Ли Жэ Мён дипломат нүүдлүүдээ хийж эхлэв

Ли Жэ Мён дипломат нүүдлүүдээ хийж эхлэв

Ли Жэ Мён дипломат нүүдлүүдээ хийж эхлэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Баасан гаригийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан билээ. Тэд Өмнөд Солонгосын экспортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах АНУ-ын гаалийн татварын талаар харилцан тааламжтай тохиролцоонд хүрэхээр тохирчээ. Мөн хэлэлцээний үеэр Трамп Ли Жэ Мёныг АНУ-д айлчлахыг урьсан байна. Найрсаг уур амьсгалтай тэдний харилцан яриа 20 минут үргэлжилжээ.

Шинэхэн ерөнхийлөгч Ли Жэ Мён ойрын хугацаанд Хятадын дарга Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба нартай ч бас утсаар ярихаар төлөвлөж байна.

Харин түүний оролцох анхны дипломат арга хэмжээ нь зургадугаар сарын 15-17-нд Альбертад болох "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалт. Өмнөд Солонгос нь "Их-7"-ийн гишүүн орон биш боловч 2021, 2023 онд бүлгийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байсан. Энэ удаагийн "Их-7"-ийн уулзалтын үеэр Дональд Трамп, Шигэрү Ишиба, Ли Жэ Мён нар гурван талт дээд хэмжээний уулзалт ч зохион байгуулж магадгүй юм.

Дашрамд дурдахад, НАТО-ийн удирдагчдын уулзалт энэ сарын 24-25-нд Нидерландад болно. Ли Жэ Мён энэ уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгааг түүний ажлын алба мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж