Сурвалжлага: Хонины махны үнэ бага зэрэг хямдарчээ

Сурвалжлага: Хонины махны үнэ бага зэрэг хямдарчээ

Сурвалжлага: Хонины махны үнэ бага зэрэг хямдарчээ

Зуны дэлгэр цагт өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнс, махны үнэ багахан ч гэсэн буурдаг. Тиймээс энэ удаа "Хархорин" захыг зорин очиж, махны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Худалдагчдын зүгээс он гарснаас хойш махны үнэ бага зэрэг хямдарсан гэдгийг хэлж байсан юм.

Тэгвэл "Хархорин" зах дээр хонины цул мах 14000-16500 төгрөгийн худалдаалж байсан бол үхрийн цул мах 21000-25000 төгрөг, ямааны мах 11000-16000 төгрөг, адууны мах 13500-17500, тэмээний цул мах 13500-14000 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны зургадугаар сарын 2-ы байдлаар хийсэн судалгаанаас авч үзвэл, хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17357 төгрөг, үхрийн ястай мах дунджаар 20716 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байгааг албаныхан мэдээлсэн.

"МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА"

Махны лангууны нэгэн худалдагчаас яриа авлаа. Тэрбээр “Бодит байдал дээр махны үнэ буурсан харагдахгүй л байгаа. Бид аль боломжоороо л үнээ бууруулж махаа зардаг. Өмнөх саруудад махны үнэ өндөр байсан болохоор одоо бага зэрэг буурсан юм шиг санагдаж байгаа байх.

Гэхдээ л махны нийлүүлэлт , тээвэрлэлтийн зардал бол хэвээрээ, малчид ч дорвитой хямдрал үзүүлэхгүй байгаа.

Хүмүүс амьжиргаандаа тааруулж л махаа худалдан авч байна . Баяр наадмын өдрүүдэд л хүмүүс мах ихээр авдаг . Энгийн үеүүдэд хүн хүний худалдан авах хэмжээ, өөр өөр байдаг" гэдгийг хэлсэн юм.

"МАХНЫ ҮНЭ ОГТ БУУРААГҮЙ БАЙНА"

Иргэдээс махны үнэ хямдарсан эсэхийг асуув. Иргэн Г.Мягмар “Эргэлзээтэй санагдаж байна . Захууд , супермаркетуудад махны үнэ ер нь л ялгаагүй болсон. Зарим захуудад махны үнэ бага зэрэг хямд байдаг ч гэсэн бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр хэвээрээ байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Чанартай махны үнэ бараг л буураагүй байх" гэв.

Түүний хажууд мах худалдан авч буй ахмад настан Б.Бат-Эрдэнэ “Махны үнэ өслөө , буурлаа гэж яриад л байх юм. Гэхдээ махны үнэ хямдраагүй байна . Урьд нь авч байсан үнэ яг хэвэндээ л байна. Харин хонины махны үнэ бага зэрэг буурсан юм шиг санагдлаа. Ер нь махны үнэ ч гэлтгүй хүний хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах хэмжээг төр засаг тогтоож өгөх хэрэгтэй" гэдэг байр суурийг илэрхийллээ.

ҮСХ: МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР ӨСЧЭЭ

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2025 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 13.2 хувиар, адууны махны үнэ 2.5 хувь, хонь, ямааны махны үнэ 17.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Талх, гурил, будааны бүлгийн үнэ 3.9 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 5.9 хувиар, гоймонгийн үнэ 19.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2025 оны 4 дүгээр сард 22929 төгрөг болж, 2023 оны 4 дүгээр сараас 21.7 хувиар, 2024 оны 4 дүгээр сараас 14.1 хувиар, өмнөх сараас 1.8 хувиар (397 төгрөгөөр) өссөн байна.

Э.Ариунжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.145.234.38

дэнжийн 1000 дээр шинэ хонь гулуузаар 11500 гэж байна жижэглэн 15000

Avatar

Irgen 3 цагийн өмнө 103.140.11.193

tiim blhor odo mglchud dorooddo mah sn hangaj bj gadagshaa mahaa gargaj ashigaa olj blda tamine

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.119.37

АВИЛГАЧИД СТРАТЕГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛСОН МАХЫГ ХУЖААРУУ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ИХЭЭР ӨГЧ БАЙГАА НЬ МАХНЫ ҮНИЙГ ӨСГӨЖ БАЙНА. ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАСНЫ ДАРАА ӨНДӨР ТАТВАРТАЙГААР ГАРГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ… ТЭГЭХГҮЙ БОЛ БҮХ МАХЫГ ГАДАГШ НЬ ХЯМД ГАРГАЖ АШИГ ОЛОХ ГЭСЭН АВИЛГАЧИД МАЛЧДААС ХЯМД АВЧ АШИГ ОЛНО… МОНГОЛЫН БҮХ МАХ ӨМХИЙ х*******н НЭГ ӨДРИЙН ХООЛ НЫ Л ХЭМЖЭЭТЭЙ…

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.161.53

малчдын орлого хэт өссөн нь махны үнэ буурахгүй бхад нөлөөлж байна

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 124.158.120.146

тэд хөлжиг сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж