Тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

Тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

Тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын төсвийн байнгын хороо маргааш буюу Мягмар гаригт авто тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэхээр болсон байна.


НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус шйидвэр хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатарын тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурсан. Ингэснээр УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан юм. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс 2013 оноос хойш тус татваруудыг нэмээгүй байж энэ жил ийнхүү 3-5 дахин нэмсэн нь учир дутагдалтай. Мөн шалтгаан, шаардлагаа иргэдэд мэдээлэхгүйгээр нэмсэн нь буруу гэж үзсэн байдаг.

Учир нь хотын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг нэмэх тухай цахимаар санал авахад хоёрхон иргэн санал өгсөн аж.

Жолооч нар тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч харилцан адилгүй татвар төлдөг. Тэгвэл дээр хэлсэнчлэн тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэнээр иргэн хэдэн төгрөгийн татвар төлөх вэ?

1500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд тээврийн хэрэгслийн албан татварт 36000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 3 дахин нэмэгдүүлж буюу 108 мянган төгрөг төлөхөөр байна. Тэгвэл дээрх тээврийн хэрэгсэл автозам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг байсан бол мөн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 100 мянган төлөх юм. Өөрөөр хэлбэл, 1500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл авто тээврийн хэрэгслийн татварт нийт 208000 төгрөг төлөхөөр болсон.

Харин 3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 114,048төгрөг төлдөг басан бол 3 дахин нэмэгдсэнээр 342,144 төгрөг тээврийн хэрэгслийн албан татварт төлөхөөр болж байна. Мөн автозам ашигласны төлбөрт жилд 40 мянган төгрөг төлдөг байсан тэгвэл одоо 200 мянган төгрөг төлөхөөр болоод байгаа юм.

3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл авто тээврийн хэрэгслийн татварт нийт 542144 төгрөг төлж байна.

Иргэд хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэгтэй. Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй. Нийслэлд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Гэвч  228,710 иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

А.Оюуэбилэг 2025-06-09 59.153.87.21

Бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь иргэдэд маш их дарамт учруулж дээрээс нь татвар татаас нэмэгдээд цалин тэтгэврээ нэмээгүй нөхцөлд амьдрал маш хүнд тус ч байна.Авто тээврийн хэрэгслийн татварыг хуучин хэвээр нь оруулбал сайн байна шүү.

Avatar

Зочин 2025-06-09 66.181.182.60

Татвар хэт их нэмэж байгаа нь хятад машин авхуулах зорилготой гэж харагдаад байна. Учир нь хятад машины моторын эзэлхүүн бага байдаг биз дээ. Энэ хаанаас явуулж байгаа бодлого вэ?

Avatar

Сэрээ 2025-06-09 203.91.115.47

Зам ашиглаж байгаа бол татвар төлж л таараа,харин хувийн унаагаа өөртөө унасны төлөө татвар төлөх,албадан даатгал төлөх ч дарамтны нэг хэлбэр.Татвар нэмж болно,гэхдээ нуга хуга нэмдэг ч дэндэнээ.Улиралд нь хувааж,хэсэгчилж ч юмуу төлөх боломж гарц гаргалгаа хэрэгтэй болхоос,5 дахин нугалсан татвар дураараа ногдуулчаад,төл гэж дарамтлах нь дээрэлхэлт…сонгосон бидний байж байгаа царай,энэ…

Avatar

Нэргүй 2025-06-09 202.126.90.89

нэг юм хийсэн бол хийсэн шиг хийлдээ. эргэж буцсан эргүү шийдвэр гаргаж байх юм
төлж чадахгүй нь машин унахгүй л байна биз

Avatar

Отгоо 2025-06-09 202.126.90.221

татвар хуучин хэвэнээдээ ортол төлж чадахгүй юм байнаа.

Avatar

Отгоо 2025-06-09 202.126.90.221

хуучин хэвэндээ

Avatar

Нэргүй 2025-06-09 103.212.119.169

Унжийсан ,гэдэс нь өвдсөн ТӨР.
Татвар, хураамжаа төлөөд явцгах. Их байна гэвэл явган яв,дугуй уна,нийтиын тээврээр зорчиж болно. хэдэн хүн гараад оолироор хуулиа өөрчилж байдаг нялцгай Засаг байж болохгүй.

Avatar

Зочин 2025-06-09 202.55.188.98

Нямбаатартай нь цуцал

Avatar

Нэргүй 2025-06-09 103.212.162.93

Tulsun munguur yag yu xiidgen ix sonin odoog xvrtel tvgjirseer bsa ewderxii zam shvvv arai2 xuuchindan oruul naadxa

Avatar

Нэргүй 2025-06-09 202.126.91.8

мөнгөөр нь замын бордурь сольж бгаа хэхэ..

Avatar

Зочин 2025-06-09 59.153.113.117

Магины татвараа үе шаттайгаар, иргэдийн орлогын үүсвэр амьжиргааны түвшин гэх мэтийг харгалзан үзэж байж нэмэх ёстой байсан юм. Гэнэт огцом нэмэх буруу, мөн шинэ машины дугаарыг маш өндөр үнэтэй болгосон. Номер олгодог хэдэн газар нь Нямбаатрын хамааралтай юм биш үү.

Avatar

Нэргүй 2025-06-09 122.201.31.249

би машинаа 14 хоногт 1 өдөр л ундаг зам ерөөсөө маш бага ашиглдаг зам ашигилсний татвар маш бага өгмөөр байна

Avatar

Нэргүй 2025-06-09 103.57.95.248

иргэдийн халаас тэмтэрч төсав бүрдүүлдэг ядарсан аргатай хүмүүс дээ НИТХ

Avatar

Зочин 2025-06-09 66.181.161.32

Татвараа буулга. Бас 10жилээс дээшхи машинд зориулсан хуулиа ч цуцал. Түүний оронд архи ууж тээврийн хэрэгсэл унах, осол гаргасан шалтгаан, хүчингйин хэрэг гээд зөндөө л бузар муухай хэргүүд дээрээ хуулиа чангал…

Avatar

зочин 2025-06-09 202.126.93.18

НИЙСЛЭЛ ХОТ ХУУЧИН МАШИНУУДЫН ЦУГЛУУЛГЫН ГАЗАР БОЛЛОО_ ХААНА Л БОЛ ХААНА ЗАЙ ЗАВСАРГҮЙ МАШИНЫ БӨӨГНӨРӨЛ. ГЭТЭЛ ЬАВТОБУС ХООСОН ШАХУУ Л ЯВЖ БАЙНА. ИЙМД ТАТВАРЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭХ ЁСТОЙ. НАСЖИЛТ ӨНДӨРТЭЙ МАШИНУУДЫГ ОРУУЛАХАА БОЛИХ ЭСВЭЛ ӨНДӨР ТАТВАРТАЙ БОЛГОЁ.ЮМ Л БОЛ ЯДУУ ЗҮДҮҮ ГЭЖ ГУЙЛАГЧНААРАА ГАЙХУУЛАХ , ӨРӨВДҮҮЛЭХ ГЭЖ ЯРЬДАГАА БОЛЬ. НИЙТИЙН ТЭЭВРЭЭР АЖИЛДАА ИРЖ ОЧООЧ БАЙГУУЛЛАГА БҮР АЖИЛЧИДЫН АВТОБУСТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Saagii 2025-06-09 66.181.161.183

zailoo

Avatar

MGL 2025-06-09 222.1.89.47

ARD IRGEDEE MUNGU BOLGOJ HARAAD UDAJ BNAA

Avatar

Нэргүй 2025-06-09 202.55.188.122

аргагүй шд, ард иргэд нь өөрсдөө зүгээр сууж байгаад засгаасаа мөнгө авна гэдэг болоод удаж байна. тэр мөнгийг та нараас л авч та нарт өгнө шд

Avatar

иргэн 2025-06-09 202.9.40.222

Ард иргэдээ ингэж татвараар дарамталхаа болиул таарна

Avatar

Irgen 2025-06-09 103.140.11.193

tegj l tatwara awah gej bgn bol naad zamaa sn ynzallj bj awaa tamine neeh l gadaad duiraij bhar ydahnaa hugjiliin dagaad hugjij uzeldee tamine

Avatar

Нэргүй 2025-06-09 202.126.89.232

Nemegdel tatvaraa tulsun irgediin mungiig butsaah yumu tegeed

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.41.40

Mashinii tatvariig buuruulah ni zuv, harin zam ashiglasnii tatvariig yabsan km, avsan benzineer ni tootsoj undur tatvar abbal ub hotiin tygjrel alga bolj niitiin teevriin uilchilgee saijirch hymyys niitiin teevreer uilchluuldeg bolj, zailshgui shaardlagatai yedee l mashinaa heregledeg boloh bha.

Avatar

Иргэн 2025-06-09 59.153.114.48

Ямар ч хаашаа юм бэ дээ Зохион байгуулалт төлөвлөгөө гээд баймаар юм Ард иргэдээ бухимдуулаад дахиад асуудлаа хэлэлцэж цаг алдах биш анхнаасаа сайн бодож төлөвлөж асуудлуудаа аятайхан шийдэж сурмаар юмаа Нэр хүндгүй боллоо ш дээ

Avatar

zochin 2025-06-09 203.91.119.147

negent gargasan siidvereesee ergej butsaad zavaaraad bhiin. tatvar tuluh chadamjgui neg ch hun bhgui sh d yas yuman deeree

Avatar

татвар 2025-06-09 124.158.123.35

Татварын бодлого гэж юм эхэлж тодорхойлогддог байлгүй, түүнд нь улсын болон орон нутгийн түвшинд татварын түвшинг , ачаалал яаж авч явах талаар зааж өгдөг түүнийг улс, орон нутагт хэрэгжүүлж явдаг нь зөв баймаар юм … түүнээс нэг засаг дарга нь Нямбаатар гэдэг хүн татварыг нэг л өглөө хэд дахин шууд нэмчихдэг ийм замбараагүй юм гэж юу байх бил ээ

Avatar

** 2025-06-09 202.9.46.22

Наад татвар супер нуга хуга галзуу нэмэгдлээс болж хамаг бүх худалдаа түгээлтийн тээврийнмзардалд шингүүлж юмны үнэ өсгөж хөөсрүүлж хаячаад одоо яаж байгаа юм . зориуд ард түмнийг хохироож хорлож байгаа юм биз дээ. татвар төлбөрийг хэдэн нуга хуга хамаагүйстооцоогүй нэмж хаях нь макро түвшинд эдийн засаг ямар эмзэг мэдрэмтгий болохыг ойлгодгүй нянбактер адуучнаас ял асуугаач, хотын ИТХ-ыг тарахыг шаардсугай!

Avatar

Зочин 2025-06-09 202.126.88.119

Машины татвараа цуцал бас 10 дээш жилтэй машинийг ад үзэхээ боль нямбуушаа

Avatar

эхлээд замыг нь засуул 2025-06-09 202.131.232.156

татвар нэмээд хураагаад 6 сар л болж байна шд. Замуудаа бүрэн засч эхлээгүй байхад юун зам яриад байгаа юм. Ядаж 2 жил болгоод хараач

Avatar

зочин 2025-06-09 66.181.160.62

Гэнэт 5 дахин нэмдэг нь л БУРУУ ..Дараагийн хотын дарга олон юм яриад л " 10 дахин нэмэхгүй бол болохгүйнээ " гэвэл яах вэ ???

Avatar

Зочин 2025-06-09 103.215.14.2

Цуцлах нь зөв, татвар нэмлээ гээд асуудал шийдэгддэггүй, харин татвар төлөгчийн мөнгөөр санхүүждэг "нөхдүүдийн тансаглал" нэмэгддэг жамтай хойно аль болохоор татвар нэмүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй, ядаж.

Avatar

Нэргүй 2025-06-09 103.57.92.139

цуцалсан нь зөв

Avatar

Зочин 2025-06-09 202.126.90.208

Татвар нэмэх зөв ч гэлээ ийм өндөр хувиар нэмэх нь буруу. Хуучин хэмжээг жил бүр 50 хувиар нэмэх ч юмуу олон хувилбар байхад ингэж эрх мэдлийг буруугаар ашиглаж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-06-09 59.153.113.50

Нэмэх нь зөвөө нэг их биш дээ. Гэнэт нэмж байгаа болоод л тэгэж байгаа болохоос.. Ер нь олон жил нэмээгүй байсан шүү дээ. Гадны улсад зогсоол, татвар нь өндөр болохоор хүмүүс нь машин гэхгүй дандаа нийтийн тээврээрээ л үйлчлүүлдэг шүү

Avatar

Нэргүй 2025-06-09 122.201.31.248

Худлаа ярь.

Avatar

ЗОЧИН 2025-06-09 202.55.191.194

ТРАМП ХҮРТЭЛ ГАДААДЫНХАНД ЗОРИУЛЖ НЭМСЭН ТАТВАРАА БАГАСГААД БАЙХААД НЯМБААТАР АРД ТҮМНЭЭ ШУЛСАН ТАТВАРАА БАГАСГАХГҮЙ ЮМ АА. БИДНИЙГ ХУУРЧ СОНГУУЛИЙН ДАРАА ТАТВАР НЭМЖ БАЙГАА НЬ БИД БҮХНИЙГ БАСАМЖИЛСАН ХЭРЭГ. ОДООНООС СОНГУУЛИЙН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА. УЛНЫХААН НЭГДЭЦГЭЭЕ.

Avatar

ХУУЛЬЧ 2025-06-09 202.9.46.250

МАШИН ХӨЛӨГЛӨХ, ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАНГАХ / орлого ашигаатооцож,хүнтэй барьцахын тулд биш/ ЧАДВАР, ЧАДАМТАЙ БОЛООД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ БОЛГОСОН ХЭРЭГ.,,,,ТИЙМ БОЛОХООР МОНГОЛ УЛСЫН ХЭМЭЭНД ,,УЛААНБААТАРТАА АВТО МАШИН ХӨЛӨГЛӨӨД АЖИЛ АЛБАА АМЬЖУУЛЖ БАЙГАА ХОЙНО ТАТВАР ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ .,,,,,, ТҮҮНИЙГ ҮНСЭН ХУУЛЬД НЭГЭНТ ЗААСАН/ 17,1/БОЛОХООР ТӨЛНӨ ШҮҮ ДЭЭ.,,,,,

Avatar

Нэргүй 2025-06-09 122.201.31.248

Чи нямбаатар уу? МАН татвар нэмэхгүй гэсэн хаа бна?!Үзэн ядаж өна.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.131.225.197

importiin tatvaraa 100% nem, daatgalaa nem, parking nem, zamiin huraamjaa nem, tegeed avtuusandaa suutsgaa, ajil surguulidaa oir amidartsgaa, delhii tegj amidardag yum

Avatar

Нэргүй 2025-06-09 202.70.38.18

Машины албан татвар арай л биш ээ…Татварын дарамт хэрээс хэтэрлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж