"Шатаж байгаа машиныг унтраахаар ажиллаж байна"

"Шатаж байгаа машиныг унтраахаар ажиллаж байна"

"Шатаж байгаа машиныг унтраахаар ажиллаж байна"

Төмрийн хогийн цэгт гал гарч, онцгойгийнхон унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр, Баянгол дүүрэг 20 дугаар хороонд автобусны буудлын хажууд хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 14:08 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн гарсан.
Одоогоор галыг бүрэн унтраагаагүй байна гэлээ.
Хуурайшилт их, цаг агаар салхитай байгаа энэ үед ил задгай гал алдахгүй байхаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.90.200

БГД-20р хороо буюу Гурвалжингийн гүүрний 2 талд, тЭЦ4-н урд хэсэгт Байгаль орчны хуулв стандарт ёстой зээрооо шүүүү !!!! Монголын хамаг кулак компаниуд байдаг ч Нийгэм, Байгаль орчны хариуцлага ерөөсөө бхгүй, Хөрсний элэгдэл & бохирдол, Агаар Орчны бохирдол арай шүүү….

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.90.200

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛЖ ЦЭГЦЛЭЭСЭЙ

Avatar

Нэргүй 2025-06-06 192.82.65.181

ochigder garsan gal shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж