МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос өнөөдөр /2025.06.06/ намын удирдлагууддаа шаардлага хүргүүллээ.
Тус холбооны зүгээс "МАН-ынхаа удирдлагад дахин нэг шаардах бичгийг хүргүүлж байна. МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэр хэрэгжихгүй хоёр долоо хоног болж байна. Хэдийгээр Засгийн газарт УИХ-аас итгэл үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан боловч шинээр байгуулах Засгийн газар товхинож чадахгүй олон хонож байгаа нь ард иргэд, намын гишүүдийн итгэл, урмыг хугалах, эргэлзэх ийм нөхцөлд хүргэж байна. "Ардын хүч" холбооноос зарим нэг асуудлыг шаардаж бичиг хүргүүллээ.
Нэгдүгээрт, намын Бага хурлын товыг яаралтай зарлаж, Засгийн газрыг өдөр тутмын ажилд оруулахгүй бол хүлээлт үүсээд байна.
Хоёрт, Засгийн газрыг шинээр бүрдүүлэхдээ намын хүний нөөцөөс сонгон шалгаруулах журам байдаг. МАН дундаа танигдаагүй хүн удирдах албанд томилох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс намын хүний нөөцийг сонгон шалгаруулах журмыг баримтлахыг шаардаж байна. Шинэ Засгийн газар байгуулбал өмнө нь хийж хэрэгжүүлж байсан Баялгийн сан, мега төслүүдийг даруй үргэлжлүүлж дуусгах хэрэгтэй гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Мөн энэ үйл явдлыг далимдуулан МАН-ыг дотор нь хагалан бутаргах, хагарсан мэтээр зориуд хар пиар маш их явж байна.
Үүнээс гадна Ерөнхий сайдад итгэл үзүүлээгүйгээс нийгэм, эдийн засагт асар их хохирол учрах гэж байгаа мэтээр зохион байгуулалттай арга хэмжээ маргааш, нөгөөдрөөс зохион байгуулах гэж байгаад намын зүгээс дорвитой хариу өгч шийдэх хэрэгтэй. Манай нам 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын эрхийг барих бүрэн боломжийг авсан учраас шийдвэр гаргах гол субъект нь гэж үзэж байна. Бидэнд ойлгомжгүй байдал үүсгэсэн учраас шаардлага хүргүүлж байна. Сая болсон МАН-ын Бага хурлаас АН-ыг гэрээний үүргээ зөрчсөн тул хамтарсан Засгийн газраас гаргах ёстой гэж үзсэн. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Ардчилсан нам нийгмийг бухимдуулах, эрх баригчдыг харлуулах ажил хийж байгаад харамсч байна" гэдгийг онцолсон юм.
Зочин 2025-06-06 59.153.115.214
Ховдог гахайнууд хоолондоо орох гээд яарч байна гээд анай намын энэ хэдийг хэлээд байх юм.Яахлаараа бие биенийгээ ингэж эвгүйүгээр шоглож хэлдэг байна аа
Зочин 2025-06-06 103.57.94.75
Маш зөв шаардлага бна
Нэргүй 2025-06-06 66.181.179.96
Сандал суудлын төлөөх тэмцэлдээн гэж. Урьд өмнө нь таг уудгүй л байсан. Ийм холбоо байдаг гэж мэдэх хүн ер нь бараг л байхгүй дээ. Юу юм бэ ТББ юм уу ккк
Зочин 2025-06-06 202.126.90.109
Энэ холбооны ард хэн байдаг юм бол доо, ямар нэг зорилготой л ийм юм хийдэг байлгүй, арай нөгөө данх нь эргэж ноцоод новшроод байгаа юм биш биз
зочин 2025-06-06 202.9.46.94
ард нь хэн байгаа холбоо гэч вэ?
Temuujin 2025-06-06 66.181.180.229
Харлуулсан, ногооруулсан, улайлгасан аль эь ч ялгаагүй пад хар юм байж.
Нэргүй 2025-06-06 202.126.91.145
15 ЯАМАС БҮ ХЭТРҮҮЛ БЯЛУГ АРД ТҮМЭНД
Нэргүй 2025-06-06 202.126.91.29
Танай намын дарга чинь авилга орлогоо нотлоогүй шдээ яахаараа бусдаас буруу хайж байдаг сонин гишүүдтэй даргатай нам вэ
Нэргүй 2025-06-06 66.181.179.96
Нотлох үүрэгтэй газар нь шалгаад ажлаа хийгээд явж байгаа. Хүн өөрөө нотолдоггүй гэдгийг ойлгохгүй бол өөрийн тэнэгтээ л гомд