Наадмаар 8 хоног нийтээр амарна

Наадмаар 8 хоног нийтээр амарна

Наадмаар 8 хоног нийтээр амарна

Энэ жилийн улсын их баяр наадмаар найм хоног амарна. Тодруулбал, долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд улс даяар амрах юм.

Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гаригт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.

Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.

Энэ жилийн тухайд долдугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар найм хоног амрахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-06-05 103.215.14.2

2025 оны 06 сарын 04-нд наадмын өдрүүдийг шилжүүлж сунгах тухай өөр ямарч тогтоол, шийдвэр байхгүй болно. Үйлдвэр, байгууллага дотоод тушаал шийдвэр гаргахад үндэслэлгүй илүү хоног амраахгүй тул иргэдэд худлаа цуу мэдээ тараахгүй байвал дээр байх. Үнэхээр тогтоол байгаа бол огноо, дугаар, агуулгатай нь нийтэлж байвал зүгээр байх.

Avatar

Иргэн 2025-06-05 103.215.14.2

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ, ХУРДАН МОРИНЫ ШИГШМЭЛ БОЛОН БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 278 дугаар тогтоол байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд, Дорноговь аймгийн баяр наадмыг 2025 он

Avatar

Нэргүй 2025-06-05 103.57.95.33

Засгийн газрын шийдэрийг хаанаас татах вэ

Avatar

798 2025-06-05 66.181.166.134

Цаагуураа амрах дуртай байгаа мөртлөө , энэ талбар дээр, дэндүү олон хоног амрааж байна, улс орон хэцүүднэ гэх зэргээр өөрийгөө хуурч байгаа пялдага нөхдүүдийн үгийг бүү тоогоорой. Монгол хүн л бол үндэсний баяр наадмаараа, жилд ганцхан удаа 10 хоног амрахад болохгүй зүйл ер үгүй. Хотод өвөл нь утаа угаар, цэвдэг хүйтэн, улс төржилт, ханиад томуу гээд ер амсхийлгэдэггүй. Наадмаар амрах зардал, хөдөө явах мөнгөө хүмүүс өөрсдөө л даадаг. Тийм учраас төр улсад хохиролтой юм юу ч байхгүй шүү. 18+

Avatar

Нэргүй 2025-06-05 202.9.41.20

БҮГДЭЭРЭЭ АМАРСАН ШИГ САЙХАН АМАРЧ БӨХӨӨ ҮЗСЭНИЙ ДАРАА ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУГАА ЯВААД ИРЬЕ. ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ.

Avatar

ХУУЛЬЧ 2025-06-05 202.9.46.204

ҮНДЭСНИЙ БАЯР НААДАМ ХОЙНО БУЛТААРАА БАЯРЛАНА ,,,БАС АЖИЛЛАХ НЭГ НЬ АЖИЛАНА ШҮҮ ДЭЭ.,,,,МОНГОЛЧУУД БИДНИЙ ТОМ БАЯР ШҮҮ ДЭЭ.,,,,ХӨГШЧҮҮД ДАРААГИЙН НААДАМ ХҮРТЭЛ ХОЛ БАЙНА ДАА ГЭЖ ҮГ ХЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ.,,,,,

Avatar

Еөк 2025-06-05 66.181.161.225

Түгжрэлийг 0% болгохоор мундаг шийджээ.

Avatar

8 хоног 2025-06-05 202.9.46.67

8 хоног битүү архидан эрүүгийн нөхцөл байдал онц ноцтой болно.

Avatar

Нэргүй 2025-06-05 192.82.65.73

арай хэтэрнээ

Avatar

Нэргүй 2025-06-05 202.9.40.153

х***а манж пиздагууд жижиг сажиг яриа гаргаж х***а манжууда толгойд гаргачих гэж эижиг сажиг яриа санаархл гаргаж 35 жил хужааг-с нам төрийг толгой хужааруул манжуурл бсан цаг чин дуусгвр болсон. х***а манжууд жулдан гяхх гяхх.

Avatar

Нэргүй 2025-06-05 203.23.49.34

Ajilgu mal ingeed yavj bhda taarsan medrel

Avatar

Нэргүй 2025-06-05 103.57.92.195

6,7,8 сарыг амралт болго

Avatar

Нэргүй 2025-06-05 202.21.119.218

багш болчооч 😀

Avatar

18-ныг нэм 2025-06-05 66.181.166.134

18-ны баасан гаргийг бас нэмэх ёстой шүү. Яагаад сайд нар дандаа ийм шарик дутуу шийдвэр гаргана вэ. 18-нд ганц өдөр ажиллах хүн байхгүй биз дээ. Бүгдээрээ хөдөө айраг, тарвага хөөцөлдөөд гарчихсан улс….

Avatar

Зочин 2025-06-05 202.179.24.94

18нд чинь ажлын наадам болдог юм. Амарч амжаагүй, өвөл амарсан хэдэн нөхдүүд наадмаа хийдэг юм. Зарим нь цахиамаар ажиллана гэр болон хөдөө тарваганы дошноос … ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж