МАН Г.Занданшатар дээр санал нэгдсэн үү?!

МАН Г.Занданшатар дээр санал нэгдсэн үү?!

МАН Г.Занданшатар дээр санал нэгдсэн үү?!

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудал нийгэмд дуулиан тарьснаас хойш Монголын гүйцэтгэх засаглалын ажил тэг зогсоод бараг сар болж байна. Эдийн засгийн маш хүнд нөхцөлд улс орноо удирдах дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд МАН-ын наяад оныхонд хүрд эргүүлэх боломж олдсон бол энэ удаад 70 оныхон намын удирдлагыг гартаа авах бололтой.

Учир нь, шинэ Ерөнхий сайдад өрсөлдөж буй хүмүүсийн дийлэнх нь далаад оныхон, тэр тусмаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар дээр улстөрчид бооцоо тавьж байна. Г.Занданшатарын хувьд ҮХНӨ-ийг хийсэн гэх тодотголтой. Л.Оюун-Эрдэнийг бодоход аль ч намынхантай хэл амаа ололцож чадна. Нөгөө талаар боловсрол, мэдлэгийн хувьд Л.Оюун-Эрдэнийг дагуулахааргүй хүн юм. Түүний нэрийг Удирдах зөвлөлөөс Бага хурал руугаа оруулж байгаа бол заалнаас Г.Тэмүүлэн нэр дэвшинэ гэсэн мессеж ч МАН-ын цагаан байрнаас сэвэгдэж байна. Мөн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ч хүч үзэхээр санаархаж байсан. Ямар ч байсан МАН-д удирдлагын үе солигдож, далаад оныхны нуруун дээр улс орноо авч явах үүрэг ирж буй бололтой.

Г.Занданшатарыг Женко.Баттулгын хүн гэх хардлага Салхитын мөнгөний ордоос эхтэй. Гэхдээ үнэндээ Х.Баттулгын улиран сонгогдох хүслийг Г.Занданшатар ҮХНӨ-өөр нам дарсан. Л.Элдэв-Очиртой нийлж, Женко.Баттулгыг 2016 онд унагааж явсан нь бий.  Их эвслийн засаг байгуулагдахад нийцэж, базаж ажиллах туршлагатай, гадаад хамтын ажиллагаанд жин дарах тоглогч, дотоод улс төрөө ч даагаад, эв зүйгээ олоод явчих хашир бурхи гээд тал талаас нь авч үзэхэд Г.Занданшатарыг МАН-ын “төгс” нүүдэл гэж харж байгаа бололтой

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч Баасан гаригт /2025.06.06/ хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлаа товлон зарласан. Тодруулбал, тус намын Бага хурал өнөөдөр буюу зургадугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагаас болох юм.  Уг хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.

Дараагийн ерөнхий сайдыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай.

Өөрөөр хэлбэл ирэх долдугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Хэрэв энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 202.179.27.184

ТАРХИ ТОЛГОЙ НЬ ӨВДӨӨД БҮТЭХГҮЙ ШД…. БОЛИОЧ .

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.160.107

Шал маанаг амьтан, Женко-ийн үгнээс гарахгүй!!! Нэртэй нь дээр Женко-г тавиад Путины халаасны улс болъё!!!

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.104.184

ЕС -аар Занданшатарыг сонгосон юм бол одоо 1-р орлогч нь Номтойбаяр байхгүй бол болохгүй шүү гэж ярьж байна. Үнэн бололтой. ЗГ хурдан ажиллаж, эрүүл реформ хийх хэрэгтэй.

Avatar

АН .... 2025-06-09 202.126.91.100

Хэн нь ч засагласан одоо хамаагүй сүйрдэгээрээ сүйрнэ энэ улс. Гагц АН л Хамтарч БҮҮ ӨЛӨНТӨӨТЭЙСЭЙ БИЛЭЭ БАЗАРВААНИЙ….

Avatar

амьдрал 2025-06-09 202.9.46.81

аваарт ороод тархи толгой сайнгүй болсон ийм хүн Ерөнхий сайдын өндөр тушаалыг хашиж чадахгүй, бие нь дийлэхгүй ээ. болиоч ээ? архи их уудаг, байнга согтуу бдаг, гэнэт сонин сонин юм ярьдаг, Алтангадас гэдэг хүний нэрийг Алтангудас гэдэг балай нөхрийг холхон байлга. Халтмаагийн Хүрэлсүх гэж солиорч бсан

Avatar

Зочин 2025-06-09 103.229.121.136

Анхнаасаа автор нь Зандка байсан бус уу? Гагцхүү Женког төрөөс холдуулж чадвал тэр том буян. Өөрөөр найдалтгүй. Төрийн өндөр сэнтийд суусаар амташсан, яахаас ч буцахгүй хийтэй хүн шүү дээ. Нөгөөдүүлээс ялгарах юм байхгүй. Үндсэн хуульд гар хүрэх, Стэнфордоор тархи угаах, эрх мэдэл дагаж сүгсэлзэх эдр нь төгсөрцөн хүн. Ард түмнийг бодох, төрийн ноён нуруутай байх, эдийн засгийг өөд татах эдр бол жонхуулаа. Төрийн албыг төрлийн алба болгож, төсвийн мөнгөөр гараа угаахыг бол мэднэ. МАН-өнгө ижил

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.180.51

Тэмүүлэн дээрэлхэж байхад амар гэж зөөлчилж байна

Avatar

ЗОЧИН 2025-06-09 103.10.22.222

МАНУУХАЙ ХЭРЭГГҮЙ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ЖИЖҮҮР ХЭРЭГГҮЙ

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.178.114

ИЙМ ЖЕНКО ХЭРЭГГҮЙ, ҮНДСЭН ХУУЛИЙГ БУЛШИЛСАН ШДЭЭ ЭНЭ ЗАНДАНШАТАР ЧИНЬ, МОНГОЛД ТОМ ГАЙ ХИЙСЭН ГАР ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.123.242

Тэгээд ч сонгуульд олон түмэний санал авч чадаагүй унасан …

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.110.8

энэ мэдрэл муутай сэтгэгдэлчид хэнийг нь яаж мэдэхэв дээ

Avatar

өөөө 2025-06-09 202.131.245.210

Бас нэг хүн хог Хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон нөхөр Ер нь Хүрэлсүхийг огцруулсан дээрдээ Оюун Эрдэнэ үгэнд нь орохгүй болохоор Хүрэлсүх далдуур огцруулаад өөрийн гарын хүн өөрийн толгойгүй Занданшатарыг тавьж авч байгаам бн

Avatar

zochin. 2025-06-09 202.72.245.198

yg odoo manai ulsad , ter Argentinii Millei schig eronchii said ich cheregtei bna. Gol n er zorigtoigoor ene danchaisan toriin butchiig bagasgaj oorchlolt ,chemnelt chiimeer bna. Ulger jischee avaa ter Millei ESaidaas .

Avatar

Нэргүй 2025-06-09 202.170.68.162

Бас нэг женкочин.

Avatar

иргэн 2025-06-09 202.21.117.194

Ухаан сэтгэл, боловсрол 3 хосолсон хүн хэрэгтэй бна

Avatar

Нэргүй 2025-06-09 49.196.223.105

Улсаа хорлосон хүнийг дэвшүүлээд хол явахгүй унана даа.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.55.188.117

Мөнх-Оргил хамаагүй илүү

Avatar

Зочин 2025-06-09 203.98.76.9

MCS-ийн төлөөлөл бас МГИМО-ийн фракц басч гэж аюултай нөхөрдөө

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.104.184

Тийм. Мөнхоргил, Цогтбаатар, Хүрэлбаатар …… гээд сайн эрчүүд байад, заяа нь хаясан мангар нам юм аа.

Avatar

** certified 2025-06-09 202.9.46.22

Албан ёсны хөлдүү мангуу галзуу мэдрэл, долийж солийчоод гахайн хошуу хоншоор гаргачаад сайхан дөө сайхан, баяр хүргье!

Avatar

Нэргүй 2025-06-09 104.28.71.89

Yag ynen. Amarbayasgalan ni hamaagyi deer ym bn

Avatar

Зочин 2025-06-09 64.119.29.46

За ёрөнхий сайд нь их хурал тодроос бсан нь дээр дээ гаднаас бол хүчгүй шүү дээ эдийн засагч хүн бсан дээр шүү

Avatar

Зочин 2025-06-09 103.212.119.37

УИХ-ЫН ДАРГА АМАРБАЯСГАЛАН НЬ ДЭЭР

Avatar

Зочин 2025-06-09 103.212.119.37

ХАДГАЛАМЖ БАНКНЫ ХУЛГАЙЧ, ЭМ СИ ЭСИЙН УГААДАСНЫ ДОЛООЛТУУР СОГТУУ ХҮРЭЛСҮХИЙН ТАВИУЛ ХЭРЭГГҮЙ БАЙХАА

Avatar

Нэргүй 2025-06-09 68.146.199.167

Ene Zandan arslan uuruu ichdeggui um bxdaa!!! Ene chadvargui erguugees Amarbayasgalan xamaagui deer shde!!! Xurelsuxiig l zailuulaxgui bol uls oron uudluxgui um bna..

Avatar

Нэргүй 2025-06-09 103.229.122.92

Амарбаясгалан уг нь эрх чөлөөний мэдрэмжтэй, ард түмнээ өмгөөлж хамгаалж чадах хүн дээ.

Avatar

Нэргүй 2025-06-09 103.168.34.77

зандка гайгүй байх аа. идсэн уусан нь гайгүй л санагддаг. бусад нь ч хэцүү дээ.

Avatar

Нэргүй 2025-06-09 124.158.104.184

Занданшаа бол маанаг эр учраас гарын дор гэж Хүүк сонгох шив. Зандаак Хүүк хоёул гадаадын хөрөнгө оруулалт маш чухалыг ойлгодоггүй мангарууд.

Avatar

Нэргүй 2025-06-09 203.91.115.53

Уг нь шоронд сууж байх этгээд. Ядаж ард түмний итгэл хүлээсэн хэдээ зүтгүүлэх хэрэгтэй байх даа. Ман засагт хог новшоо их чихвэл дахиад л ойр ойрхон огцрох асуудал яригдана даа. Дефектэй хэдээ аль болох төр засгаас холхон байлгахгүй бол бүрхэг дээ.

Avatar

Нэргүй 2025-06-09 103.212.119.37

НАРАГ Ерөнхий сайд болгоо

Avatar

Бат-үүл 2025-06-09 43.228.130.188

Хүрэлсүх Оюун-Эрдэнийг унагасан тул өөрөө ерөнхий сайдыг томилж ХААН болох санаатай,Хадгаламж банкны дээрэмчин,,,

Avatar

Нэргүй 2025-06-09 103.229.122.92

чам шиг ганц ном бүтэн уншиж үзээгүй орк улстөр мэдлээ юү

Avatar

Зочин 2025-06-09 203.91.115.42

Занданшатар манлайлагч хүн биш. Өөрийг нь хэн бэ гэдгийг сонгогчид нь мэдэж байгаа тул сонгуулиар унагаа биз дээ

Avatar

зочин 2025-06-09 103.119.92.1

Энхбаяр нэхлээр Говь-алтайн бүлэг үүсчихнэ, дундын бөгөөд туршлага талаасаа Занданшатар нь дээр байх аа даа.

Avatar

Зочин 2025-06-09 103.57.94.187

Г.Занданшатар нь л арай дээр байх аа.

Avatar

Зочин 2025-06-09 59.153.113.72

Хэн ч болсон байлаа гээд ард иргэдэд огт хүртээлгүй дээ

Avatar

Зочин 2025-06-09 14.1.81.138

Хашир туршлагатай, зангарагтай хун хэрэгтэй! Энэ улс залуусын тоглоом болж дууслаа. УИХ-ын гишуудийг сайд болгохгуй байх, боловсрол, шинжлэх ухаан, соелыг нэгтгэж ендер мэдлэгтэй, ес зуйтэй хунийг тавих естой шуу!!!!

Avatar

Нэргүй 2025-06-09 202.179.3.111

Шинэ залуу, хулгайн арга барилд сураагүй улс орноо шинжлэх ухаанчаар удирдаж чадах, төрийн данхар бүтэцээ эрс бууруулж, төсөвийн мөнгөө маш үр дүнтэй асуудлуудаа зөв шийдэж эхлэмээр байна. Тархи угааж байгаа соёлын яамаа байхгүй болгож, нэн хүнд болоод байгаа эрчим хүчээ бодох. Хууччуул угаасаа чадахгүй шүү. Япон арга барилтай байж болох ЛУВСАНЖАМЦ л чадах бол уу.

Avatar

Зочин 2025-06-09 202.9.40.250

Дархан аварга Батсуурь аварга Бүрэнтөгс гэж хоёр сайхан хүү байна. Тэр хоёр хүү л ЕС ын албыг сайн хийж чадна даа.

Avatar

Нн 2025-06-09 66.181.190.89

Тэр бацаан уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж