Үймээн дагуулсан үргээлэг

Үймээн дагуулсан үргээлэг

Үймээн дагуулсан үргээлэг

АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелес даяар 44 хүнийг баривчилсан. Тус алба нь АНУ дахь хууль бус цагаачдыг илрүүлж, баривчлан, албадан гаргах ажлыг гүйцэтгэдэг. Дональд Трамп засгийн эрхэнд гарснаасаа хойш бичиг баримтгүй цагаачдыг олноор нь албадан гаргахаа амлаад буй. Түүний амлалт ажил хэрэг болж эхлээд буй нь энэ юм.

Трампийн засаг захиргаа жагсагчдыг хуульд захирагддаггүй үймээн дэгдээгчид гэж тодорхойлсон юм.

Баривчилгааны үеэр цагаачдын гарыг ард нь хүлж, Холбооны мөрдөх товчоо, Цагаачлал болон гаалийн алба, Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах алба гэсэн дүрэмт хувцастай ажилтнууд нэгжжээ. Мөн баривчилгааны үеэр гадны хүмүүсийг ойртуулахгүйн тулд шар тууз татах зэргээр арга хэмжээ авсан байна.

Энэ үед хүний эрхийн идэвхтнүүд цагаачдад хандан цагаан хоолойгоор зөвлөгөө өгчээ. Идэвхтнүүд Үндсэн хуулиар ажилчид ямар эрхтэй байдгийг дуудаж өгч, хуульчгүйгээр юун дээр ч гарын үсэг зурахгүй байхыг зөвлөсөн байна.

Гэвч баривчилгааны дараа Лос Анжелес хотод эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цэрэг цагдаа байршуултлаа хурцадмал хэлбэртээ хүрээд байна. Тодруулбал, ерөнхийлөгч Дональд Трамп Лос Анжелес хотод Үндэсний гвардийн 2000 цэрэг илгээх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. АНУ-ын хуулийн дагуу ерөнхийлөгч түрэмгийллийг няцаах, бослогыг дарах эсвэл хууль хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бол Үндэсний гвардийг дуудах эрхтэй байдаг. Хэрвээ жагсаал үймээн намжихгүй бол Кэмп Пендлтон дахь идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй тэнгисийн цэргүүдийг дайчлах болно гэдгийг Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт мэдэгдээд байна.

Үндэсний гвардын эхний бүлэг Ням гаригийн /2025.06.08/ орой Сан Бернардино мужаас ирж, хотын Цагдан хорих төвийн гадаа байршилаа эзэлжээ.

Өмнө нь Эйзенхауэр, Кеннеди, Жонсон нарын ерөнхийлөгчид иргэний эрхийг сахиулах, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Үндэсний гвардийг ашиглаж байсан удаатай. Мөн 1967 оны Детройтын үймээний үеэр, 1968 онд Мартин Лютер Кинг алагдсаны дараах үймээн самуунаар, 1970 онд Нью-Йоркт болсон шуудангийн ажилтнуудын ажил хаялтын үеэр Үндэсний гвардыг хөдөлгөжээ.

Эрх баригчид цагаачдад хэтэрхий хатуу хандаж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд гарсан ч Цагаачлал болон гаалийн албаны дарга Тодд Лайонс арьсаа хамгаалсан мэдэгдэл хийв. Тэрбээр "Бид өдөрт дунджаар 1600 орчим баривчилгаа хийдэг. Ингэхдээ зөвхөн аюултай гэмт хэрэгтнүүдийг л баривчилсан" гэжээ.

Цагаачлал болон гаалийн албаныхан эсэргүүцлийн хариу арга хэмжээг хурдтай аваагүй гэж Лос Анжелесын цагдаагийн хэлтсийг буруутгасан. Тэдний мэдэгдсэнээр 1000 гаруй жагсагч холбооны барилгыг бүслэх үед Лос Анжелесын цагдаагийн хэлтэс хөдлөх гэж хоёр цаг болсон аж.

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролин Левитт "Эдгээр ажиллагаа нь хууль бус гэмт хэрэгтнүүдийг АНУ руу дайран орохыг зогсоох, буцаахад чухал ач холбогдолтой. Хүчирхийллийн дараа Ардчилсан намын увайгүй удирдагчид иргэдээ хамгаалах үүргээс бүрэн татгалзлаа" гэжээ.

Гэвч "Цэрэг байршуулах нь хурцадмал байдлыг улам дэврээх арга" гэдгийг Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом хэлсэн байна.

Түүнчлэн эмх замбараагүй байдал бүхэл Лос Анжелес даяар тархаагүй байхад Цагаан ордон шалтаг гаргаж байна гэв. Тодруулбал, хүн амын 80 гаруй хувь нь испаничууд байдаг Парамаунт хотод, мөн Лос-Анжелес хотын төв хэсэгт л мөргөлдөөн гарчээ. "LA Times"-ын сурвалжлагч ч бас эмх замбараагүй байдал хот даяар тархаагүйг баталжээ. Түүний хэлснээр тодорхой байршилд хэдэн зуун хүн жагссан байна.

Сүүлийн баривчилгаа өмнөх ажиллагаануудыг бодвол илүү эмх замбараагүй байсныг хотын дарга Карен Басс хэлжээ. Трампийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш нийт баривчлагдсан хүмүүсийн тоо 100 мянга давсан гэх мэдээлэл байна.

Трамп энэ удаад Үндэсний гвардыг хөдөлгөөд зогсохгүй дараагийн арга хэмжээг ч авч магадгүй гэх болгоомжлол бий.

2020 онд Жорж Флойдын үхлийн дараа эмх замбараагүй байдал дэгдэхэд Трамп муж улсуудын захирагч нарыг Вашингтон Д.С рүү цэрэг илгээхийг хүсч байв. Жорж Флойд 2020 оны тавдугаар сарын 25-нд Миннеаполис хотод цагдаа нарт баривчлагдах үеэр нас барсан билээ. Цагдаагийн офицер Дерек Чаувин түүний хүзүүн дээр есөн минут өвдөглөсөн юм. Эргэн сануулахад, Жорж Флойдын хэлсэн эцсийн үг нь "Би амьсгалж чадахгүй байна" байсан билээ.

Трамп тухайн үед муж улсуудаас цэрэг татаад зогсохгүй Бослогын тухай хуулийг хэрэгжүүлнэ гэж заналхийлж байв. Гэхдээ тухайн үеийн Батлан ​​хамгаалахын сайд Марк Эспер "Нэн яаралтай, хүнд нөхцөлд л уг хуулийг хэрэглэх ёстой" гэж мэдэгдээд ухарсан аж.

Тиймээс Трамп ямартай ч эхний бүрэн эрхийн хугацаандаа Бослогын тухай хуулийг ашиглаагүй. Харин хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө кампанит ажлаа үргэлжлүүлж байхдаа "Энэ удаад асуудал хэрээс хэтэрвэл би дахин хүлээхгүй" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN, AP, DALLAS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.40.84

Бидний биширдэг хүний эрхийг дээдэлдэг ардчилал хөгжсөн АНУ.

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.160.50

Арай л нэг талыг бариад байгаа чинь илт мэдэгдээд байна Nnews унхиагүй Тролуудаа мэдээ оруулж байгаа юм бол дундыг барьсан юм оруулчихаж болох уу, арьсаа хамгаалав нтр ичих нүүргүй Оркууд минь ингэж мэдээ оруулдаггүй юм, ичээч та нар ичих нүүргүй Гоблинууд минь энийг уншиж байхдаа ой гутлаа шүү.

Avatar

Нэргүй 2025-06-09 103.212.118.82

Америк хогийн сав биш шүү. Ямар ч улс гадны хүмүүс улсад нь орж ирээд давраад бөйвал хэцүү биз дээ. харин ч орой арга хэмжээ авч байна.

Avatar

Нэргүй 2025-06-09 59.153.113.182

ali hediine hogiin sav bolson shdee

Avatar

ард түмэн 2025-06-09 202.21.125.66

УЛС ДОТОР НЬ ӨӨР УЛСЫН ИРГЭД ТУС УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЗАРЛИГИЙГ ЗӨРЧӨӨД ЖАГСААД, ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭЭД ТЭГСЭНЭЭ ГАДНЫ УЛСУУДЫНХАА ТУГИЙГ МАНДУУЛААД Ч БАЙХ ШИГ. АНУ-ЫГ ЗҮГЭЭР Л ЭЗЭЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ГАДНЫ НӨХДҮҮД ИРЧЭЭД ИНГЭЭД ТУГАА МАНДУУЛААД ЖАГСААД УНАХ ВИЙ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж