Улирлын эхэнд Оклахома Сити Тандер болон Индиана Пэйсерс хоёрыг NBA-ийн финалд учраа таарна гэж хэн ч төсөөлөхгүй байсан биз. Тандерыг хэт залуу, жинхэнэ плэйоффын баг болж чадахгүй гэж үзэж байв. Харин Пэйсерс супер одгүй, дорнод бүсийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжгүй гэж үнэлэгдэж байсан. Гэтэл улирлын эцэст бүх зүйл өөрөөр өрнөв. Олон улсын спортын брэнд "1xBet"-ийн зүгээс хоёр баг хэрхэн финалд хүрснийг тоймлон хүргэе.
Финалын эхний тоглолт маргааш/2025.06.06/ 08:30 цагаас эхэлнэ.
ОКЛАХОМА СИТИ
Тэдний амжилтын гол нууц бол сайн төлөвлөгдсөн багийн систем болон тоглогчдын ур чадвар. Багийн философи нь хяналттай, сахилга баттай тоглоход чиглэдэг. Тэд бөмбөг алдалтаа багасгаж, бөмбөг бүрийг ашигтай эзэмшихийг эрмэлздэг бөгөөд нурууны өндөр, хурд хүчээ ашиглан довтолгоо, хамгаалалтад давамгайлдаг. Дасгалжуулагч Марк Дэйгнолт багтаа хүнд нөхцөл байдалд хожих хатуу зан чанарыг суулгаж өгсөн.
2012 онд Тандер NBA-ийн финалд шалгарч, Майами Хитэд 1-4 харьцаагаар ялагдаж байсан гэдгийг мартаж болохгүй.
Гурван түлхүүр тоглогч:
Шай Гилжес-Александер – улирлын MVP, Тандерын амин сүнс. Түүний тоглолт бүхэлдээ хурдан дээр суурилдаг. Зөвхөн оноо авахаас гадна тоглолтын хэмнэлийг өөрийн тэсрэлттэй хурдтай уялдуулдаг.
Чет Холмгрен – ирээдүйн шилдэг төвийн тоглогч болоход ойртсон нэгэн. Будагтай талбайн хамгаалалт болон гурван онооны шидэлт хослуулдаг нь Шайд төгс хамтрагч болгодог.
Жален Уильямс – Шайн дараах багийн хоёр дахь гол од. Тэрбээр довтолгоонд (шидэлт, довтолгоо, тоглолт удирдах) болон олон байрлалын хамгаалалтаараа гайхагддаг. Дөнгөж 24 настай ч чухал мөчид зөв шийдвэр гаргаж чаддаг өндөр мэдрэмжтэй.
ИНДИАНА
Пэйсерс бол хурдтай довтолгоон дээр суурилсан, хүчтэй багийн эв нэгдлийг харуулсан хамт олон. Тэд өрсөлдөгчдөө өндөр хэмнэлд тоглуулж, өөрсдийн хурдыг тулгаж чаддаг. Лигийн тэргүүлэх дасгалжуулагчдын нэг Рик Карлайл хүчтэй, үзүүштэй сагсан бөмбөг тоглодог багийг амжилттай бүрдүүлж чадсан. Энэ удаагийн финал бол Индианагийн цомын төлөөх хоёр дахь оролдлого. Анхны оролдлого нь 2000 онд Лос Анжелес Лэйкерст 2-4 харьцаагаар ялагдсанаар өндөрлөжээ.
Гурван гол тоглогч:
Тайрис Халибертон – маргаангүй багийн довтолгооны удирдагч. Плэйоффын өмнө "The Athletic"-ийн санал асуулгаар лигийн тоглогчид түүнийг хэт өндрөөр үнэлэгдсэн тоглогч гэж нэрлэсэн ч энэ нь түүнийг илүү зоригжуулсан. Түүний тоглолт удирдах чадвар, гэнэтийн, яг таг дамжуулалт, оноо авах үр ашиг нь Халибертонг лигийн шилдэг холбогчдын нэг болгосон.
Паскаль Сиакам – 2023/24 улирлын солилцооны цонхоор багт ирсэн нь одоогийн финалд хүрсэн эргэлтийн цэг байлаа. Тэрбээр багийнхаа тоглолтод бүрэн зохицож, тогтвортой тоглож байгаа. Тэр ч утгаараа Халибертон биш, харин Сиакам дорнод бүсийн финалын MVP болсон.
Майлс Төрнер – лигийн хамгийн дутуу үнэлэгдсэн төвийн тоглогчдын нэг. Жил бүрийн солилцооны цонхоор түүнийг өөр баг руу явах тухай яриа гардаг ч тэр одоо болтол Индианад үлдсээр байна. Шилдэг хаалт хийгч, мөн гурван онооны чадварлаг шидэгч тэрбээр орчин үеийн сагсан бөмбөгт хамгийн тохирсон төв тоглогч болжээ.
ӨМНӨХ УЧРААНУУД
Энэ улиралд финалд шалгарсан хоёр баг хоёр удаа учраа таарч, хоёуланд нь Тандер ялалт байгуулсан. Тандер зочлон тоглосон тоглолтод 120-114, гэртээ хийсэн тоглолтод 132-111 гэсэн харьцаагаар тус тус ялжээ. Хоёр тоглолтод Шай Гилжес-Александер хамгийн олон оноо авч, нийт 78 оноо түүжээ.
ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?
Хоёр баг хоёулаа гайхалтай сагсан бөмбөгийг толилуулж, финалд хүрсэн. Индиана л гэхэд Яннисийн Милуоки, хүчирхэг Нью Йорк, улирлыг амжилтаараа тэргүүлсэн Кливлендыг хожсон. Харин Оклахома Мемфис, Миннесотаг буулган авч, Денверийг долоон тоглолт үргэлжилсэн тулаанд буулган авсан билээ. Тандер илүү фаворит гэгдэх ч Индиана аль хэдийн хүчтэй багуудын эсрэг эмээлгүй тоглож чаддагаа харуулсан.
Энэ финал аль баг түрүүлэхээс үл хамааран мартагдашгүй байх нь гарцаагүй. Тандер, Пэйсерс хоёр энэ улирлыг аль хэдийн онцгой болгож чадсан бөгөөд энэ цуврал гайхалтай тулаан болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Нэргүй 2025-06-05 202.9.40.130
Барилга бүтэнн бгуулалт гэх худлаа нэр нь дор гар хөлөөр далдлж х***а манж компаниуд х***а манжууд монголд барирлга барьж монголыг бүтэн эзлжн гэж бодов бвал эндүрэл шүү. Улсын аюулгүй бдал гэж бдгийн шүү битгий эндүрээд бгаарай. Нам төр эзлсэн х***а манж лаларуударай дамжуулж атгаг ажиллагаага хийн гэж бодож бвал эндүрэл шүү даврал чтн хэр-с хэтэрцэг бгаа шүү.