“All in HIT 2”-ын доргилт-Зургадугаар сарын 7!

“All in HIT 2”-ын доргилт-Зургадугаар сарын 7!

“All in HIT 2”-ын доргилт-Зургадугаар сарын 7!

Зургадугаар сарын 7. SocialPay park. “All in HIT 2”. Залуусын очих ёстой цэг. Тэгээд дуул, бүжиглэ. Хамтдаа доргицгооё. Хэн, хэнтэй гэж үү?

Монголын хайрын дууны хамтлаг, “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг олон олон дуугаараа залуусыг байлдан дагуулж явсан Мотив хамтлаг, Анхны борооноор санаандгүй норж бидэнтэй танилцахдаа Монголын залуусыг нэгэн цагт, нэгэн зүгт хөтөлсөн “Нэгэн зүгт” хамтлаг, "Цасан дээр нэрийг чинь бичлээ" хэмээн дуулж, дуунд хайртай үзэгчдийнхээ зүрх сэтгэлд нэрээ үлдээсэн Take off хамтлаг, "Миний гэр- II" реалити шоуны цуврал болох "Чи шүү" шоунаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн, дуу бүр нь дурсамж агуулах "Sync" хамтлаг хамтран 6 дугаар сарын 7-нд “ALL IN HIT 2” тоглолтоо хийж, SocialPay park-г бут ниргэх гэж байна. Хамгаас дотны найз нөхөд, хайртай нэгэнтэйгээ нэгэн үдшийг догдолж, дурлаж, мартагдахааргүй өнгөрөөх боломж ийнхүү хаяанд иржээ. Сонсож өссөн хайрын дуунууд тань таны өмнө дахин амилж, дурсамжаараа аялж, дуу хөгжмийг сайхныг мэдэрч, Мотив, “Нэгэн зүгт, Take off, Sync" хамтлагийнхантай доргио үдшийг хамт өнгөрөөцгөөе. Энэ зуны заавал үзэх тоглолт шүү. Сануулж хэлэхэд тасалбарын борлуулалт өндөр байгаа тул тасалбараа эрх захиалахаа бүү мартаарай. 6 дугаар сарын 7-ны өдөр , SocialPay park-д уулзацгаая.

У.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tt 2025-06-05 202.21.107.17

h**** shovog yavlaa 20 hun hutagallaa ner ch mdku plz nar mongo araaas chichreh

Avatar

Нэргүй 2025-06-05 103.111.68.3

Хөгшчүүлээ гэж …

Avatar

Нэргүй 2025-06-05 103.57.94.30

хөгшчүүл мөнгөтэй, өнгөрсөн намар 2 дахиж тоглоход нь битүү үзсэн. одоо ч дахиад битүү үзэх байх. Хөгшин хүмүүс залуу насаа дурсаж байгаа юм. гол нь цаадуул чинь мөнгөтэй. хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж