40 насандаа гоолдож, Испанийг номхотгосон Роналдо нулимсаа нуусангүй

40 насандаа гоолдож, Испанийг номхотгосон Роналдо нулимсаа нуусангүй

40 насандаа гоолдож, Испанийг номхотгосон Роналдо нулимсаа нуусангүй

Португалын шигшээ баг хоёр дахь удаагаа Үндэстнүүдийн лигт түрүүллээ. Тэд финалд Испанийн шигшээ багтай 2-2 гэсэн харьцаатай тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор 5-3 гэсэн харьцаатай хожив.

Хоёр баг хоёулаа хагас шигшээд амаргүй тоглолтыг хийж, финалд хүрсэн. Тоглолтын эхнээс л багууд нээлттэй хөлбөмбөгийг толилуулж, харилцан довтолсон байдалтай байлаа. Ээлжлэн аюултай довтолгоог өрнүүлсээр 21 дэх минутад Португалын хамгаалалтын үл ойлголцлыг Зубименди ашиглаж, гоолын салхийг хагалжээ. Ийнхүү Испани тэргүүлж эхэлсэн бөгөөд Португал ч довтолгоондоо улам чармайв.

Энэ нь ч үр дүнгээ өгч Нуно Мендеш дээрх гоолоос ердөө таван минутын дараа хариуг нь барьж, тооны харьцааг тэнцүүлжээ. Нэгдүгээр үеийн төгсгөлд Микель Оярзабал Португалын хаалганд гоолдож, багтаа эргэн тэргүүллийг авчирчээ. Гэвч энэ тэргүүлэл бас л удаан үргэлжилсэнгүй.

61 дэх минутад Роналдо хийдгээ хийж, тооны харьцааг дахин тэнцүүлжээ. Өдгөө 40 настай тэрбээр энэ улирлын Үндэстнүүдийн лигт найм дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт орж ирсэн нь энэ байлаа.

Роналдо 40 болон түүнээс дээш насандаа финалд гоол оруулсан анхны тоглогч болжээ.

Үндсэн цагт хоёр баг 2-2 гэсэн харьцаатай тэнцэж, нэмэлт цаг сунгасан ч онооны самбарт өөрчлөлт гарсангүй. Ингэснээр торгуулийн цохилтоор аваргыг тодруулах болсон. Португалын тамирчид ч алдаа гаргасангүй, бүгд цохилтоо оруулав. Харин Испанийн дөрөв дэх цохигч Альваро Моратагийн цохилтыг Португалын хаалгач Диого Кошта хааснаар багтаа ялалт авчирсан гэхэд буруудахгүй. Португалын хожлын цохилтыг Рубен Невеш амжилттай гүйцэтгэж, тэд дахин нэг удаа аварга боллоо.

Португалын өмсгөлтэй замналынхаа гурав дахь, Үндэстнүүдийн лигийн хоёр дахь цомоо өргөсөн Кристиано Роналдо нулимсаа нуусангүй. Хэдий бэртлийн улмаас тоглолтыг бүрэн дуусгаж чадаагүй ч тэрбээр дахин нэг удаа залуусаа манлайлан том тэмцээнд түрүүллээ.

Тоглолтын дараа, дээрх тоглолтын шилдгээр тодорсон Нуно Мендеш ярихдаа "Бид Роналдогийн өмнөөс баяртай байна. Дахин нэг цом хүртлээ. Тэр бидэнд талбай дээр болон талбайн гадна их тусалдаг. Тэр олон зөвлөгөө өгдөг. Түүнд гайхалтай зан чанар, хандлага, ялагчийн сэтгэл зүй бий. Шигшээ багийн залуу тоглогчдын роль модел болдог" гэжээ.

Харин Испанийн хамгаалагч Марк Кукурелья "Бидэнд торгуулийн цохилтоос өмнө хожих боломжууд байлаа. Магадгүй агуулгаар нь харвал бид илүүг хүртэх эрхтэй. Заримдаа хөлбөмбөгт ийм зүйл тохиодог. Бид Португалд баяр хүргэх хэрэгтэй. Өөрсдийн тоглолтоороо бахархаж хэрэгтэй. Бид дахин нэг удаа амаргүй финалд хүрлээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

наранхүү 2025-06-09 66.181.179.117

💘💘💘💘💘💘💘 C.RONALDO💘💘💯💯💯💯💝💝💝

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.185.120

bi mpabbeg gusiishdeee

Avatar

Бадарч тахар 2025-06-09 66.181.185.96

одоо тоглож байгаа одуудаас дэлхийн бэлгэдлийн шигшээ багийг нэрлэвэл довтолгооны баруун жигүүрт Мбаппё төвд Рональду зүүн жигүүрт Ямал гүйх байх ! араас нь Хооланд Салах Родри нар гүйх ёстой байх !

Avatar

Нэргүй 2025-06-09 203.91.115.54

Монголоосоо яаж ийж байгаад нэгийг оруулчих л даа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж