Барилгын өргөтгөл хэсэг шатсаныг унтраахаар ажиллаж байна
Ойрын өдрүүдэд хуурайшилт их байгаа учир ахуйн болон хээрийн түймрээс албаныхан сэрэмжлүүлж буй. Өчигдөр /2025.06.07/ Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд барилгын хашаанд бодис шатаж байна гэсэн дуудлага 14:29 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход хоёр давхар барилгын өргөтгөлийн хэсэг шатаж байсан.
Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж галын тархалтыг 15:27 цагт зогсоож, 16:32 цагт бүрэн унтраасан байна.
Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нэргүй 2025-06-08 202.9.46.166
Сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга шиг л харагдах юм. Нэг шуналын тулам захирал нь зарчихаад арилаад өгч дээ. Яана даа манайхан нээрээ арай юмаа
Нэргүй 2025-06-08 103.229.120.178
Улс цэцэрлэггүй байна гээд ху.цаад бдаг байж . улсын цэцэрлэгийн байрийг энэ компаниудаас буцааж аваач