Гэр хорооллын айлуудын хана, дээврийг үнэгүй дулаална

Гэр хорооллын айлуудын хана, дээврийг үнэгүй дулаална

Гэр хорооллын айлуудын хана, дээврийг үнэгүй дулаална

Улаанбаатар хотыг ирэх өвөл ногоон, шар бүсэд хувааж, цахилгаан болон шингэн түлшнээс бусад түлш түлэхийг хориглоно гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ ажил судалгааны түвшинд үргэлжилж байгаа бөгөөд гэр хорооллын айлуудын дээвэр, хана хэсгийг үнэ төлбөргүй дулаалж өгөх болжээ. Утаагүй бүсэд амьдарч буй 51 мянган өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулна гэдэг тооцооллыг албаныхан хийжээ. Мөн нэг айл өрхөд долоон сарын хугацаанд 900 мянга төгрөгийн урамшуулал олгоно. Ингэхдээ иргэд өөрийн амьдарч буй гэр, байшингаа дулаан алдагдалгүй болсон тухайгаа Хорооны даргадаа бүртгүүлснээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НИТХ-ын үеэр танилцуулахдаа "Нийслэлийн гэр хорооллын 51.080 өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулах тооцооллыг хийсэн. Энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51 мянган өрхийн үнийн урамшууллыг тооцсон. Бүх төрлийн хийн түлшид шилжих 51 мянга гаруй айл өрхийн үнийн хөнгөлөлтийг 2025 оны аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт долоон сарын хугацаанд олгохоор төлөвлөж байна.

Тодруулбал, аравдугаар сард 50 мянга, арваннэгдүгээр сард 100 мянга, арванхоёрдугаар сард 200 мянга, нэгдүгээр сард 250 мянга, хоёрдугаар сард 100 мянга, гуравдугаар сард 50 мянга, дөрөвдүгээр сард 50 мянга гээд нэг айл өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна" гэв.

Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулж, эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахыг зорьж байна” гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолж байсан юм. Тэрбээр нэг сарын өмнө "Монгол Улсын Засгийн газрын  хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд тодорхой бүсчлэл буюу хамгийн утаатай бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гаргасан.

Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор тавьж, халаалтын улиралд хэрэглээнээс нь сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй. Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийн агаарын бохирдлыг үйлдвэрлэгч нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаа харуулдаг. Тиймээс Засгийн газраас дээрх тогтоолыг баталсан юм. Уг ажлыг дан ганц хот гэлтгүй бүх яамд хамтарч хийнэ. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц бууруулах ажлын эхлэлийг тавьж чадна" гэсэн байдаг.

Ногоон бүсэд амьдарч буй нийслэлийн СХД-ийн 23, 21 дүгээр хороо, БГД-ийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 10.850 өрх цахилгаан халаагуурт хамрагдах бол хийн халаагуурт СХД-ийн 6, 8, 9, 11 28, 30, 39, 43 хороо, СБД-ийн 12, 13 дугаар хороо болон БГД-ийн 16 дугаар хороо, БЗД-ийн 29 дүгээр хороо ЧД-ийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хороо, байгалийн хийн халаагуурын БЗД-ийн 2, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40234 өрхийг шилжүүлэхээр ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-06-06 66.181.179.80

монгол.улсад КИМ ЖОН УН шиг.удирдагч.хэрэг.болж
байна.

Avatar

Иргэн 2025-06-06 103.57.94.43

Үнэгүй юм гэж юу байхав татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байгаа МАН- мафиууд!!!

Avatar

Нэргүй 2025-06-06 43.242.243.222

Захын хороололынхон хүн биш үү

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.178.92

юу вэ зайлаачээ с**. эсвэл зүгээр соц улс болье с**. үнэн мал шаасан

Avatar

Зочин 2025-06-06 49.0.156.20

Энэ яндангийн тоог цөөрүүлэх ажлын цаана дандаа мөнгө угаалт явагдаж байдаг Иргэдийг халамжилж байгаа царай гаргаж нөгөө татварын минь мөнгөөр өөрсдийгөө санхүүжүүлэх ажиллагаа хийдэг тун мэргэн арга сүүлийн жилүүдэд дэлгэрсэн дээрэм гэх үү луйвар гэх үү ийм үзэгдэл бий болж тогтоод улам нарийсаж хөгжиж байна

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.88.164

ЯНДАНГ НЬ ХӨӨЛЖ ӨГНӨ, ЖОРЛОНГ НЬ ЛАЙДАЖ ӨГНӨ, ЗУУХЫГ НЬ ШИНЭЧИЛЖ ӨГНӨ, ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ГЭЖ ЭХНЭРТ НЬ МӨНГӨ ӨГНӨ, АЖИЛГҮЙ ХҮҮХДЭЭ ХАРЖ БГАА ГЭЖ ДАХИН МӨНГӨ ӨГНӨ, ХҮҮХДҮҮДИЙНХ НЬ ТООГООР МӨНГӨ ӨГНӨ, ДҮҮРГИЙН ХАЛАМЖИД БҮРТГҮҮЛСЭН НӨХӨРТ НЬ АЖИЛ ХАЙЖ БГАА ГЭЖ МӨНГӨ ӨГНӨ, АЖЛААСАА ГЭНЭТ ХАЛАГДСАН ГЭЖ БАС ДАХИН МӨНГӨ ӨГНӨ, 2-ЛАА АЖИЛ ОРЛОГОГҮЙ, ЭМЗЭГ ДАВХАРГЫНХ ГЭЭД БҮҮР ИХ МӨНГӨ ӨГНӨ. ОДОО БАЙШИНГ НЬ ДУЛАХЛЖ ӨГНӨ ГЭНЭ. ЯАААЯ ЯАСАН ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БНАА

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.88.164

За хуцаач ээ. Татвар төлөхөө болъе яршиг

Avatar

Нийслэлийн зарим иргэд 2025-06-06 59.153.115.69

Ингэж шог гараа үзүүлж байхаар нэр хороололд хэдэн цэцэрлэг бариад,ажилд дайчил.Халамжаа больё

Avatar

Иргэд 2025-06-06 59.153.115.69

ЭНЭ ХАЛАМЖ ХЭТЭРЛЭЭ.ЯАСАН ИХ МӨНГӨ БЭ.ТАТВАР ТӨЛӨГЧИД АЙЛЫН ГЭР ДУЛААЛААРАЙ ГЭЖ ӨГӨӨГҮЙ ШҮҮ.ЁСТОЙ ДУР ГУТАМШИГ…

Avatar

үглээ өвгөн 2025-06-06 66.181.179.80

халамж байхгүй бол.гудамжинд гарах хүн.ихэснэ.
ийм л байна.

Avatar

Нэргүй 2025-06-06 103.57.93.63

ДАЛИМДУУЛЖ ХУЛГАЙ ХИЙХ АРГА НЬ ОДОО ЦАЙЖЭЭ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАР

Avatar

Лондон зураач 2025-06-06 94.1.57.204

Гөө мөн, энэрэнгүй баян ТӨР ЗАСАГ юм оо. Нөгөөдүүл нь хэлээ хазаад л эрхлээд байхаас биш яахав.

Avatar

зочин 2025-06-06 66.181.190.174

нэгэн зэрэг олон айлууд цахилгаан халаагуур хэрэглэхээр тогны хүчдэл нь дийлэхгүй биз дээ шинээр цахилгаан станцууд барьчихна гэж үзээд байгаан байх даа тоггүй болчихвол гэр нь халахгүй галаа түлэх гэхээр яндан нь байхгүй ард түмнийг яаж өвлийг давна гэж байгаан бол доо

Avatar

зочин 2025-06-06 66.181.190.174

Ард түмнээсээ асуухгүй албан хүчээр шийдчихдэг улсууд юмаа.Дийлэнх нь хийн халаагуур хэрэглэж үзээгүй хөгшид хүүхдүүд л гэртээ үлддэг аюулгүй байдал эрсдэлийг нь тооцож үзсэн л байдаг байгаа даа

Avatar

Зочин 2025-06-06 103.212.119.185

хэний мөнгөөр туйлах гээд байнаа

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.188.153

татварын мөнгөөр туйлах нь дээ

Avatar

Нэргүй 2025-06-06 1.75.224.178

нөгөө оркууд нь бид нар дулаалахгүй гэж шаанаа хаха

Avatar

Нэргүй 2025-06-06 192.82.64.248

нийт дүнгээрээ маш өндөр тоо гарахнээ, бас л бидний татварын мөнгө, нэгээс татаж аваад аваад нөгөөд нь зүгээр өгнө гэж байж болох уу? цахилгааны хомсдолд ороод өвөл хөлдөнө гээд байх, тэгснээ айлуудыг цахилгаанаар халаана?????

Avatar

И 2025-06-06 122.201.31.182

1. Оркууд нь дулаалгын дээвэр, туургыг зарчихнадааа ! Төслийн зуухуудыг бүгдийг зарчихсан. Үнэгүй өгөхөөр нь 400 -450К -д гялс зарсандаа.
2. Утаанд хлхдож үхдэг байсах бол одоо газанд хордож үхнэ, бүр дэлбэрч орчиноо сүйрүүлж бусдад гай болно.

Avatar

Сангийн сайд 2025-06-06 203.169.48.150

Хайран мөнгө

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.189.74

Үлгэр домог ярьж байна. Хүн амын 70 хувь нь гэр хорооллынх тул хэзээ ч энэ дулаалах ажлыг хийхгүй. Хөөсөнцөр илүү шатамхай тул энэ нь эрсдэлтэй дулаалга юм.

Avatar

Зочин 2025-06-06 103.11.195.34

хүний төлөө төрцөн юм шиг малуудад юм хийнэ ч гэнэ үү, битгий мэдрэлтээд байгаарай муу хар ОРКууд. Улаанбаатараас зайлаарай

Avatar

зочин 2025-06-06 192.82.92.204

зайл аа

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.89.5

Жинхэнэ цавчааны гамшиг болохнээ,,,,гамгүй шаандаа,,,,

Avatar

Зочин 2025-06-06 202.21.109.10

Нэг мөр бөгсийг нь арчиж өгдөг болмоор юм даа

Avatar

Нэргүй 2025-06-06 103.212.116.179

ГЭРЭ ДУЛАЛЖ ЧАДДАГҮИ УТАГАР УБ ХОРДУЛЖ БАИГА МАЛНУУДЫГ ТАТАС ӨГӨХ БИШ ХОТОС ХӨЖ ГАРГА

Avatar

Нэргүй 2025-06-06 103.229.120.159

ХуцалгүЙ 1 ч гэсэн айлыг байранд оруул

Avatar

Зочин 2025-06-06 103.212.118.76

Буруу Мөнгө угаах арга Зүгээр л шинэ ажлын орон тоо бий болгож цалин тэтрэвэр нэмэх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-06-06 103.212.118.76

Буруу Мөнгө угаах арга Тэгсэн дорвол зүгээр л иргэдийн цалин тэтгэврийг нэм

Avatar

Нэргүй 2025-06-06 14.1.81.143

НАРА УУЛЫН ЯМАА…ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА НЬ ХИЧЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж