Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 112 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Залуу Ноёд ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын начин Э.Мөнхжаргал нар шалгарлаа.
Долоод аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Батдорж, аймгийн арслан М.Цэрэн нар үлджээ.
Засуул 2025-06-08 122.201.31.207
Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг гоомоо хүний хувьд яг тохирсон ажил. Харин аваргын бөгсөнд хүрч хийморио сэргээх боломж даанч гарсангүй. Тэр сэлд мэлдийг нь ээ, үнэн тасархай.
Зочин 2025-06-08 202.126.91.210
Энэ хурц арслан гээд байгаа улсын яг юу нь тийм хурц байдаг юм бэ дээ, кк
Дорнын зурхай 2025-06-08 202.9.46.22
Дорнын зурхайд "эрхтэн хурц болно" гэдэг дээ.
Нэргүй 2025-06-08 59.153.115.212
Монгол хүн бол ойлгоно та нар бол ойлгохгүй ээ