Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Quentin Shih – ийн дуулиан

Хятадын
зурагчин Квеинтин Ших (Quentin Shih) 2008 оноос Францын алдарт брэнд
“Christian Dior”-ын дизайнер Джон Галлианотой хамтран ажиллаж байгаа.

Шанхай
хотод нээгдэх гэж байгаа “Christian Dior” –ын дэлгүүрийн  нээлтэнд
зориулсан  "Shanghai Dreamers" фото зургуудаа олонд дэлгэж харуулсан нь
шуугиан тариад байгаа билээ.

Зурган дээр европ моделиуд “Dior”-ын даашинзтай, ард нь нэг хэвэнд цутгасан 60-90ээд оны хувцастай хятад хүмүүс байна.

Энэ зураг интернет ертөнцөд маш их дуулиан тарьж "Dior"-ыг арьс өнгөний үзэл гаргалаа хэмээн шүүмжилж байгаа билээ.  

Шихээс
“Та хятад хүмүүсийг хоорондоо ялгагдахааргүй царайтай гэж байгаа юм уу ”
гэсэн асуултанд “Үгүй, би хятадын ард түмний нэгдмэл хүчийг харуулах
гэсэн мөн 60-90ээд оны хятадын загвар болон европын хувцас загварын
стилийн ялгааг харуулахыг зорьсон, дээр нь бага зэргийн хошин мэдрэмж
оруулсан” гэж хариулжээ. Энэ бол миний л санаа , миний бүтээл харин
Dior-той хамаагүй гэжээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж