УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Баасан гаригт болдог ч өнөөдөр /2025.06.06/ хуралдахгүй аж.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр “УИХ-ын гишүүд Байнгын хорооны хуралдаандаа идэвхтэй оролцож, зөвшилцлийн замаар хуулийн төслүүдийг хэлэлцэхэд анхаарахгүй бол нэг заалт нь таалагдахгүйгээс болж, хуулийн төслийг ажлын хэсэг рүү ахин дахин буцаах, бие биедээ ацаг тавих зэргээр хууль тогтоох байгууллагын ажилд саад учруулж байна” гэж мэдэгдсэн. Нэг ёсны Байнгын хороогоор хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шийдэгдэхгүй байгаагаас УИХ-ын чуулганаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нөхцөл бүрдэхгүй байгаа.
Иймээс УИХ-ын гишүүд үндсэн ажилдаа анхаарахгүй бол наадмын өмнө УИХ-ын хаврын чуулган завсарласнаар хууль тогтоох байгууллагын ажил зуун задгай үлдэж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Тар 2025-06-06 202.9.46.67
Үндсэн ажлаа хийж чадахгүй болсон байна . одоо тарцгаа!