
Өмнө нь Иран Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн санал болгосон хагас баяжуулсан ураныг цөмийн түлшээр солих саналыг нь хүлээн аваагүй юм. Үүнийг хийхэд хагас баяжуулсан ураныг Орост нэмэн баяжуулаад дараа нь Францад өгөн тэндээс цөмийн түлшний саваагаар солих ёстой байв. АНУ, Израиль зэрэг орнууд Ираны цөмийн хөтөлбөрийг цөмийн зэвсэгтэй болох зорилгоор хийж байна гэж сэжиглэдэг. Энэ асуудлаарх хэлэлцээр үе үе мухардалд орж байна. АНУ, Их Британи, Франц гурав НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Ираны эсрэг шинэ хориг тавиахаар саналаа өгөхөд бэлэн байна. Гуравдугаар сард шинэ хоригийн төслийн АНУ Орос ба Хятадын талд танилцуулсан юм.
2010 оны эхээр Иран ураны баяжуулалтаар 20 хувьд хүргэнэ гэж зарласан байгаа. Хоёрдугаар сард Ираны Ерөнхийлөгч Ахмадинежад илүү нягтралтай ураны эхний бүтээгдэхүүнийг хийсэн гэж мэдэгдсэн байна. Натанзе дахь баяжмалын үйлдвэр ураны баяжуулалтыг 80 хувь хүртэл хийж чадна гэхдээ бидэнд тийм өндөр нягталтай уран хэрэггүй гэж тэр хэлж байлаа. Энэ нь Иран цэвсгийн уран гаргаж чадна гэсэн хэрэг юм.
0 сэтгэгдэл