Вьетнам: 37 жилийн дараа 2 хүүхдийн бодлогоо халав

Вьетнам: 37 жилийн дараа 2 хүүхдийн бодлогоо халав

Вьетнам: 37 жилийн дараа 2 хүүхдийн бодлогоо халав

Вьетнамын иргэд бараг 40 жилийн дараа хүссэн тоогоороо хүүхэдтэй болох боломжтой болов. Тодруулбал, тус улсын засгийн газар 1988 онд танилцуулсан хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа. Энэ нь мэдээж төрөлтийн түвшин буурч, нийгмийн насжилт өндөр болсонтой холбоотой. "Улам улам цөөрч буй хүн ам нь Вьетнамын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд заналхийлэхийн зэрэгцээ алсдаа үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахад нөлөөлнө" гэдгийг тус улсын Эрүүл мэндийн сайд Дао Хон Лан хэлсэн юм.

Вьетнамын төрөлтийн түвшин 1999-2022 онд дунджаар 2.1 байсан. Энэ нь хүн амын тогтвортой өсөлтөд нийцэх үзүүлэлт юм. Гэвч 2024 онд төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээндээ очиж, 1.91 хувь болжээ. Вьетнамын хөдөлмөрийн насны хүн ам 2040 онд цэгтээ хүрнэ гэж Дэлхийн банк мэдээлсэн билээ. Тус улс баяжихаасаа өмнө хөгшрөх гэдэг ойлголтоос зайлсхийхийг хичээж байна.

Японы, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, Хонгконг зэрэг бүс нутгийн бусад улс ч төрөлтийн түвшин буурах асуудалтай тулгараад буй. Гэхдээ тэдний эдийн засаг Вьетнамаас хавьгүй сайн байгаа нь нууц биш.

Төрөлт буурч байгаа нь амьжиргааны өртөг өндөртэй Хо Ши Мин, нийслэл Ханой зэрэг хот суурин газруудад хамгийн тод ажиглагдаж байна.

1988 онд Вьетнам улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихийн тулд хоёр хүүхдийн бодлогыг нэвтрүүлсэн билээ. Мөн тухайн үед Вьетнам олон 10 жилийн дайны үр дагаврыг туулж байв.

Тус улс үр хөндөлтийг таслан зогсоохын тулд хэвлий дэх хүүхдийн хүйсийг эцэг эхэд нь хэлэхийг хориглодог. Гэвч эмч нар кодлогдсон үгээр харилцдаг байдал үргэлжилсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-06 14.1.81.143

НАРА УУЛЫН ЯМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж