10 жилийн өмнө дэлхийд 119-д байсан Узбекистан ДАШТ-ий эрх авлаа

10 жилийн өмнө дэлхийд 119-д байсан Узбекистан ДАШТ-ий эрх авлаа

10 жилийн өмнө дэлхийд 119-д байсан Узбекистан ДАШТ-ий эрх авлаа

Ирэх 2026 онд АНУ, Канад, Мексикт болох хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх улс, орнуудын нэрс тодорч байна. Узбекистаны хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргад оролцох эрхээ авч, төв Азиас дэлхийн дэвжээнд гарсан анхны улс боллоо.

Тэд Абу Дабид АНЭУ-ын шигшээ багтай 0-0 гэсэн харьцаатай тэнцсэнээр хэсэгтээ хоёрдугаар байрт орж, ДАШТ-д шууд оролцох эрхээ авчээ. Тус тоглолтын дараа Узбекистан даяар баяр хөөрт умбаж, гудамж талбай баярлаж, цэнгэсэн хүмүүсээр дүүрчээ. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нь баг тамирчдадаа баяр хүргэн "Үндэсний спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх гайхалтай үйл явдал" гэж мэдэгдэн ард түмэндээ Курбан баярын бэлэг барилаа гэжээ.

Узбекистаны хөлбөмбөг сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгаа. Тэдний өсвөр, залуучуудын шигшээ баг тогтмол дэлхийн аваргад оролцож, өндөр амжилт үзүүлж ирсэн. Тэгвэл энэ удаа шигшээ баг нь дэлхийн аваргын эрхээ авлаа. Тамирчид нь дэлхийн топ лигүүдэд гялалзаж байна. Тухайлбал, Манчестер Ситигийн хамгаалагч Абдукодир Хусанов, Италид олон жилийг үдэж буй довтлогч Элдор Шомуродов, Оросын ЦСКА Москвагийн од, Азийн шилдэг залуу хөлбөмбөгчин болж байсан Аббосбек Файзуллаев зэрэг тамирчид бий.

Узбекистаны хөлбөмбөгийн шигшээ баг яг 10 жилийн өмнө дэлхийн чансааны 119 дүгээр байрт бичигдэж байсан түүхтэй. Мөн 2006 болон 2014 онуудын ДАШТ-ий эрхийг авахад тун ойрхон байсан ч бүтэлгүйтсэн удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR MAXWELL../. 2025-06-07 105.112.192.120

Харуулах боломжгүй.

Avatar

DR MAXWELL 2025-06-07 105.112.192.120

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-06-07 73.109.136.113

Узбекстаны баг 2000 он хавьд монголын багийг 15:00 -оор хожиж байж бил ээ

Avatar

Нэргүй 2025-06-07 76.64.44.146

Манайxан мөнгө төгрөгийг нь шомбодоод xөл бөмбөгийн шалгалттай xэрүүл уруултайгаа байдаг. Идсэн уусан

Avatar

Нэргүй 2025-06-07 202.126.88.162

Wow. Turtei opon saihan umaa

Avatar

Гунигтай 2025-06-07 66.181.176.229

Тийшдээ. Чи яваач.

Avatar

Нэргүй 2025-06-07 202.9.40.130

х***а манж хулгайга х***а хулгайча өөр тийшээ бусдру бухаж бухах х***а манж арга манжлж. х***а манжууд монголыг хулгайлж цөлмөчөөд амеркиуд тэгчлээ гэж ш****г амеркичууд монголд орж ирж цөлмөөд бснийг санахгүй юм бн. Амеркичууд тэгчлээ ингчлээ гэж яриа гаргаж аймар муу санаатай х***а манжууд яс хаяж явдаг бузар л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж