Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6000 давлаа

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6000 давлаа

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6000 давлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 9-ний байдлаар нийт Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6046 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 616 хүн байна. Үүнээс хөнгөн 142, дунд 430, хүнд 38 хүн байгаа аж. Харин  гэрээр 832 хүн эмчлүүлж байгаа ба эдгэрсэн нийт 4596 тохиолдол, хавьтал 36307, нас баралт хоёр бүртгэгдээд байгаа юм.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

 Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

May be a graphic of text that says 'КАЛШВАРТ КаЛАРТИРН.СИАИАЛЫИ удэнИИТВ тев 2 ТУН ВАКЦИН 3 ДАВХАР ХАМГААЛАЛТ УЛААНБУРхаН ГАХАЙ ХАВДАР УЛААНБУРХаН евчний нехцел БАЙДЛЫН мэдээ (2025 оны 6 дугаар сарын 09-ний байдлаар) УЛААНУУД Гэрээр 832 Батлагдсан- 6,046 Эмнэлэгт 616 Эдгэрсэн- 4,596 Хенген 142 Нас баралт Эмнэлэгт- 616 Дунд- 430 Хавьтал- 36,307 Хунд-38 38 Θвчлел, байршлаар, 10,000 XyH амд HaH хγнд- 6 3000 Овчлел, насны булгээр 2665 2500 2000 1500 1124 783 777 500 0 198 120 39 100, 72224444 12 至 5 လ 10-11 www.nccd.gov.mn Халдварт Θвчин Судлалын Ундэний Тев'

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

45454554545 2025-06-09 202.131.230.163

Энэ рүүл мэндийн яам гэж байна уу улаан бурхан өвчин хаданд гарлаа, эмнэлгүүд нь үйлчилгээ муутай өөр өөр эм бичнэ ухуулга сурталчилгаа гэж огт алга энэ өвчин тусах шинж тэмдэг гээд л юм ярьмаар юм огт байхгүй

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.40.239

Жалгнд буудж бсан зөв бсан бгаа. Шд ингж даврах бснийг зху мэдэж бсан бгаа шдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж