Нүүдлийн айл шиг нийслэл хот

Нүүдлийн айл шиг нийслэл хот

Нүүдлийн айл шиг нийслэл хот

Монголын зүрхэн төвд орших Нийслэл хот. Цагтаа Азийн цагаан дагина гэж нэрлэгдэж явсан нийслэлд өнгө нэмэх зүйл тун ховор болсон гэхэд хилсдэхгүй. Хаашаа л харна хөглөрсөн нүүдлийн айл шиг ундуй сундуй байх болсон. Явган хүний замд шороо овоолсноос иргэд авто зам дагуу алхаж явахаас өөр аргагүй болжээ. Зарим бага насны хүүхдээ хөтөлсөн иргэд машины дэргэдүүр өнгөрөхдөө их л болгоомжтой зөрж, харагдана.

Нийслэлд Монгол Улсын хүн амын тал нь төвлөрсөн. Үүнээс үүдэж зохион байгуулалт, хот төлөвлөлт, дэд бүтэц нь энэ их ачааллыг даах чадамжгүй болсныг хүмүүс өдөр бүр мэдэрч байна.

Замбараагүй баригдсан барилгууд, төлөвлөлтгүй орон сууцны хорооллууд, стандартгүй автозамууд, явган хүний замгүй гудамжнууд хаа сайгүй.Үүнд иргэд ч нэгэнт дассан.

Хаврын сартай золгосноос хойш саяхныг хүртэл Төв талбайдаа өдөр бүр арга хэмжээ зохиож хаана юу болоод байгаа нь үл мэдэгдэх нэг улирлыг үдлээ. Зуны улиралтай золгосон ч нүд баясгах зүйл тун ховор ажээ. Жил бүр зуны улирал эхлэхтэй зэрэгцээд дулааны шугам сүлжээ, зам засвар, барилга байгууламж гээд бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг.

Ажлын хувцастай хүмүүс газар шорооны ажил хийж, техникийн дуу чимээ хаа сайгүй тачигнана. Энд тэндгүй нүх, овоолсон шороо.

Энэ дүр зураг зунжин намаржин үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт өрнөх энэ саруудад тав алхаад хуулсан зам, ухсан нүх хаашаа л харна эмх замбараагүй дүр зураг бий болж энэ байдлаараа намрыг угтана. Намар сургууль, цэцэрлэг эхлэх үеэр бахь байдгаараа байж л байдаг. Уг үзэгдэл жил бүр давтагддаг ч  хотод өнгө, тохь тух нэмсэн зүйл алга. Угтаа бидний татварын мөнгөөр эргүүлээд бидэнд тав тухтай хотод эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бий болгож өгөх ёстой. Гэтэл өглөө бүр замын түгжрэлд бухимдсан иргэд, хаашаа л харна барилга байшин бахь байдгаараа. Хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж тун хомс. Энэ бүхэн замбараагүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй. Учир нь хот төлөвлөлт гэх ойлголт цаасан дээр үлдэж газрын наймаа газар авч хэн түрүүлж барилга барьсан нь хөлждөг болсон увайгүй үйлдлээс эхтэй. Газар л харагдвал, завсар гарвал хашаа хатгаж барилга барьсаар машин битгий хэл явган хүн ч явах газар үгүй болоод байна.

 Ямар сайндаа Төв талбайдаа хиймэл зүлэг дэвсээд залуус амарч, тоглож байх билээ дээ.

Хотын удирдлагууд шинэ төсөл, хөтөлбөр гээд олон сайхан зүйл ярьдаг ч амьдрал дээр өөр өрнөдөг. Иргэд ч замбараагүй байдалдаа дасч шүүмжилж, олон нийтийн сүлжээгээр хоорондоо хэрэлдэхээс хэтрэхээ больсон.

 Энэ онд 15 байршил зам засахаар болсон. Энэ хүрээнд явган хүний замыг хуулж шинээр тавьж байгаа нь явган болон дугуй, скүүтэртэй хүмүүс явахад бэрхшээлтэй болсон. Явган хүний замыг ингэж олон газар зэрэг ухаж, хуулж хийх шаардлагатай байсан уу. Энэ нь улсад нэн шаардлагатай чухал ажил байсан уу гэдэг чухал. Өнгөрсөн жилүүдэд зүгээр байгаа замын хажуугийн бордюрыг сольсон. Энэ жил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй л байна. Энэ мэт нэг зүйлээ дахин дахин хийдэг. Хийсэн ажлаа дуусгадаггүй байдал нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байгаа юм. Нийслэлд ажил явагдахгүй биш явагдаж байгаа. Даанч хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг шиг нэгийг хийх гэж нөгөөг балладаг жишиг тогтоод удаж байна. Үүнд буух эзэн буцах хаяг байхгүй иргэд хохироод үлддэг. Засаг төрийн үймээнд хамгийн их хохирдог нь ард түмэн. Иргэд хөлөө олж амьдрах гэж зүтгэж байхад төрд шургалсан төрийн түшээд хэн нь илүү эрх мэдэлтэй, хэр их ашиг олох вэ гэж боддог. Түүнээс иргэдийн тав тух тэдэнд огтхон ч хамаагүй байдаг нь өнөөгийн хотын үзэмжээс харагдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.181.219

нянбактерийг одоо зайлуулах хэрэгтэй. Хотын төсөв данхайсан ОУ ын бонд гэж зах замбараагүй өр тавьж хэрэггүй байхаан хятадуудад зориулсан авлигын зорилготой төслүүд хэрэгжүүлж байна. Энэ төслүүдийг эргэж авах хэрэгтэй. хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгах хэрэгтэй байна. Нийслэл хоттой холбоотой дутуу дулимаг зүйлсийг ярьвал барагдахааргүй байна. үгүй ядаж хог хаях хогийн савгүй болж, цөөхөн хэдэн зогсоол байсан бол цэцгийн мандал тавьж хааж байснаа бүр хашлга тавиад үгүй болгочих жишээний.

Avatar

иргэн 2025-06-05 66.181.179.156

Хотын дарга Нямбаатар өмнөх бүх дарга нараасаа хуруу илүү санаачлагатай бүтээлч хүн гэдгээ харуулж байна.Түүнийхээ ажлыг дэмжицгээе хотын иргэд ээ. Сэлбэ хороолол, метро зэрэг бүтээн байгуулалт нь хотын түүхэнд шинэ хуудас шинэ түүх болно гэж найдаж итгэж харж байна. Нямбаатар аа иргэд чамайг үнэлж байна дэмжиж байна ажилд чинь амжилт хүсье,

Avatar

Урин 2025-06-05 103.215.14.2

Жилийн жилд цагийн цагт яг нүүж ирж байгаа эсвэл нүүх гэж юмаа буулгасан айл шиг байх юм. Хэзээ нэг цэгцэрч тэгшрэх бол гэхээр хэзээ ч үгүй юм шиг санагдах боллоо. Дэндүү арчаагүй, болхи, юмаараа юм хийж чадахгүй авилгалд идэгдсэн ялзармал байдал нь бидний өдөр тутмын амьдралд маш их мэдрэгдэж байдаг. Тэсээд л тэсээд л амьдраад байх. Гадаах нь гэртээ ордоггүй гэрт байгаа нь гэдсэндээ ордоггүй ундуй сундуй арчаагүй нэг айл Азийн цээжинд хэзээ болтол новширч оршин суугч иргэдээ зовоох юм бол доо.

Avatar

Нэргүй 2025-06-05 124.158.126.132

ЗАМ ТАЛБАЙГ ШИНЭЧИЛЖ ЗАСВАРЛАЖ БОЛНО ГЭХДЭЭ ДАНДАА ДУТУУ ХАГАС ХИЙХ ЮМ, ТЭГЭЭД ЭНД ТЭНД ОВООЛООД ҮЛДЭЭСЭН ШОРОО, ИЛҮҮ ГАРСАН ХАВТАН, ДУТУУ ОНГОРХОЙ ҮЛДСЭН ЦООРХОЙ НҮХ …. ХЭНД ҮЛДЭЭГЭЭД БАЙГАА ЮМ. ГҮЙЦЭД ЦЭВЭРЛЭЭД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БИЗДЭЭ. БАС ЭНЭ ЗЭВЭРСЭН ХАШААНУУДАА БУДАХГҮЙ ЮМ БАЙХДАА.

Avatar

Иргэн 2025-06-05 66.181.189.96

Эрх чөлөөний талбайгаас Баянбүрд тойрог орох замын алдар цуутай 50-н даваан дээр нэмээд дулааны шугамын засвар хийж бна гээд зам эвдээд Лүнгийн зам цаашаа болгочихсон. намхан, хормойтой машинтай хүмүүс зүглээд хэрэггүй шүү санууллаа

Avatar

зочин 2025-06-05 202.126.93.61

хэдэн хүүхдээ бодох юмсан монголчууд минь

Avatar

зочин 2025-06-05 202.126.93.61

энэ хүүхэд, залуусыг тоглож наадах, амрангаа суралцах хэдэн сайхан орчин үеийн төхөөрөмж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болох юмсан, хэрэв хүсвэл энэ тийм ч хэцүү ажил биш л дээ. Улаанбаатарын алга дарам жаахан газрыг бетонон ой болгож байгаа энэ хүмүүст даан ч ичих нүүр гэж алга. Ард олон нь ч дэндүү арчаагүй хувиа бодсон улс байх юм. хэн нэгэн сэтэртэнд худлаа нэр хоч өгч шүүмжлэх дүр эсгээд яахад ээ, эд нар чинь бүр дөжирч гүйцсэн инээд дохуу хийхээс өөр ямар нэмэр алга. ирээдүй хойч болсон энэ

Avatar

Зочин 2025-06-05 66.181.188.80

ажил дуустал тэвчээр хэрэгтэй болж бна

Avatar

Нянбактер 2025-06-05 202.9.46.67

Нянбактер хулгайч фашистаа татаж аваачээ Хүрэлсугаа!

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.180.155

Хотыг хотын иргэд сонгож томилдог болмоор байна . нам дагасан мөнгө угаасан үйлдэлүүд нь хэрээс хэтэрлээ. … арай л байна даа. зайлаад өгөөч …

Avatar

Нар 2025-06-05 202.179.15.130

НЭГ АЖЛАА ЖИЛ БОЛГОН ХИЙХ ЮМ. ЖИШЭЭ НЬ МАНАЙ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗҮҮН 4 ЗАМААС ОФИЦЕР ХҮРЭХ ГАЗРЫН 2 ЗАМЫН УРСГАЛЫН ДУНДАХ МОД ЗҮЛГИЙГ ЖИЛ БОЛГОН УХААД ЦЭВЭР УСНЫ ХООЛОЙГ СОЛИОД БАЙХЫН. ЧАНАРГҮЙ ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ УУ, ЖИЛ БОЛГОН СОЛЬЖ МӨНГӨ ИДЭЭД БАЙДАГ ЮМ УУ ОЙЛГОХГҮЙ ЮМ.

Avatar

зочин 2025-06-05 202.131.225.53

yuunees ch doloon dor jujig

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.160.121

1998-1999 оны үеэс буюу УБ хотын дарга Баасанжаваас хойшх Засаг дарга нар хотоо өөд татахад биш яаж хувьдаа мөнгө олох вэ гэдэгт бүх анхаарал нь төвлөрч, Миеэ Энхболдын үеэс эхлэн хотын газрыг дур зоргоор зарж, хороолол дотор явган хүн ч явах зайгүй болгосон!!

Avatar

Нэргүй 2025-06-05 172.226.43.208

Japan town 5 dygaar saraas 9 dygeer sar hyrtel haluun usgyi. Hymyysiig ya gej baigaa ym be. Doromjloh ymaa

Avatar

Нэргүй 2025-06-05 103.229.122.104

SEXSEER VAWALDI VANXANDI BOOB XXI ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-06-05 45.117.34.202

хийх хэцүү хиыхгүй байх бүүр хэцүү

Avatar

Зочин 2025-06-05 66.181.171.37

Бүтээн байгуулалтын ажил явагдаж байна, ажил хийж байгаа хүмүүс сайхан харагдаж байна, амжилт, одоо л нийслэл эзэнтэй юм шиг болж байна

Avatar

Зочин 2025-06-05 66.181.171.37

Их бүтээн байгуулалт, хотоо сайхан болгох хэрэгтэй, дэмжиж байна, ажил хийж байгаа хүн муухай харагдаад байна уу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж