Японд ажиллаж буй Монгол иргэд нэгэндээ ноцтой гэмтэл учруулжээ

Японд ажиллаж буй Монгол иргэд нэгэндээ ноцтой гэмтэл учруулжээ

Японд ажиллаж буй Монгол иргэд нэгэндээ ноцтой гэмтэл учруулжээ
Токио хотод суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Тодруулбал, Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй найман монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа гурав, нийт 11 иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрны нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ.
Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэргэлэн танхайрч ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан байна. Тус хэргийг Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа ба Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байна.
Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах нь Японы Эрүүгийн хуулиар торгох, хоёр жил болон 15 жилээс дээш хугацаагаар хорих зэрэг хуулийн заалттай юм байна. Түүнчлэн Эрүүгийн хууль ноцтой зөрчин Япон Улсад ял эдэлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймд Монгол Улсаас Япон Улсад ажиллаж буй монгол иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэрийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй байгууллага, хамт олон, хот сууриндаа тус улсын түүх соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.180.208

Яана даа. Уг нь азийн орнуудаас Япон улс Монголчдуудад хамгийн илгэмсэг найрсаг ханддаг байсан. Одоо энэ хэдэн оркууд очоод солонгосчууд монголд ханддаг шиг болох юм байна даа.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.126.90.89

Монгол хүний цусанд байдаг би гэсэн хувиа хичээсэн үзэл. юунаас ч хүчтэй.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.40.84

Монгол улсад анархизм хөгжиж иргэдийн ёс зүй улны хэмжээнд хүрсэн. Юм бол хэрүүл зодоон тэмцэл хийдэг болсон. Хууль дүрэм гэдгийг огт мэддэггүй. Хүний эрх гэдэг зүйлийг дураараа авирлах гэж ойлгодог . Монголдоо л тэгдэг юм биз. Гадаад улс чинь дэг журамтай хуулиа чанд сахидаг гэдгийг мэддэггүй учир өөрсөд шигээ боддог. улс орныхоо нэрийг хайрлана гэж байхгүй. Ийм л үеийнхэн монголд өсөж бойжиж байна.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.190.90

uur omog ihtei humuus bj uuj idej uur ulsad yadag bna jhan dor burnee uhamsartai baimaar bna uuj idehr taniltsdag gej yu bhaw de iim teneg yuma bolimoor yum er ni

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.176.23

Lalriin mongolchuud uheesei

Avatar

иргэн 2025-06-09 203.23.199.179

Монголчууд ядаж гадаа тавьсан дугуйны суудлыг хүртэл хулгайлаад явчих юмаа. Хулгайч бас худалч

Avatar

Нэргүй 2025-06-09 172.56.200.122

АЦНУУД ТАНИЛЦАЖ ЯАДАГ БАЙНА АА

Avatar

Хөдөөний орк 2025-06-09 202.9.46.22

хөлдүү орк үхэрнүүд, утаанбаатараа сөнөөж хаячаад одоо солонгос японд булайгаа үзүүлж байна. болдогсон бол үхрүүдийг хойд солонгос руу ачих юмсан.

Avatar

Ээж 2025-06-09 59.153.114.36

Дунд сургуулиас эхлээд бясалгал энэрэнгүй сэтгэл сэтгэлийн амар амгалан аз жаргал зовлонгийн тухай хичээл орох хэрэгтэй. Амьдралд физик хими хэл уснаас илүү хэрэгтэй ухаан байгаа юм даа

Avatar

Нэргүй 2025-06-09 59.153.115.97

Японд ч янз бүрийн хүмүүс очиж чих халууцуулдаг болж дээ. Хулгай хийнэ. Согтуудаа айлын байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орно. Гарцгүй газраар дураараа заа хөндлөн гарах гэж байгаад автобусанд дайруулаад үхчихсэн хүн хүртэл сонсогдож л байсан. Дараа дараагийн хүмүүстээ л гай тарьж байгаа гэдгээ ойлгохгүй юм даа

Avatar

Нэргүй 2025-06-09 202.131.238.26

Хулгайч монголчуудыг хаашаа ч битгий явуул,

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.186.229

Zerleguuded bitgii visa ug. Arhi alaanaas uur um
Medehgui adguusnuud

Avatar

Нэргүй 2025-06-09 178.156.170.15

заяа нь хаячихсан юм. одоо япончууд монголоос дадлагчигч, ажиллах хүх авах авахаа болино гэсэн үг. ингээд тэнэг юмнууд бусдадаа гай болж байгаа юм. хаа явсан газраа ингэж тэнэгтэхээ болихгүй бол дэлхий даяр шившиг болж дууслаа шүү. монголчууд аа..

Avatar

Нэргүй 2025-06-09 202.179.25.231

монгол хаа явсан газраа архитай

Avatar

Нэргүй 2025-06-09 202.126.90.19

ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ТАНХАЙ МОЯА НАР. ТЭРБУМ ХҮНТЭЙ ХЯТАД ЭНЭТХЭГ, 100 САЯ ХҮНТЭЙ ОРОС ВЬЕТНАМЧУУДААС ИЛҮҮ ИХ ООРКУУДТАЙ ЮМ НЭЭРЭЭ.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.185.66

Монголчууд ёстой сонин хүмүүс. Одоо бусдадаа төвөг учруулна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж