Эвслийн Засгийн газар байгуулж ажиллах шаардлага тавив

Эвслийн Засгийн газар байгуулж ажиллах шаардлага тавив

Эвслийн Засгийн газар байгуулж ажиллах шаардлага тавив

НЭМЭЛТ: 

МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй тэргүүтэй тус намын 117 гишүүн парламентад суудалтай улс төрийн намуудыг оролцуулсан их эвслийн Засгийн газар байгуулж ажиллах нь улс орны язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэн, шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ талаар дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр  “Хамтарсан Засгийн газар богино хугацаанд нэлээд ажил эхлүүлсэн. Жишээлбэл, 17 жил гацсан төмөр замын төсөл,  Эгийн голын усан цахилгаан станц төсөл зэрэг томоохон мега төслийг хөдөлгөсөн. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар нь МАН-ын Бага хурал болон УИХ-ын гишүдийн олонхийн саналаар огцорсон.

Гэвч олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал нь Монгол Улсын нийгэм эдийн засагт үүссэн хямралыг гүнзгийрүлэх ужигруулах байдал үүсгэсэн байна. Иймээс МАН -ын Бага хурлын хэлэлцүүлэх ауудалд намын гишүүд дэмжигчдийн доорх санал хүсэлтийг оруулан хэлэлцүүлж өгнө үү.

Үүнд, шинээр байгуулагдах Засгийн газар нь үндэсний их зөвшилцлийн Засгийн газар байгуулах. Ингэхдээ парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтарч ажиллах.

Шинээр томилогдох Ерөнхий сайдад тавигдах шаардлага нь МАН-ын гишүүдийн эв нэгдлийг хангаж чадах, улс орны нэгдмэл байдлыг эрхэмлэн аиллаж чадах нэр дэвшигчийг дэвшүүлэхийг хүсэж байна. Энэхүү саналыг МАН-ын Бага хурлаар хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Таны энэ шаардлага өмнөх Бага хурлынхаа шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм шиг харагдаж байна. Эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримтлж байгаа байр суурь ийм байгаа юм уу?

-Тийм ээ, өмнөх МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүдийн олонхи нь дангаараа Засгийн газар байнгуулах шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр УИХ -ын чуулган руу хууль орж ирэхгүй засаглалын хямрал үүсээд байна. Миний хувьд хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн санал гаргасан.  Надтай санал нэг 120 гаруй Бага хурлын гишүүн байсан. Гэвч цөөнх болсон.

Одоо бол өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд өмнөх шийдвэрийг эргэн харж, хамтарсан Засгийн газрыг дахин байгуулах нь улс орны эрх ашгийн эрэмбэд нийцэх юм, намын эрх ашгаа хоёрт тавъя л гэж байгаа юм.

-Таны санал Үндсэн хууль болон бусад хуультай нийцэх үү?

-Өнөөдөр онцгой байдал үүсээд байна. Олон улсын эдийн засагт үүсээд байгаа хямрал нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлсөн ийм онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах нь Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэг байр суурийн үндсэн дээр их эвслийн Загсийн газар байгуулах асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэдэг шаардлага тавьж байгаа юм.

-Тухайлбал, танай намын Бага хурлаас дээрх саналыг хүлээж авъя гэж бодъё. Гэтэл их эвслийн Засгийн газар байгуулан ажиллах саналыг Ардчилсан нам хүлээн авахгүй бол яах вэ?

-Нэгдүгээрт, МАН-ын Бага хурал эвслийн Засгийн газар байгуулах эсэх асуудлыг олонхийн саналаараа гаргана. Шийдэгдсэн тохиолдолд парламентад суудалтай намуудад саналаа хүргүүлнэ. Урилгад ямархуу хариу өгөх нь тухайн намуудын асуудал гэж үзэж байна.

НЭМЭЛТ: 

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд болж дууслаа. Уг хурлаас МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд 11:00 цагт товлосон байна. Харин Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаарх мэдээллийг нууцалж байгаа юм.

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товлолоо

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанд Удирдах зөвлөлийн 32 гишүүн оролцох ёстой бөгөөд ирц өндөр байгаа аж. Уг хуралдаанаас Бага хурлыг зургадугаар сарын 9-нд буюу ирэх Даваа гаригт хуралдуулах тов тогтоожээ.

Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар зөвхөн Бага хурлын товыг тогтооно гэж байсан ч бас нэг асуудал яригдаж эхэлсэн нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудал байж мэдэхээр буй. Одоогоор хуралдаан үргэлжилж буй юм.

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг гишүүдийн хувьд шинэ Засгийн газрыг удирдах хүн нь санхүү эдийн засгийн өргөн мэдлэгтэй, туршлагатай, улс төрд бэлтгэгдсэн хүн байх шаардлагатай байна.  Монгол Улсын эдийн засаг гадаад дотоод хүчин зүйлээс хамаарч хүндрэлд орсон. Иймээс богино хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх оновчтой маневр хийгээд явах хүн Ерөнхий сайд болох ёстой. Данхгар бүтцийг бас багасгах ёстой" гэдэг байр суурь түлхүү барьж буй юм. Ингэхдээ Ерөнхий сайдад МАН-ын гишүүдээс хэн илүү энэ ачааг үүрч явах боломжтой вэ гэдэг дээр нэр хэлэх сонирхолгүй байна.

Мөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг нууцалж байгаад шууд Бага хурал руу оруулах чиглэлийг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн барьж байгаа тухай мэдээлэл ч бий.

П.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 6 цагийн өмнө 59.153.115.214

МАН-д одоо ЕС элбэгхэн хийх хэмжээний мэдлэг чадвар, зангарагтай, манлайлалтай хүн байхгүй.Арай гайгүйг нь томилно гэхээр ирэх бэрхшээлээс зүрхшээгээд ЕС болохгүй. МАН-ын сулхан хэн нэг нь л ЕС болохоор боллоо. Улс орны байдал хүнд, цаашид ч улам муудаж мэдэхээр боллоо гэдгийг мэдэрсэн ганц хүн нь Оюун-Эрдэнэ.АН улс оронд тохиолдох хүндрэлийг мэдчихээд хамтарсан ЗГ-т орохгүй, ЗГ-т хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ. Гадаад нөхцөл сайнгүй. Ерөнхийлөгч, хамтарсан ЗГ-ыг тараасан МАН-ын гишүүд юу хийчхэв?.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.180.54

Хэхэ МАН ын удирдах зөвлөл эвсэхээр шийдээд түүнийгээ бага хурлын гишүүд нэртэй бага коммунистуудаараа хашгируулж байна. Гэхдээ МАН эвсэлийн ЗГ байгуулах болвол АН аас бусад бага намуудтай эвсэх болов уу даа.

Avatar

зочин 8 цагийн өмнө 66.181.160.122

Хөөрхий… АНийн хэдэн гишүүдийн хатгаасаар л шаажж яваа нөхөр байна шдэ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.190.62

МАНгар нам сонгогчдоо хүндлээд дангаараа засагаа барь

Avatar

зочин 9 цагийн өмнө 103.57.92.114

АН хулгайчууд, барууны тавиулууд, тэдний бууны ноход, долларын амтанд дондогсод, хэзээ ч бусдын нөхөр болж хамтарч ажиллаж чадахгүй, Сансны гарз,Ялангуяа МАН-ын хувьд хэзээ ч эвлэрэхгүй мөнхийн дайсан, Хувиа л бодно,Улс орон ард иргэдийн төлөө гэсэн өчүүхэн ч сэтгэл үгүй, Хар мөртэй, Гэхдээ эх орончид болж жүжиглэж чадна, Нийгмийг бухимдуулна,Эрх баригчдыг харлуулна, Хар пиарыг сайн хийнэ, Иргэдыг сайн хуурна, Цонхны цаанаас чихэр долоолгоно,

Avatar

Ард 9 цагийн өмнө 202.55.188.115

эвсэл хэрэггүй

Avatar

зочин 10 цагийн өмнө 202.21.114.38

Их эвсэл гээд үнэн будилаантай юм болж байсан шүү дээ. Бүх намынх нь толгойнууд нь ороод тэр авсан салбаруудаа хувьчлаад авчихсан ЕС-ынхаа үгэнд ч ордоггүй ёстой нэг дур дураараа болж байж билээ. Ийм дэлхийд байхгүй галзуурлыг дахин давтаж хэрхэвч болохгүй.

Avatar

зочин 10 цагийн өмнө 202.126.93.61

энэ хүнээр санал гаргуулах маягаар Засгийн газарт хамтрах сонирхолоо гаргаж эхлэв бололтой.
хэн нэгний хүн гэж яриулж томилгоо юм хийхийн оронд шалгуур тогтоогоод тохирох хүнийг олбол зөв баймаар юм.
шалгуур байх нь зөв гэдгийг бүгд мэдэж байгаал даа. даан ч тэр шалгуурт зүтгүүлж байгаа нөхөр нь тэнцэхгүй болохоор хуучин аргаараа л шийдэх гэж оролдож байна даа

Avatar

Bold o 10 цагийн өмнө 211.234.202.77

энэ МАН нам бүтэхгүй ээ..хөөлөө гэнэ буцаад гуйж ч үзэж байх шиг .. дангаараа засаглаж чадахгүй..бол МАН тарсан нь дээр дээ…

Avatar

Зочин 10 цагийн өмнө 103.212.118.76

Буруу Германмзэрэг улсад аль ч нам олонх болоогүй тохиолдолд эвслийн засгийн газар байгуулдаг юм МАН сонгуульд ялсан ухааны биз дээ АН зөвийг ч бурууг ч шүүмжилнэ гэж айгаа юу Иргэд өөр болсон шүү Буруу шүүмжлэлийг хуйлраад дэмжихгүй АН эрхбиш 90 ээд оны арга барилаар биш тооцоо судалгаатай хандах биз

Avatar

Больж үз 10 цагийн өмнө 202.9.46.22

Нам өөрөө бие дааж засгаа байгуулаад явсан нь зөв. Бусад намаас ялангуяа АН-ыг оролцуулж огт болохгүй шүү…

Avatar

!!! 2025-06-06 202.9.46.94

MCS- с хэдэн зуун саяар нь авилга авсан хулгайчдид сонгогдвол 1 сарын дотор ЗГ унана шүү…!!!

Avatar

Нэргүй 2025-06-06 202.9.40.130

Ман-ыг х***а манж хулгайлж эзэлж х***а манж хулгай хэрэгжүүлэгч хэрэгсэл болсон.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.55.188.107

хурдлаач МАНгуунуудаа. улс орныг сүйрүүлж бн шүү.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.9.40.130

Нийгм амьдрал адгийн бхад үхсэн ацны хугацаа алдаад бдгийн хором минут хүртэл алдах шаардлаггүй.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.91.36

Ман-ыг х***а манж хулгайлж эзэлж х***а манж бодлого хэрэгжүүлэгч хэрэгсэл болгосон.

Avatar

зочин 2025-06-06 202.126.93.18

ХҮРЭЛСҮХ ТҮҮНИЙ ДОЛДОЙ СОДБААТАР НАР МАН ЫГ САМАРЧ БАЙНА АА ТЭД НАР УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ХАМААГҮЙ .

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.90.243

Mal min harin ch Jenco gedeg hunii sugnees avarch baina. Jenco gedeg t*******t mongold baiga tsagt bid bainga temtsel dund baih bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж