Тайланд: Амттанд дуртай заан дэлгүүр хэсэв

Тайланд: Амттанд дуртай заан дэлгүүр хэсэв

Тайланд: Амттанд дуртай заан дэлгүүр хэсэв

Амттан шимттэн хаана байдгийг баараггүй мэддэг нэгэн заан Тайландын хүнсний дэлгүүрээр зочилжээ. Тодруулбал, өнгөрсөн Даваа гаригт Тайландын нийслэл Бангкокоос зүүн хойд зүгт орших Нахон Ратчасима мужийн нэгэн дэлгүүрт заан орж ирсэн байна. Ойролцоох Хао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирсэн заан дэлгүүрт орж ирээд, амттан хайж олоод идэж буй нь камерт бичигджээ.

Хао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэн ойрхон байдаг тул тэр хавиар заан элбэг үзэгддэг.

Дэлгүүрийн эзэн Хамплой Какаев хэлэхдээ "Тэр өдөр хүн багатай байсан. Өдөр 14:00 цагийн орчимд нэг заан шууд л алхаад ороод ирсэн. Би тэр заанд битгий ойрт гэж хэлж, хөөж гаргахыг оролдсон. Яв гэж хэлсэн ч тэр тоогоогүй. Яг л зорилготой орж ирсэн шинжтэй байсан. Өмнө нь энүүгээр заанууд явж өнгөрдөг л байсан. Гэвч хэзээ ч ингэж дотогш орж ирж байгаагүй" гэжээ.

Тус зааныг Плай Биан Лек гэдэг бөгөөд 27 настай эр заан аж.

Заан дэлгүүрт орж ирээд 10 минутын турш хүнсний сонголтоо хийж, амттан иджээ. Зэрлэг заанууд ихэвчлэн гадил, хулс, өвс зэргийг иддэг боловч Плай Биан Лек заан шууд л амттаны тасгийг зорьсон байна. Амттаны тасаг орох замд нь хөлдөөгч таарахад заан түлхэн холдуулаад цаашилжээ. Ингээд нэг бүр нь 35 баттын үнэтэй 10 орчим ууттай чихэр иджээ. Мөн хатаасан гадил, газрын самар зэргийг иджээ.

Эцэст нь цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалагчид ирснээр зааныг дэлгүүрээс гаргасан байна. Амттанд дуртай заан хэнд ч хохирол учруулаагүй. Өмнө нь ч хүн хохироож байсан удаагүй гэдгийг дэлгүүрийн эзэн ярив.

Урилгагүй зочны идсэн амттаны төлөө зэрлэг ан амьтдыг хамгаалагчдын бүлгэмийн зүгээс дэлгүүрийн эзэнд 800 батт төлжээ.

Дашрамд дурдахад, Тайландын үндэсний бэлгэ тэмдэг болох зааны тоо толгой сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар байна. Энэ нь хэт аялал жуулчлал, мод бэлтгэл, хулгайн ан, амьдрах орчинд нь хүмүүс халдах болсон зэрэгтэй холбоотой. 20 дугаар зууны эхэн үед Тайландад 100 мянга гаруй заан байсан бол сүүлийн үеийн тооцооллоор 3000-4000 орчим заан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nomin 1 минутын өмнө 122.201.31.253

ясан хөөрхөн вэ 10 уут чихэр идээд шүдэн гайгүй яу

Avatar

зочин 2025-06-05 192.82.92.204

хөөрхөн юм бэ

Avatar

Нэргүй 2025-06-05 178.174.229.45

ES ZUI HUNLEG CHANAR URUVDUJ HAIRLAH BUSDIIN TULUU YAMAR 1 YUM HIIH CHIN MONGOLCHUUDAD UUL N BSAN YUM SHUU

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.181.201

800 батт төлж хохиролгүй болгосон бна, энэ хөрөнгөтөн орон ер нь хачин шүү ! Манай соц-ист орнууд бол юун тэр хохирол нтр-ий нь барагдуулах вэ, дэлгүүр нь хохироод л өнгөрна, хэрэв улсын дэлгүүр бол худалдагч нь төлбөрт унана ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж