Ariucle: Бид 0-3 гэсэн амжилттай хасагдахыг хүсээгүй

Ariucle: Бид 0-3 гэсэн амжилттай хасагдахыг хүсээгүй

Ariucle: Бид 0-3 гэсэн амжилттай хасагдахыг хүсээгүй

Цахим спортын "CS" төрлийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Мэйжор тэмцээн АНУ-ын Техас мужийн Остин хотноо эхэлсэн. Нийт шагналын сан нь 1.25 сая ам.доллар тус тэмцээнд 32 баг оролцож байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсээ төлөөлөн Монголын "The MongolZ" болон "Chinggis Warriors" өрсөлдөж байна.

"The MongolZ" баг шууд гуравдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлэх учир зургадугаар сарын 12-ныг хүртэл тоглохгүй. Харин "Chinggis Warrios" баг Мэйжорын дебютээ хийсэн. Тэд Норвегийн "HEROIC" болон  Бразилын "Legacy" багуудад дараалан ялагдаж, эхний өдрийн дараах байдлаар  0-2 гэсэн амжилттай болсон.

Тэгвэл өнөөдөр/2025.06.05/ Бразилын "Fluxo" багийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, Мэйжорын түүхэн дэх анхны ялалтаа авчээ. Тоглолтын эхний мап "Ancient" дээр болоход "Fluxo" 13-10 гэсэн харьцаатай эхний хожлоо авсан бол "Mirage" дээр 13-11 гэсэн харьцаатай "Chinggis Warriors" баг ялжээ. Улмаар шийдвэрлэх "Nuke" дээр Монголын баг илт илүүрхэж, 13-2 гэсэн харьцаатай хожсон аж.

Мэйжорын анхны ялалтаа авсан "ariucle" ярихдаа "Сайхан байна. Тоглолт бидний хувьд хүнд байлаа. Бид 0-3 гэсэн амжилттай хасагдахыг хүсээгүй. Анхны Мэйжор маань үнэхээр онцгой байна. Энэ бол бидний мөрөөдөл байлаа. Маргааш ч бид хожиж чадна" гэжээ.

Ийнхүү "Fluxo" Мэйжорыг орхисон эхний багаар тодорсон бол "Chinggis Warriors" баг аяллаа үргэлжлүүлэхээр боллоо. Тэд дахин хожигдох эрхгүй тоглолтыг Хятадын "Lynn Vision" багийн эсрэг өнөө шөнө 01:30 цагаас хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-05 202.9.41.20

ТА БҮГД ХЯТАДЫН БАГИЙГХОЖИЖ БҮРЭН БОЛОМЖТОЙ ЮМ ШҮҮ. ЧИНГИСИЙН ҮР САД ДАЙТАЖ ЧАДНА ГЭДГЭЭ ХАРУУЛААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

🙂 2025-06-05 166.48.51.239

Хожоод л гарна даа. Монголын багтаа амжилт хүсье!

Avatar

Нэргүй 2025-06-05 202.131.251.130

Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж