Том Круз Гиннесийн амжилтын эзэн болов

Том Круз Гиннесийн амжилтын эзэн болов

Том Круз Гиннесийн амжилтын эзэн болов

Том Круз "Mission: Impossible – The Final Reckoning" киноны зураг авалтын үеэр үзүүлсэн үзүүлбэрээрээ Гиннесийн амжилтын эзэн болов. Тэрбээр "Шатаж буй шүхрээр хамгийн олон удаа үсэрсэн хүн" гэсэн амжилтын эзэн болжээ. Тодруулбал, Том Круз зураг авалтын үеэр 16 удаа шатаж буй шүхрээр үсэрчээ.

Гиннесийн амжилтын ерөнхий редактор Грэйг Глендэй хэлэхдээ "Том Круз бол адал явдалт киноны баатар биш. Тэр бол адал явдлын жинхэнэ баатар. Түүний амжилтын ихэнх хэсэг нь бодит байдалд анхаарлаа хандуулж, манлайлагч хүний хийж чадах зүйлийн хил хязгаарыг давсантай холбоотой. Гиннесийн амжилт гэх алдраар түүний аймшиггүй чин зоригийг үнэлж буй нь гайхалтай" гэжээ.

"Mission: Impossible – The Final Reckoning" нь цувралын найм дахь анги юм. "Mission: Impossible" кино 1996 онд анхны ангиа цацсан бөгөөд Том Круз бүх ангийнх нь баатар билээ.

Тэрбээр Гиннесийн амжилт тогтоосон үзүүлбэрийнхээ өмнө "Би шүхрээ дэлгэнэ. Тэгээд яг шатах агшинд шүхэр орооцолдвол би дунд нь ороод шатна гэсэн үг" гэж ярьж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж