МАН-ын Удирдах зөвлөлд хэн, хэн багтдаг вэ?

МАН-ын Удирдах зөвлөлд хэн, хэн багтдаг вэ?

МАН-ын Удирдах зөвлөлд хэн, хэн багтдаг вэ?

МАН-ын Удирдах зөвлөл нийт 32 гишүүнтэй. Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр зарласан бөгөөд саяхан Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Тус хурлаар Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх, мөн Бага хурлыг хэзээ зарлан хуралдуулахаа шийдвэрлэнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тайлбараар Удирдах зөвлөл зөвхөн Бага хурлын товыг тогтооно гэж мэдэгдсэн. Хэрэв зөвхөн Бага хурлын товыг тогтооно гэвэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүн дээрээ МАН-ын удирдлагууд одоо хэр нь санал нийлээгүй, хоёр тал хүчтэй "тулалдаж" байна гэж харж болохоор буй.

Хуучин МАН Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн, дэмжлэг хүлээсэн хүнийхээ нэрийг Бага хурал руу оруулж ирсэн. Энэ жишиг өнөөдөр өөрчлөгдөх болж байгаа нь нэг талдаа шинээр УИХ-д сонгогдсон гишүүдийн шахалт шаардлага, мөн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн тоглолт зэргийг эсэргүүцэж байх магадлал өндөр буй.  Учир нь, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүд "Шинэ Засгийн газрыг байгуулахад хуучин танхимаас нэг ч гишүүнийг оруулахгүй байх ёстой" гэх шаардлага тавьсан мэдээлэл чих дэлсэн болсон. Нөгөө талдаа экс Ерөнхий сайдын талынхан Ерөнхийлөгчийн талыг дэмжигчдийн эсрэг идэвхтэй ажиллаж байгаа тухай мэдээлэл ч бий.  Иймээс энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаан бүх зүйлийг Бага хуралдаа даатгах уу, аль эсвэл цаг, цагаар өөрчлөгдөж байгаа Ерөнхий сайдад нэр дэвшигчийнхээ асуудал дээр зөвшилцөж, Бага хурал руугаа оруулах уу гэдэг нь өнөөдрийн энэхүү хуралдаанаас тодорхой болно. Мөн МАН-ын Бага хуралд Ерөнхийлөгчийг дэмжих талынхан олуулаа бол Бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжигч фанат олонтой. Иймээс Бага хурал руу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг оруулах нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ талынханд халгаатай тусч болзошгүй байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн, хэн багтаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Үүнд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, нарийн бичгийн дарга Х.Алтай, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Т.Аубакир, Ж.Батжаргал, О.Батнайрамдал,  Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга П.Баттөр, УИХ-ын гишүүн Э.Батшугар, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, "Эрчист Монгол" ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер Э.Буяннэмэх, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил, Соёл спорт аялал жуулчлалын сайд Ч.Номин, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Оюунбилэг, "Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Уламбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар нар багтаж байна. Тодруулж хэлбэл, эдгээр 32 гишүүний олонхийн дэмжлэг хүлээсэн хүн Ерөнхий сайдад нэр дэвших квотыг авч, Бага хурал руу орно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-06 59.153.115.214

2 Амарыг ЕС болгох гэж маргааш МАН-ын Бага хурлынхан нэлээн юм болно биз. ЭНЭ ХОЁР НЬ ӨГӨӨШ ҮМХЭХ НЬ ҮҮ ЯАХНАВ??

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: СУМАА ТАВЬЧИХААД НУМАА НУУЖ БУЙ ХҮН, ХҮМҮҮС ДЭРГЭД ЧИНЬ БИЙ ГЭДГИЙГ САНА 2025-06-06 59.153.115.214

Амарбаясгаланд зөвлөхөд ЕС болж болохгүй. Хэн нэгэн өөрт чинь ЕС болохыг зөвлөх, нэр дэвшүүлвэл татгалзах хэрэгтэй. УИХ-ын даргаа л хийх хэрэгтэй.Өөрөө янзбүрийн нам, бүлэглэл, ааш араншинтай хүмүүсийн ая эвийг овоо олдог боллоо. ХАМТАРСАН ЗГ-ЫГ ТАРААЧИХААД ӨӨР ХЭН НЭГНИЙГ АЛБАН ТУШААЛ ӨГӨХ ЗАМААР ЗОЛИОНД ГАРГАХ ХҮН, ХҮМҮҮС ДЭРГЭД ЧИНЬ БИЙ ГЭЖ МУНХАГ БИ ТААМАГЛААД БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-06-06 178.174.229.45

JINHENE HULGAICH NAR ADGIIN SHAARNUUD ZUSARCH NOHOINUUD BUURUNHIICHUUD BNA SHTEE n**** GJ

Avatar

Иргэн 2025-06-06 66.181.182.82

Хүрэлсүхийн хүнийг дэвшүүлж болохгүй

Avatar

Зочин 2025-06-06 66.181.191.59

Сумьяабазараас салж чадаагүй гэхээр л МАН-д итгэх нь ямар ч утгагүй, ногоон автобусны хэргийн гол хүнийг одоо болтол зайлуулж чадахгүй зууралдаад байх

Avatar

Зочин 2025-06-06 66.181.186.122

Арай үгүй байлгүй дээ, нөгөө оргон зайлсан гээд байгаа Ж.Мөнхбат нь МАН-ын удирдах зөвлөлд байгаа гэсэн үг үү?

Avatar

сонгогч 2025-06-06 202.9.46.94

MCS -с хэдэн зуун саяын авилга авсан хүн ЕС болбол ЗГ 1 сарын дотор унана шүү…!!!

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.91.36

Хулгайч х***а манж лаларуудыг тусгай ажиллагаа явуулж нам төрийг х***а манжууд-с чөлөөлж цэвэрлэх ёстой.

Avatar

БЗДүүргийн иргэн 2025-06-06 203.23.199.2

Өмгөөлөгч хүн аль нэг намд харьяалалтай байж болдог юм болов уу

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.91.36

Иннх нь х***а манжууд эзэлцэн. Ингээд монгол доройтж хулгай нүүрлж дэлхий адаг болсон.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.91.36

Зураг дээр гарсан сэжгийн х***а манжууд бн.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.91.36

Сэжгиын х***а манжуудбг нам төр-с цэврлээ хулгай шаагч х***а бодлго хэрэгжүүлэгч. Адгийн шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж