УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.05/ нэгдсэн хуралдаанд 69 гишүүн ирснээр ирц 54.8 хувьтай болж, эхлэв. Энэ үеэр УИХ-ын дарга гишүүдийг хууль боловсруулах ажилдаа идэвхтэй оролцож, чуулганы үйл ажиллагаанд саатал учруулахгүй байхад анхаарахыг хүслээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын гишүүд Байнгын хорооныхоо хуралд идэвхтэй оролцож, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудад хүлээгдэл үүсгэхгүй байхад анхаарахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал учрах эрсдэлтэй байна. Жишээлбэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцсэн асуудлаа гурав дахь удаагаа ажлын хэсэг рүү буцаасан байна. Нэг, хоёрхон заалт дээр гишүүд маргалдаад, бие биедээ ацаг тавиад асуудлыг хэлэлцэхээс хойш нь чангааж байгаа тохиолдол гарч байна.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудал дээр гишүүд зөвшилцлийн арга зам ашиглан байр сууриа илэрхийлэх ёстой.
Хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод бүхэл бүтэн том хууль УИХ-ын чуулганы хуралдаанд орох боломж хангагдахгүй байна. Байнгын хорооны хурлыг удаа дараа үймүүлсэн гэдэг мэдээлэл ирж байна.
Энэн дээр гишүүд анхаарал хандуулж, ажиллахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал учрах эрсдэлтэй байна” гэв.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус Хууль зүйн байнгын хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан болохыг онцоллоо.
Түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо тус бүрээр нь танилцуулсан юм. Тухайлбал, зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатандаа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд 11, нийт 25 хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явц удаашралтай байгааг анхааруулаад Байнгын хороод эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явах нөхцөлөөр хангах шаардлагатай талаар Байнгын хорооны дарга нарт чиглэл өглөө.
Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.
Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.
Г.ХОРОЛ
Зочин 2025-06-05 59.153.115.214
Хууль зүйн байнгын хороон дээр мөн шантааж хийгдээд ажил нь явагдахгүй байгаа гэнэ. Мөн Б.Энхбаяр л ийм юм хийж байж мэдэх хүн.
Зочин 2025-06-05 59.153.115.214
Б.Энхбаяр Жавхланг шантаажлаад байна. Жавхланг ЕС -д нэр дэвшүүлсэн юм болов уу даа.
Нэргүй 2025-06-05 66.181.189.65
Нэг чуулганы хугацаанд суух хурлынхаа 10 хувьд суугаагүй л бол дараагийн чуулганаас автоматаар гишүүнээс бууц УИХ-ын сонгуульд ард нь жагссан нэр дэвшигчийг шууд гишүүн болгодог болгое. Тэгэхгүй бол энэ ИУХ бүр дампуурч гүйцлээ. Женко гэгч бүр Намрын чуулганд нийт хурлынхаа дөнгөж 20 хувьд л суусан байна лээ. Өмнө нь угаасаа суудаггүй гишүүн байсан
Ахлах ахлагч ,ардын арми 2025-06-05 202.9.46.67
урьд еөк байсан хүн чуулганд сууж цаг бүртгүүлж цалин бодуулж жижиг гар болж чичлүүлж суухыг хэн хүсэхэв.
Зочин 2025-06-05 202.179.26.229
Худал гоё амлалтууд, сайхан үг ярианд хууртаад хорон муу санаатай, болчимгүй муу хүмүүсийг сонгоод байна уу даа. Цаашид сайтар бодож тунгааж байж сонголтоо хийхийг бодно байгаа
126 2025-06-05 202.9.46.67
76г 126 болгоод бүр шал дордсон юм. Хуулийн зүйл заалт дээр ингэж хөгөө чирч байгаа хулгайнууд шинэ ерөнхий сайдыг 28 хоногт багтааж томилж чадахгүй, тарцгаа зүгээр!
Зочин 2025-06-05 103.145.234.48
Ажлаа хийхгүй бол АН-ын гишүүд тарцгаа. Зүгээр суугаад тогтворгүй байдал үүсгэж монголчуудыг хорлоод их цалин авна гэж байхгүй шүү.
Ахлах ахлагч 2025-06-05 202.9.46.67
Хүрэлсуга фистаа нянбактер фашист хулгайчаа дагуулаад огцор, УИХ тар. ер нь ингэж улс нэртэй үлгэн салган орших хэрэг алга. Чаддаг арчаатай чадалтай улс гүрэн нь аваг.
Нэргүй 2025-06-05 103.57.94.135
лдоо ганц зам бна.тар. гэртээ харьцгаа
Нэргүй 2025-06-05 202.179.11.230
Odoo ingeed yavahgui, ta nar novshnuud ulsaa allaa. Oyu-Erdene zuv yavj baital ta nar uchuuhun erh ashgaa bodood ulsiig suiruulne.
Дараачийн ЭЭЛЖ II 2025-06-05 202.126.91.117
аан тгэд буцаад л МАН намаас дараачийн ээлжийн хүмүүс нь орж ирж бялуу хуваана…ямар ч үр дүнгүй…
Нэргүй 2025-06-05 202.126.91.117
Буцаад л УТАА, ТҮГЖРЭЛ, АВИЛГАЛ, ДЭД БҮТЭЦГҮЙ ХОТ СУУРИНГУУД, ЗАЛХУУРАЛ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭХҮЙТЭЙ УЛС …..Ахиц дэвшил гарах биш
Нэргүй 2025-06-05 202.9.40.130
Гяях гяях гяях битгий худлаа манжл хүслээ гаргж тийм юм болохгүй 35 жилийн нам төр хулгайлдаг х***а манж хулгай дуусгавар болсон.
Мөнх 2025-06-05 66.181.185.222
Хуулийн нэгсзаалт бүү хэл, цэг таслалыг ч анхаарч, саналаа өгөх шаардлагатхй бөгөөд энэ нь гишүүний бүрэн эрх.
Зочин 2025-06-05 103.212.119.37
ЧУУЛГАНДАА СУУХГҮЙ БАЙГААГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ, ХАТУУ ЯЛ ШИЙТГЭДЭГ БОЛЪЁ
Нэргүй 2025-06-05 103.212.119.37
АВИЛГАЧДЫН ЧАЦГА НЬ САВИРААД СУУДАГ БОЛНО
Наран 2025-06-05 103.168.34.164
Тарцгаадаа . Үнэхээр чадамж алга хуралдаа суудаггүй завхан л мөнгө яаж гэж өолрж суудаг Цэнгүүн гишүүн шиг мөнгөтэй л болох гэж орж ирсэн энэ их хурлаас олигтой үр дүн гарах юм алга даа
Зочин 10 цагийн өмнө 202.126.89.173
Цэнгүүний хувьд бүтээсэн гавьяа алга зөвхөн улсаа хорлох тогтворгүй байдал үүсгэх үйл ажиллагаа идэвхтэй явуулсандаа….хууль бодлого боловсруулсан уу? Чавганцын хэрүүл, улсаа хорлох, эмх замбараагүй байдал үүсгэх ажиллагаанууд явуулахыг УИХ-ын гишүүний үүрэг гэж ойлгосон бололтой.
сонгогч 2025-06-05 202.9.46.170
Тэр хүний нэрийг зарла…Хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод бүхэл бүтэн том хууль УИХ-ын чуулганы хуралдаанд орох боломж хангагдахгүйд хүрдэг юм бол УИХ яг одоо тарсан нь дээр !!!!!!!!!!!
Нэргүй 2025-06-05 210.157.218.58
нэг таслалаас болоод утга өөрчлөгдөх учир анхаарах ёстой. сайн байна тэр гишүүн
Нэргүй 2025-06-05 66.181.191.244
Гишүүн нэртэй новшнууд иншэх гэж л сонгогддог