Трампийн заналхийллээс хойш анхны удирдагч Гренландад айлчилна

Трампийн заналхийллээс хойш анхны удирдагч Гренландад айлчилна

Трампийн заналхийллээс хойш анхны удирдагч Гренландад айлчилна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зургадугаар сарын 15-нд Гренландад айлчилна. Ингэснээр тэр Дональд Трампийн заналхийллээс хойш анх удаа Гренландад айлчилсан гадаадын төрийн тэргүүн болох юм.

Гренландын ерөнхий сайд Йенс Фредерик Ньелсен болон удирдагч Метте Фредериксен нар Макроныг урьсан. Тэд Хойд Атлант болон Арктикийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, чухал эрдэс баялгийн нийлүүлэлт зэрэг сэдэвт төвлөрч хэлэлцэх аж. Метте Фредериксен уг айлчлалыг Европын эв нэгдлийн бодит гэрчлэл гэж нэрлэсэн.

Гадаадын улс төрийн төвөгтэй нөхцөлд орооцолдоод буй Гренландын хувьд олон улсын хүчтэй дэмжлэг нэн чухал.

Макроны ажлын алба ч бас энэхүү айлчлал нь Европын бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, Гренландтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэж мэдэгдлээ.

Макрон Гренландаас залгуулаад Канадад айлчилж, "Их-7"-ийн уулзалтад оролцоно.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Buruu 2025-06-08 202.9.46.22

Greenland-ыг эртхэн АНУ хяналтдаа авахгүй бол нэг мэдэхэд xятадууд очоод эзлэн авч баларна шүү, хойд мөсөн далайг xужаа нар оростой хамтарч ашиглах санал гарангуут путин хориглосон юм. тэгэнгүүт шижинпин норвегт очоод хамтарч ашиглах санал тавьсан байгаа.

Avatar

Нэргүй 2025-06-08 66.181.161.45

Нэг тийм бүлт бүлт үсэрсэн ойворгон тэгсэн мөртөө яг тулсан үед чадал муутай өчүүхэн гарууд байдаг даа тиймэрхүү л нөхөр шиг харагддаг юм зайлуул.

Avatar

Нэргүй 2025-06-08 202.126.88.206

Макрон бол сулхан удирдагч шүү дээ малгай нь томдсон хүн гэх юм уу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж