Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ

Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ

Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ
Монгол Улсад 2025 оны тавдугаар сард 66.360 гадаад жуулчин иржээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн энэ үед 60.898 жуулчин ирсэн бөгөө энэ оны тавдугаар сард ирсэн жуулчин 66.360 ирснээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсад нийт 226.364 жуулчин ирсэн байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2023 онд монгол оронд ирсэн нийт жуулчдын 142.631 буюу 21.9 хувийг, 2024 онд 193.019 жуулчин буюу нийт жуулчдын 25.4 хувийг БНСУ-ын жуулчид эзэлжээ.
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Энэ хүрээнд олон улсад Монголыг таниулах, сурталчлах зорилго бүхий “Монголд зочлох жил” арга хэмжээг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1,2 тэрбум ам.доллар, 2024 онд 1,6 тэрбум ам.долларын орлогыг  Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж чадсан байна.
Үүнээс гадна Улсын баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад жуулчдад хүртээмжтэй байлгах талаарх саналыг Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн жил буюу 2024 оны долдугаар сарын 1-11-ний өдрүүдэд Монгол Улсад 52 мянга орчим жуулчин ирсэн байна. Жуулчдын ихэнх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн  баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал, зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон бий.
Иймд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос гадаад жуулчдад борлуулах билетийн тоог 8436 болгох, баяр наадмын оройн нээлтийг хийх тухай мэдээллийг тавдугаар сарын 28-ны дотор нийтэд мэдээлж, билетийг эрт борлуулах зэрэг санал тавьсан байна.
Учир нь өнгөрсөн 2024 оны баяр наадмаар 2200 гадаад жуулчинд нээлтийн арга хэмжээг үзэх боломж олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол өнгөрсөн жил нийт суудлын тоо 11 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөнд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байгаагаа хэлж, нээлтийн тоглолтыг оройн цагаар дахин хийх хүсэлтээ илэрхийлж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 46.135.18.239

buun hujaa

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 46.135.18.239

бөөн хятад

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 46.135.18.239

бөөн х***а

Avatar

400 сая жуулчин 6 цагийн өмнө 15.235.216.113

Яагаад 400 сая жуулчин ирэхгүй байнаа. Хэт цөөхөн хөшөө барьснаас болов уу? Андлалын хөшөөг нураасан нь буруу болжээ, ха ха ха.

Avatar

Жуулчин 2025-06-06 103.26.192.43

Тэрэлж уруу жуулчид ороход гүүрэн дээрх хүмүүс 15,000 төгрөг авах юм энэ мөнгө хаашаа орж байгаа бол хяналт энэ тэр бий юуу анхаарна уу

Avatar

Нэргүй 2025-06-06 202.9.40.242

2.8 МАЯ ХҮН АМТАЙ АЛБАНИ УЛС ЖИЛДЭЭ 10 ГАРУЙ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВЧ БАЙНА. АСУУДАЛ НЬ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД БҮТЭЦ, СОЁЛ ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ, МӨН ХАМГИЙН ГОЛ НЬ ГАДААДЫН ИРГЭДЭД ЭЕРЭГ ХАНДДАГ ИРГЭД ЙН ХАНДЛАГА ИХ ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭЭР БАЙНА

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.181.201

Тэд чинь соёл-иргэншилт Европ, бид чинь нүүдэлчин-хага с зэрлэг амьдралаасаа салж чадаагүй бна л даа !

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.91.36

35 жил хулгай шаасан хулгайч х***а манж лаларуудыг бузар бүгдийг хийгч х****л шаагч хувхай үмхий хулгайч х***а манж л******д 35 жил хулгайг яллж хаянаа ямар бузар хийгээд л***р болж л таараа.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.9.40.130

Зарим х***а манж пиздагууд бүр гажигтж өгөхийн.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.9.40.130

Улсын ажил хийхэд хулгайч биш ард түмнд гай болж хулгай хийдэггүй мэдлэгтэй хүн бхад гол нь хүний хийн гэрийн бдао улсын ажилд ямар хама бн юмаа ялгаж салгж салгж чаддаг бх ёстой шүү хаа хамаагүй юмыг холиж хутгж.улстай холбоотой ажилд хийж бгаа хүн улсын хохиролгүй блгах чухал. Гэр бүл Таарж тохироогүйг-с болж улсын ажил хийж болохгүй гэсэн үг үү балайн ялгаж салгж холилж хутгахгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж