"ДЦС-5"-ыг барихад 600 сая долларын санхүүжилт хэрэгтэй

"ДЦС-5"-ыг барихад 600 сая долларын санхүүжилт хэрэгтэй

"ДЦС-5"-ыг барихад 600 сая долларын санхүүжилт хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар өнөөдөр  /2025.06.06/хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх З.Батырбек:
-Дотоодын ААН болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс уг хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх гэж байгаа анхны албан ёсны төсөл бол “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл юм. Нэг ёсондоо дотоодын болон гадаадын хэн ч байж болно. Тухайн хөрөнгө оруулагчдыг татъя. Хувийн хэвшлийнхэнд тодорхой бизнесийн боломжийг нь нээж өгье. Нөгөө талаас улсын төсөвт дарамт учруулахгүйгээр тодорхой асуудлуудыг шийдэх боломж байна гэдгийг тодорхойлсон. Юм болгон дээр төр оролцох гэхээс илүү хувийн хэвшилд боломж, бололцоог нь олгоё гэдэг үүднээс уг асуудлыг танилцуулж байгаа юм. Тиймээс бид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн тухайд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм. Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөсөн.
Станцын нийт санхүүжилт 600 сая ам.доллар байна. Нэг мегаваттыг 2 сая ам.доллараар барих нь олон улсын жишиг үнэ гэв.
Энэ үеэр “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талаар сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: 
-Та нар тендерийн шалгуураа өндөр тавьж, дотоодын ААН- үүд өрсөлдөх үүдийг хаалаа. Хэн цахилгаан станц сүүлийн жилд Монголд барьсан юм бэ? Ер нь бид өнөөг хүртэл цахилгаан станцаа бариагүй нь ОХУ, БНХАУ-аас тавьсан хориг саад уу? Шинэ зүйл хийе гэхээр том компаниуддаа бүгдийг нь өгчихсөн. Жижиг компаниуддаа зээл өгөхөө больчихсон. Болж байгаа бодит процесс бол энэ л байна шүү дээ.
Зөвлөх инженер Б.Цэвээн: 
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол агуулга бол цахилгааны шинэ эх үүсвэрийг Улаанбаатар хотод барих асуудал. Уг цахилгаан станц нийслэлийн өмчид байхаар асуудал яригдаж байгаа. Түрүүн дурдагдсан нийт 600 сая ам.долларын 20 хувийг нийслэл гаргая, үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшлийнхэн гаргаад станцаа барина. Үүний тулд тодорхой шалгуур байгаа. Нэгдүгээрт техникийн боломжтой, хөрөнгөө тодорхой хэмжээнд шийдсэн ААН-үүд, хүмүүс шалгаруулалтад орж оноо авна. Үүний дараа жинхэнэ тендер зарлагдана. Мэдээж урьдчилсан шалгаруулалт орсон компани уг тендерт ороод, өөрийнхөө ямар станц барих саналыг ирүүлэх боломжтой. ТЭЗҮ боловсруулагдчихсан байгаа. Гэхдээ үүнээс ч илүү боломжтой санал орж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Урьдчилсан шалгаруулалтын хугацаа нэг сар. Одоогоор 4-5 компани саналаа өгөхөөр бэлдэж байна. Хоёрдугаар шатанд жинхэнэ тендер зарлана гэлээ.

ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.

Төслийн давуу тал:

  • Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
  • Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
  • Агаарын бохирдлыг бууруулна.
  • Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
  • Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ гэдгийг албаныхан хэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИНЖЕНЕР 2 цагийн өмнө 103.229.121.186

МАНАЙХАН ГАДААДААР ЗӨНДӨӨН Л ЯВЖ ТУРШЛАГА СУДАЛЖ, ИХ ЗҮЙЛ МЭДЭЖ АВААД ИРЛЭЭ ГЭЭД ЯРЬДАГ, ҮНЭН ХЭРЭГТЭЭ ЮУ СУРААД ИРСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ..ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЖ, ХЭМНЭЛТИЙН УХАМСАР СУУЛГАХЫН ТУЛД ШИНЭЭР БАРИХ БАЙРНУУДАД ХҮЙТЭН УС, БОХИРЫН ШУГАМЫГ ОРУУЛААД ХАЛААЛТЫН ЦАХ. БОЙЛЕР, РАДИАТОРУУДЫГ БАЙРЛУУЛААД ӨГЧИХ, ТЭГВЭЛ ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ ДУЛААНАА ТОХИРУУЛААД АМЬДРАХ БОЛНО. ХАРИН ЦАХ. СТАНЦ ДЭЭР ДУЛААНЫ ОТБОРГҮЙ ТУРБИН-ГЕНЕРАТОР ТАВИАЛ БОЛОО. ЭНЭ БОЛ ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ БАРУУНЫ ТЕХНОЛОГИ.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.115.116

Дцс 3 -ийнхаа асуудлыг шиидчхээд 5 ярь.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.175

Хэлэлцэх цаг байхгүй. Одоо бүтээн байгуулалтаа эхлүүл. 6 сар дундаа орсон. Шинэ барилга "Улсын коммис" хүлээн авахаа зогсоо. Улсын нийслэлээ хөлдөөлгүй байж үз дээ.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.183.32

баячууд эх оронч сэтгэл гаргаад ганц удаа хандив босгоод ядахдаа зөвхөн нийслэл хотоо станцтай болгочихвол сайнсан улсаас хөрөнгө мөнгө гаргахгүйгээр

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 202.21.111.170

Улс төрчдийн төрийн мөнгө угаалт хэрээс хэтэрлээ. Нямбаатар УБ хотыг тохижуулах 500 сая долларыг хятад компаниудад өгөв. Мөнгө угаалт, эх орноосоо урвасан үйлдэл гэж дүгнэлт гараад байгаа юм даа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 14.1.81.155

Нямбаатар биш Оюунэрдэнийн эх хятад барилгын компаниудад эрх өгсөн гэж үнэн үү

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 202.21.111.170

Нүүрсний хулгай болох 42 их наяд төгрөгөөр ийм 21 цахилгаан станци барихаар байлаа

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 202.21.111.170

Иргэдэд Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ногдол ашиг 2024/2025 онд тараагаад нэг ийм станцаа бид идэж уугаад дуссан штээ

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.183.198

тэд хагарч, язартал баяжиж байгаагийн хажууд бол ард түмний хүртсэн нь талхны үйрмэг.

Avatar

600 = 250 + 350 10 цагийн өмнө 202.9.46.22

Жэнкогоос 250 саяыг хурааж бас MCS-ээс 350 сая долларыг төрд хураан авч ТЭЦ-5 байгуулая.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.180.54

600 сая доллар 16 оноос хойш өнөөг хүртэл мангаруудын идсэн мөнгөний хажууд шүлсээ шүлс шүлс үнэхээр шүлс шиг мөнгө сонсогдож байна.

Avatar

Ц 12 цагийн өмнө 202.9.46.75

хамаг мөнгө хандивыг нь өөрсдийгөө шагнаж идээд бхад…35 жил хэдэн станц барих блаа..нөөц запасгүй..3.5 сая иргэдээ дул.цах хангах чадваргүй.

Avatar

Зочин 12 цагийн өмнө 59.153.112.55

Яг яс юман дээрээ 300 сая доллар л байгаа тэрнээс ч бага байж магад одоо эндээс л төрийн тэрбумтангууд тарж эхэлнэ дээ АТГ юу хийж байдаг юм бол наадуул чинь хамгийн гол нь орос талтайгаа хуйвалдчихна шүү дээ Орос тэр чигээрээ авилгал шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-06 103.229.123.48

МСС-ийг хурааж хөрөнгө гаргаж барь…

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.198

үндэсний ААН–гүй болох гээ юу

Avatar

Нэргүй 2025-06-06 59.153.112.22

одоо төр улсаасаа биш төрөөс төрсөн бумтан наядууд хуваагаад хандив буян болгоол өгчихвөл амархан босчихно доо

Avatar

ТӨР ӨӨРӨӨ 2025-06-06 192.82.66.243

ТӨР ӨӨРӨӨ Л ………

Avatar

Нэргүй 2025-06-06 192.82.66.243

ТӨР өөрөө ингээд ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭД байх юмдааа….Энийгээ л больчмоор байгаамдааа

Avatar

зочин 2025-06-06 202.126.93.18

ЭНЭ Ч МӨДГҮЙ Л ДЭЭ. 7-Р САРД ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ГЭНЭ. 8-Р САРД ШАЛГАРУУЛАЛТАНД ТЭНЦСЭН КОМПАНИУДАА ЗАРЛАХ ГЭНЭ. ТЭГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАГДАНА. ДАХИАД 2 САР. ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИА ЗАРЛАНА. ОРОСЫН КОМПАНИ БИШ БОЛ ХЭРҮҮЛ ЗАРГА ЭХЛЭНЭ. ХЭРҮҮЛ 2 ЖИЛ ЯВНА. ОРОС КОМПАНИ ШАЛГАРАХ ЮМ БОЛ АЖИЛ ЭХЛЭХ БАЙХ. ГЭХДЭЭ 2026 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ, ИНГЭЭД ДАХАИД 2 ЖИЛ БАРИНА2029 ОНООС НААШГҮЙ

Avatar

Зочин 2025-06-06 103.212.118.76

Тамгын газар хэзээ хууль баталдаг болёихсонипм бэ Хоерт 3 станц 5 р станцыг хамтад нь засгийн газар дээр ярихиестой Нямбаатар дахиад л хятадын кампанийг шалгаруулна Шинэ засгийн газар шийдэг

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.161.212

согтуу малчин хоршооныхоо хөрөнгын талаар л барьчихаач санхүүгын талдаа амархан шдээ

Avatar

Нэргүй 2025-06-06 59.153.112.154

Яриад байхаар хурдан бүтээ Бүх хөрөнгө төсөвөө зориулаад хиймээр бна…Тендерээ шахуу хурдан зарла…

Avatar

Нэргүй 2025-06-06 116.14.132.156

МSC. БОДЬ, ТАВАН БОГД гд хувийн компаниудаа дэмжээд бариулаачээ,,авилгал, хулгай чавчаагүй хурдаг барина төр бүх зөвшөөрөл газар үнэгүй гаргаж өгөөд дэмж,,,

Avatar

сонгогч 2025-06-06 202.9.46.94

600 сая долларыг mcs- с гаргуулъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж