"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа

"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа

"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа

"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн халагдаж байгааг "BigHit Music" мэдээллээ. Тэд бол "RM", "V", "Jimin", "Jungkook" нар. "RM", "V" нар Мягмар гаригт, "Jimin", "Jungkook" Лхагва гаригт халагдана.

Аюулгүй байдлын үүднээс тэднийг цэргээс халагдсаныг тэмдэглэх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй. Мөн хамтлагийн шүтэн бишрэгчдийг энэ үеэр очихгүй байхыг агентлагийн зүгээс хүссэн байна.

Бусад гурван гишүүний тухайд "Jin", "J-Hope" нар өнгөрсөн жил халагдсан. Харин "Suga" цэргийн албаны өөр хэлбэр болох нийгмийн үйлчилгээний хөтөлбөрт хамрагдсан бөгөөд зургадугаар сарын 21-нд халагдана.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2 цагийн өмнө 66.181.185.96

солонгос хүүхдүүд юмуу !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж