Хятад: Коллежийн элсэлтийн шалгалт эхэллээ

Хятад: Коллежийн элсэлтийн шалгалт эхэллээ

Хятад: Коллежийн элсэлтийн шалгалт эхэллээ

Хятадын үндэсний коллежийн элсэлтийн шалгалт Бямба гаригаас эхэллээ. Энэ жил 13.35 сая оюутан шалгалт өгч байна. Өнгөрсөн жил үүнээс 70 мянга илүү оюутан шалгалт өгсөн нь түүхэн дээд үзүүлэлт байв. Шалгалтын үеэр нийслэл Бээжинд замын хөдөлгөөнийг түр хаажээ.

Хятадын ахлах сургуулийн сурагчдын дээд боловсрол эзэмших хувь 2023 онд 60 хувь давсан. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Гэвч эдийн засгийн өсөлт удаашрахыг дагалдаад сүүлийн жилүүдэд өрсөлдөөн улам ширүүсч байна. Үүний зэрэгцээ тус улсад залуу хүн ам багасч, байгаа залуучууд нь гадаадад өндөр боловсрол эзэмших нь элбэг болжээ.

Тэд АНУ-ыг хамгийн ихээр зорьдог. Нөгөөтэйгүүр хоёр улсын харилцаа хурцадсантай холбоотойгоор АНУ-ыг зоригсдын тоо тодорхой хэмжээнд цөөрөөд буй. Олон улсын боловсролын хүрээлэнгийн мэдээлснээр 2023-2024 оны хичээлийн жилд 277 мянган хятад оюутан АНУ-д сурчээ. Гэтэл 2019-202 оны хичээлийн жилд үүнээс 100 мянгаар олон оюутан сурч байв.

АНУ-аас гадна хятад залуус Японыг зорих нь элбэг. 2024-2025 оны хичээлийн жилд 123 мянган хятад оюутан Японд сурчээ. Япон дахь гадаад оюутнуудын голлох хувийг хятадууд эзэлдэг аж.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-08 66.181.182.141

Монголчууд хятадуудаас илүү ухаантай гээд байгаа юм бол яагаад монголчууд өчнөөн олон удаа Хятадаас плита, замын хавтан ба бордюр худалдаж авдаг юм бэ? Хятадууд илүү зах зээлийн сэтгэлгээтэй, жинхэнэ овсгоотой наймаачид гэдгээ харуулж байна.

Avatar

Т1 2025-06-08 202.9.46.22

Шинэ үеийн гаминдааны ажилгүйчүүдийн арми

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж