Хойд Солонгос улс тавдугаар сарын 21-нд 5000 тонн даацтай цоо шинэ байлдааны хөлөг онгоцоо танилцуулсан боловч нээлтийн ёслолын үеэр устгагч хөлгийн арын хэсэг төлөвлөөгүй байхад ус руу гулсан орж, улмаар онгоцны их бие гэмтсэн билээ. Энэхүү бүтэлгүйтлийг анхааралгүй, хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэн, холбогдох байгууллагуудыг Ким Жон Ун буруутгасан. Мөн энэ сард болох Ажилчдын намын хурлаас өмнө шинэ хөлгийг засч янзлахыг тушаасан юм.
Гэмтэл, хохирлыг харгалзан үзвэл ийм давчуу хугацаанд хөлгийг засварлах боломжгүй гэж шинжээчид үзэж байсан ч гэлээ Хойд Солонгос улс ердөө 14 хоногийн дараа устгагч хөлгөө дахин танилцуулав. Устгагч хөлгийг эхний байдлаар ашиглалтад оруулж, зогсоол дээр бэхлэгдээд байна. Ажилчдын намын хурлаас өмнө хөлөг бүрэн сэргээн засварлагдаж дуусах аж.
Өнгөрсөн сард болсон хариуцлагагүй явдлын дараа Ким Жон Ун дор хаяж дөрвөн албан тушаалтныг баривчилсан.
Тэдний нэг нь Ажилчны намын Зэвсгийн аж үйлдвэрлэлийн хэлтсийн дэд дарга Ри Хён Сон юм. Ри Хён Сон нь Солонгосын Ардын армийг удирддаг Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Тус зөвлөл нь Хойд Солонгосын цэргийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй нэгж юм. Буруутнуудад ямар шийтгэл ногдуулах нь хараахан тодорхой болоогүй байна. Албадан хөдөлмөр эрхлэхээс эхлээд цаазын ял ч оноож магадгүй.
Нэргүй 2025-06-06 202.126.90.98
Манайх хэзээ ийм онгоц хийх вэ
Нэргүй 2025-06-06 91.166.54.44
усан орсон маши шиг насгүй дээ хөөрхий.
Батхүү 2025-06-06 202.55.188.119
үгүй тэнэгүүдээ наад улс яах нь та нарт ямар хамаатай юм вэ нохой үгүйд гарай хуцан гэгчээр дүмбүүнүүд байх юмаа
Нэргүй 2025-06-06 202.55.188.86
Ганц дрон нисч юмуу хөвж очоод дуус биз дээ
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-06-06 59.153.113.42
Хойд солонгос бүрэн төөржээ.
Уны дараа яах бол?
Нэргүй 2025-06-06 66.181.190.62
хойд солонгосчуудын хайрт ах тэмбүү оросууд нь Хар тэнгисын флотоо хиар цохиулсандаа чааваас
Устгагч 2025-06-06 202.9.46.22
Өмнөд Солонгосыг бүрэн устгаж чадах онгоц гэсэн.
Нэргүй 2025-06-06 103.57.92.195
буудчихаа
Нэргүй 2025-06-06 103.57.94.104
далайн ус орцон радар цахилгаан тоноглолууд хөдөлгүүр бүгд хог болно хуйгаар нь солих болнодоо