"Сошиалаар нэрээ зарлаад, сайд болох гээд гүйлдээд байна"

"Сошиалаар нэрээ зарлаад, сайд болох гээд гүйлдээд байна"

"Сошиалаар нэрээ зарлаад, сайд болох гээд гүйлдээд байна"

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.06/ хуралдаж байна. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.


Тэрбээр "Төрийн өндөр албан тушаал хаших хүн нэгдүгээрт төрд бэлтгэгдсэн байх ёстой. Түүнээс биш хэн нэгний хамаарал бүхий хүн гэдэг байдлаар томилбол улс орны нөхцөл байдал хэцүү хэвээр байна. Тухайлбал, төрийн албаны шат дамжлагыг туулсан, улс төрийн туршлагатай, хат суусан, ноён нуруутай, шуналгүй хүн байх хэрэгтэй.

Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг цаг хугацаа шаарддаг ажил. Зүгээр нэг удаа орж ирсэн хүнийг Ерөнхий сайд болох ёстой гэж бичээд байгааг харахаар миний нүүр улайж байна.

Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хаших хүн ард түмний итгэлийг хүлээсэн хүн байх ёстой. Ард түмнийгээ гэгээлэг байлгахын тулд тэр хүн сэтгэл зүрхэнд нь хүрсэн хүн байх хэрэгтэй.

Энэ албан тушаалд хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ бид бүхэн ярилцана. Гэхдээ өнөөдөр зөвхөн МАН-ын Бага хурлын товоо гаргана.

Шинэ Засгийн газрын сайд нарын тухайд, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Түүнчлэн салбарынхаа асуудалд шийдвэр гаргаж чаддаг хүн хэрэгтэй. Тэрнээс биш аль аятайхан хүнийг тавьчхаад байгаа нь өнөөдөр бидний хөгжихгүй байгаа нэг шалтгаан шүү дээ. Өнөөдөр мэргэжилтний бодлогоор салбар явдаг болчихсон байна. Гэтэл хуучин бол тэр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг, лидер сайд болдог байсан. Өөрөөр хэлбэл, мэргэжилтнүүдийн оруулж ирсэн саналыг шүүн тунгаагаад өөрөө шийдвэр гаргаж чаддаг хүн энэ албан тушаалыг хашдаг байсан. Одоо бол сошиалаар өөрийнхөө нэрийг зарлаад л дурандаа сайд болох гээд гүйлдээд байна шүү дээ. Үүнд гаднаас, дотроос бүрдүүлсэн байх хамаагүй. Өмнө нь гаднаас бүрдүүлж байна гээд өөрсдийгөө дагасан хэдэн жулдрайнуудыг сайдаар тавьчихсан. Тэгэхээр засгийн ажил урагшлахгүй. Тэгэх юм бол дан дээлтэй байгаад ч хэрэггүй.

Одоо дэлхий нийтээрээ Трампийн бодлогоос болоод тодорхойгүй нөхцөл байдалд орчихсон байгаа. Нөгөө талаар манай гол экспортын орлого тал хувиар уначихсан байна. Өнгөрсөн жил бид нүүрсээр 9 тэрбум ам.долларын орлого олдог байсан бол энэ жил талыг нь алдах гээд байна. Энэ чинь 10 гаруй их наяд төгрөг. Тэгэхээр үүнийг яаж нөхөх вэ гэдэг асуудал дараагийн Ерөнхий сайдын тархийг гашилгах ёстой. Энэ ажлыг хийж чадах хүн Ерөнхий сайд болох ёстой.

 

 

"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-06 103.212.118.126

ЗАНДАНШАТАР ДАРААГИЙН ЕРОНХИЙ САЙД БАЙЖ БОЛНОО

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.190.62

10хувийн халтар аваасурсан гөлөг дуугүй л зайл

Avatar

зочин 2025-06-06 103.57.92.114

АН-ын хулгайчууд, барууны тавиулууд, улс орны эрх ашгаас урвагчид,Украины нацистүүд шиг зэрлэг танхай араатнуудтай хайр найргүй хатуу ширүүн тэмцэгч, жинхэнэ эх оронч улс орон ард иргэдийн төлөө тууштай үнэнч зүтгэгч хүмүүсийг Засгийн газарт дэвшүүлэх хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-06-06 103.212.118.126

ОРОСЫН СОЛИОТОЙ ФАШИСТ ПУТЛЕРТЭЙ МОНГОЛЫГ МААНЬ БИТГИЙ ХОЛИОД БАЙ ПУТЛЕРЧУУД ХУССЭН ХУСЭЭГУЙ ЭНЭ ЖИЛЭЭС УКРАЙНЫ АРД ТУМЭНИЙ ЭСРЭГ ХИЙСЭН ЦУСТ ТУРЭМГИЙ ДАЙНЫХАА ГОРЫГ АМСЧ СУЙРЭЭД ЭХЭЛСЭНИЙГ МОНГОЛ ДАХЬ ПУТЛЕР ЧИ МЭДЭЭРЭЙ ЧИ Ч БАС ЦУГ СУЙРЭХ БАЙХДАА

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.88.166

Goridogsodiig oryylj ireed l ynagaad bai.30 honog dorhnoo l ongorno.tegeed tartsgaa.YG ch XG ajillaj l bgaag. Ted l jaahan ch gesen yam shiidej magadgyi!!!

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.88.166

OynErdenees deer hyn olohgyi shtd

Avatar

Зочин 2025-06-06 103.212.119.37

САЙЛЫН СУУДАЛД САНААРХСАН 10 ХУВИЙН ЭНЭ АВИЛГАЧ ХЭРЭГГҮЙ ШҮҮ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Ийм шаардлага хангасан ЕС олоход хэцүү ч дөхүүлэх юмсан 2025-06-06 59.153.115.214

Олон жил ажилтан сонгон шалгаруулах ажил хариуцаж байсны хувьд ийм бодол төрлөө.ЕС болох хүн орон нутгийн төрийн захиргааны байгууллагад, мөн Сангийн сайд, ЗГ-ын ХЭГ-ын даргаар тодорхой хугацаанд ажилласан туршлагатай байвал улс орныхоо байдлыг бүрэн зургаар нь харах мэдлэгтэй, удирдах ур чадвар суусан хүн болжээ гэж үзэж болох юм. Мэргэжил нь эдийн засагч байвал бүр сайн.Сүүлийн үед хандлагын шаардлагыг чухалчилж байна. Өнөөгийн Монголд удирдах ажилтны ёс суртахууны шаардлага өндөр болжээ.

Avatar

Нэргүй 2025-06-06 59.153.115.214

ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН ХОЁР НАМЫНХАА ДАРГА НАРЫГ ШАНТААЖЛААД САЙД БОЛДОГ ХҮМҮҮС ГЭЭД Л ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ХҮМҮҮС ЯРИАД БАЙСАН. ЭНЭ ЯРИАГ НЬ СОНСОХОД ЗӨВ Л ДУГАРСАН БАЙНА. БАС 10 ХУВИЙН ДАВКА ГЭЭД Л ХҮМҮҮС ХОЧЛООД БАЙХ ЮМ.ЯГ ҮҮНИЙГ НЬ ХАРСАН ХҮН БАЙГАА ЮМ УУ. ӨНӨӨДӨР АЛХАЖ ЯВААД ХЭСЭГ ЗУУР СҮҮДРЭВЧИД СУУХ ЗАВСАР ХЭДЭН ЭРЧҮҮЛ ЭНЭ ХОЁРООС ШАНТААЖИЙГ НЬ САЙН СУРСАН ХҮН НЬ Б.ЭНХБАЯР гэж байна. Би шүүмжлэл. шантааж хоёрыг хольж болохгүй биз гэсэн чинь над руу муухай харцгаалаа. Би ч босоод явлаа.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.90.11

МАНЫНХАН ХОНЦЫН СЭТГЭЛЭР ХАНАДАЖ ХОНОГ ӨНГӨРӨДӨГ ХӨГШИН ДӨГЦӨГНҮҮДЭСЭ БҮ САИД БОЛГОРОИ Ж ЭНХБАЯР ТЭМҮЛЭН НАР ЛАВ САИД БИШ ШҮ

Avatar

Зочин 2025-06-06 66.181.191.59

Энэ нөхөр өөрөө ч санаатай байж мэдэх, албан тушаал, эрх мэдлийн төлөө хэзээ ч, хэнтэй ч нийлж, юу ч хийж чадах хүн шүү, мэргэжлийн шантаажчин, хорчин гар даа

Avatar

Зочин 2025-06-06 202.9.46.126

Ямар ч байсан Занданшатар биш шүү. Тэр дүлзэн ямар ч шийдвэр гаргаж чадахгүй аймхай хүн.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.9.47.17

Burkhan mine olon tumend ner muutai Amarsaikhan guigeed baigaa suu. khesee ta nar mergejliin salbartaa khuleen zubsuurugdsun lider tabj baisan um. us zuigiu medleg chadbargui b**s doloogchdoo tabsaar khulgai abligaa khiij irsen.

Avatar

Нэргүй 2025-06-06 124.158.123.34

энэ л бишшүү

Avatar

Нэргүй 2025-06-06 202.131.225.197

Хөвсгөлийнхөн энэ ацыг яагаад сонгоод байдым бэ?

Avatar

Даваасүрэн биш байхад болно 2025-06-06 202.21.113.238

Шуналгүй, 10% авдаггүй хүн байх ёстой.

Avatar

Нэргүй 2025-06-06 103.11.193.27

чи дүт

Avatar

Нэргүй 2025-06-06 103.11.193.27

чи л биш шүү бузараа

Avatar

Бяслаг 2025-06-06 202.9.46.67

10%-ийн авилгалч Даваасүрэн ч мөн олон жилийн популизмын туршлагатай хулгайч даа, эзэнгүй зэлүүд газар бяслагны үйлдвэрүүд байгуулна гэж төсвийн мөнгөөр баахан амбаар басгаснууд бариулж дундаас нь баахан цохисон.

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.176.248

Жулдрай биш нь өөрөө бололтой үмхий хар 10%

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.185.66

Энэ бас сайхан хутгуур

Avatar

зочин 2025-06-06 202.126.93.18

ЕРӨНХИЙ САЙД ХҮН ОЛОНД ТАНИГДСАН БАС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТӨРИЙН АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЯДАЖ НЭГ АЙМАГ , НЭГ ЯАМ УДИРДАЖ ГАЙГҮЙ ҮНЭЛЭГДСЭН, ХЭДЭН САЙД НАРТАА ДӨРЛҮҮЛЭЭД ХӨТЛӨГДӨӨД БАЙДАГГҮЙ, ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ ЫН ДАРГА ГИШҮҮДЭД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД ДАГАЖ ДАЛДАГНААД БАЙДАГГҮЙ БИЕ ДААЖ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРТАЙ ХҮН БАЙВАЛ САЙНСАН. ЯАМДЫН САЙД НАР НЬ ТЭНД ОЛОН ЖИЛ СУУДЛЫН БӨГЛӨӨС ХИЙСЭН АРХАГШСАН ХЭДЭН ГАЗАР АЛБАДЫН ДАРГА НАРААСАА ТОХОЙ ИЛҮҮ СЭТГЭДЭГ , САЛБАРТАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН , САЛБАРАА МЭДДЭГ ХҮН БАЙ

Avatar

Зочин 2025-06-06 202.21.109.10

10% гэж алдаршсан хүнээс гарах ёсгүй л үг бн хаха

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.181.201

Ер нь л надаас өөр хүн тавиад дэмий л гээд бгаа юм шив !

Avatar

gdf 2025-06-06 103.168.34.70

10%

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж