Нээлттэй хаалганы өдөрлөг: Лабораторийн туршилтаас олон улсын зах зээл рүү

Нээлттэй хаалганы өдөрлөг: Лабораторийн туршилтаас олон улсын зах зээл рүү

Нээлттэй хаалганы өдөрлөг: Лабораторийн туршилтаас олон улсын зах зээл рүү

Дэлхийн итгэмжлэлийн өдрийн угтаж, “Итгэмжлэл-жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийг дэмжинэ” уриан дор Ялалтын талбайд өнөөдөр /2025.06.08/ болж байна.

Монгол Улсад өөрсдийн гараар бүтээсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг амаргүй ажил. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ эрхлэгч, бизнесүүдэд чанарын баталгаажуулалт, тохирлын гэрчилгээ гэдэг ойлголт заримдаа хол санагддаг. Гэхдээ үнэндээ энэ нь таны бизнесийн дараагийн шатанд хүрэх түлхүүр болж өгдөг.

Шингэн хүнсний үйлдвэр “БМ Фүүдс” ХХК нь 2013 онд БОЗА гэдэг ундааг Монголдоо нутагшуулах зорилготой байгуулагдсан.

Тус компани анх лабораторийн судалгаа, туршилт явуулж, бүтээгдэхүүний технологийг оюуны өмчөөр баталгаажуулж, үүний дараагаар үйлдвэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан байна.

Өнгөрсөн жилүүдэд тэд шингэн хүнсний бүтээгдэхүүнээ орчин үеийн технологиор боловсруулж, чанарын баталгаажуулалт, тохирлын гэрчилгээ авахад анхаарч ажиллажээ. Тус байгууллага “Ай Пи Сертификейшн” ХХК-ийг сонгон баталгаажуулалт хийлгэсэн бөгөөд олон улсын стандартад нийцэх замаар экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

“Ай Пи Сертификейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түвшинжаргал:

-БАТАЛГААЖУУЛАЛТ нь зөвхөн чанарын хяналт төдийгүй, экспортын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх гол шаардлага болдог. “БМ Фүүдс” ХХК-ийн хувьд энэ алхам нь олон улсын зах зээлд амжилттай нэвтрэх замыг нээж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлсэн. “Ай Пи Сертификэйшн” ХХК нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр гаргасан PC20 дугаар бүхий Итгэмжлэлийн гэрчилгээгээр 11 ангилал, 111 төрлийн бүтээгдэхүүн, 10 төрлийн хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээг баталгаажуулахаар итгэмжлэгдсэн ба дотоодын жижиг дүнд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ОЛОН УЛСЫН СТАНДАРТын шаардлага хангасан эсэхийг тодорхойлж БАТАЛГААЖУУЛАЛТ хийдгээрээ онцлогтой.

Тэдний бүтээгдэхүүн олон улсын стандарт шаардлагад нийцсэн гэрчилгээтэй болж, харилцагчдын итгэлийг хүлээх боломжийг олгож байна. БОЗА УНДААНЫ АШИГ ТУС

  • Хөхүүл ээжид сүү оруулах
  • Хордлого тайлж, биеийн хор гадагшлуулах
  • Гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжих
  • Өөхийг шатааж, булчингийн массыг нэмэгдүүлэх
  • Химийн нэмэлтгүй бүтээгдэхүүн.

“Ай Пи Сертификейшн” ХХК-ийн Баталгаажуулалтын албаны дарга С.Ганцэцэг:

-ИТГЭМЖЛЭЛ нь баталгаажуулалтын байгууллагын шударга, хараат бус байдлаар, салбартаа мэргэшсэн, ур чадвартай шинжээчид хөндлөнгийн зүгээс тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээг тодорхой хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээлгэж байгаа хэрэг юм.

Таны бүтээгдэхүүн зах зээлд чанартай, найдвартай гэдгийг батлах хамгийн хүчтэй хэрэгсэл бол тохирлын гэрчилгээ юм.

Зах зээлдээ төдийгүй олон улсад гарахыг зорьж байвал баталгаажуулалт, итгэмжлэлийн ач холбогдлыг бүү орхигдуулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж