Трамп 19 улсын иргэдэд аяллын хориг тавилаа

Трамп 19 улсын иргэдэд аяллын хориг тавилаа

Трамп 19 улсын иргэдэд аяллын хориг тавилаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 улсын иргэдэд аяллын хориг тавилаа. Эдгээр нь Афганистан, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсууд юм. Хориг зургадугаар сарын 9-ний Даваа гаригаас хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигайл Жэксон мэдээлэл өгөхдөө "Ерөнхийлөгч Трамп манай улсад ирж, хор хөнөөл учруулах аюултай гадаадын этгээдүүдээс америкчуудыг хамгаална гэсэн амлалтаа биелүүлж байна. Энэ улсууд нь зохих хяналт шалгалт дутмаг, визний хугацаа хэтрэлтийн хувь өндөр, хувийн мэдээлэл болон аюул заналхийллийн мэдээллийг хуваалцдаггүй гэсэн тус тусын шалтгаанаар хоригт багтсан. Ерөнхийлөгч Трамп америкчуудын ашиг сонирхол, аюулгүй байдлын төлөө үргэлж чадах бүхнээ хийх болно" гэжээ.

Дээрх 12 улсаас гадна Бурунди, Куб, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэль гэсэн долоон улс хэсэгчилсэн хоригт багтсан байна.

Трамп цахим хуудсандаа аяллын хоригийн талаар мэдээлэхдээ саяхан болсон Колорадогийн халдлагыг дурджээ. Колорадогийн халдлага нь гадаадын иргэд АНУ-д зохих шалгалт хяналтгүйгээр нэвтэрсний хор уршиг гэж тэр тайлбарлав. Мөн түр хугацаагаар ирчихээд визний хугацаа хэтрүүлдэг хүмүүсийг дурдаад "Бид тэднийг хүсэхгүй байна" гэжээ.

Трамп ийм хоригийг анх удаа тавьж байгаа юм биш. Тэрбээр 2017 онд анхны бүрэн эрхийнхээ үеэр "Исламын хориг" гэгчийг тавьж байв. Хоригт эхлээд Иран, Ливи, Йемен, Сомали улсууд хамрагдаж байгаад сүүлд нь Хойд Солонгос, Венесуэль, Чад улсуудаар өргөжсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж