Чойрын хүү цэргийн наадамд түрүүлж, хурц бадрангуй арслан боллоо

Чойрын хүү цэргийн наадамд түрүүлж, хурц бадрангуй арслан боллоо

Чойрын хүү цэргийн наадамд түрүүлж, хурц бадрангуй арслан боллоо
Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам амжилттай сайхан болж өндөрлөв. Тус барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа сорин барилджээ. Улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа. Харин наймд үлдэж шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмэв.
Өнөөдөр 13:00 цагаас Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГ болон нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-07 59.153.115.16

VANXANDI BOOW XXNO80955877ANUSDI

Avatar

Нэргүй 2025-06-07 66.181.184.75

ухсэн баас дэлхийд барилддагүй ийм жалганы л******д

Avatar

Нэргүй 2025-06-07 66.181.188.153

ха ха бямбацогт гэх луйварчин попроод байгаа юмуу

Avatar

Зочин 2025-06-07 103.212.162.48

Будлиангүй сайхан барилдаж, үзэгч олныг цэнгүүлэн түрүүллээ. Улсын том цолтой бөх болоорой

Avatar

Зочин 2025-06-07 202.126.91.210

за ахаа, баярлалаа, сайхан долоолгох ч сайхан юм аа

Avatar

Иргэн 2025-06-07 202.126.91.96

Допингийн шинжилгээний хариу гарна

Avatar

Зочин 2025-06-07 66.181.191.59

сахал үс энэ тэр нь ууллын төмөр шиг үзэмжтэй, гоё бөхчин байна оо, наадмаар юм зууна гээд бадрангуй л яваа байх даа, найрааных нь мөнгө нь дутчихгүй бол юм зуух л байх даа, хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж