмнө нь эзлэгдсэн байсан Крым болон зүүн Украины зарим хэсэг багтаж байна.

Дашрамд дурдахад, Днепропетровск нь Орост эзлэгдээд буй Донецк, Херсон, Запорожье мужуудтай хэсэгчлэн хиллэдэг. Мөн хүн ам сийрэг, хөдөө голлосон муж тул хамгаалахад амаргүй байж магадгүй юм. Уул уурхай, ложистикийн чухал төв гэгддэг тус муж дайнаас өмнө гурван сая хүн амтай байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 103.229.121.164

энэ дэлхийд украйн израйль хоёр гэж барууныханы тоглоомын улсууд илүүдчихсэн юм бушуу түргэн байхгүй болгочихвол дээр

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.21.102.2

Дэлгэцний араас том топ шаасан с**. Алив хаягаа өгөөч чамайг байхгүй болгоод өгье.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.182.141

Оросуудын ачаар Монголчууд бензин ба дизельтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Монголд барих нь үлгэр домог ба энэтхэгчүүд үйлдвэр барьж чадахгүй.

Avatar

Зочин 2025-06-09 66.181.179.156

Луганск,Донецк,Запорож,Херсон мужууд тус бүрийн иргэдийн 80-аас дээш хувь нь ОХУ -тай нэгдэх санал гаргасан учир хууль ёсоор ОХУ-ын хэсэг болсон. Цаашид Киевын дэглэм дайныг зогсоох ОХУ-ын саналыг хүлээж авахгүй байгаа тул ЦТА үргэлжилж Сум, Харьков, Днепрпетровск, Николаев,Одесс мужууд чөлөөлдөгдөж ОХУ-д нэгдэх бололтой.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.187.86

oros ylagdaj bolohgui, tegbel xyjaa manaihiig ezlene,

oros ax nar mini yragshaa baruunii b**s doloogch ykrainiig nam dar

Avatar

ГАЙХААД БАЙХЫН... 2025-06-09 202.179.27.184

НЭГ ЗҮЙЛ ГАЙХААД БАЙХЫН. ОРОСУУД У КРАЙГАА ЭЗЛЭВЭЛ ЯГ ЯАХЫН. ОРОСУУД УКРАНД АМЬДРАХГҮЙ_ УКАЙНУУД ОРОСТ ОЧИЖ АМЬДРАХГҮЙ БИЗ. МЯНГА ТҮМЭН ЖИЛ ХИЛ ХЯЗГААРГҮЙ БАЙХДАА ТУС ТУСДАА Ч АМЬДАРЧ ЗАРИМДАА ХОЛИЛДООД АМЬДАРСААР ИРСЭН… ХЭЛ ХИЛ ТҮҮХ НИЙСЛЭЛ БҮХ ЮМ НЬ ХОЛИЛДЦОН АРД ТҮМНҮҮД. .. ОРОС ХҮН ДУРТАЙ ҮЕДЭЭ УКРАЙНД ЗОЧИЛДОГ. УКРАЙНУУД ХҮССЭН ҮЕДЭЭ ОРОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БАЙСАН. ХООРОНДОО МАШ ИХ ГЭРЛЭДЭГ БАЙСАН.ДА. ОДОО НЭГНИЙГЭЭ ЭЗЛЭНЭ ГЭХЭЭР ЯГ ЯАХ УУ…

Avatar

Нэргүй 2025-06-09 59.153.114.57

Oros uls hamgiin olon ukrain huntei uls boldog . Orosiin 145 saya hunii 30 huvi n ulkrain urag ovogton humuus boldog .Deer n dainaas daijsan 3 -4 saya garui hun orj irsen baidag

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.182.141

ОХУ Украины 4-ний нэгийг эзэлсэн байгаа.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.46.115

урагшаа. ура

Avatar

Өвгөн 2025-06-09 66.181.177.238

тэнэг Орос б өгс долоогч вэ

Avatar

Ylalt ylalt bas dahin ylalt uragshaa PUTIN 2025-06-09 103.168.34.177

bayar hurgii Oros an hartaa

Avatar

Өвгөн 2025-06-09 66.181.177.238

хахахаха тэнэг орос б**с долоогч вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж