Урт хугацааны турш дэлхийн хэмжээний тоглогчид Парис Сен-Жермен (ПСЖ)-ийн нүүр царай байсаар ирсэн. Тухайлбал, Златан Ибрахимович, Неймар, Месси, Килиан Мбаппе нар үзүүштэй тоглолтоороо Францын лигт тогтмол амжилттай хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг байв. Од тоглогчдыг толгой дараалан мөнгөөр зодож элсүүлснээр ПСЖ дотоодын тэмцээнүүддээ ноёрхох болсон бөгөөд Францын хамгийн амжилттай клуб болсон гэхэд буруудахгүй. ПСЖ одоо нийт 13 удаагийн "Лиг 1"-ийн аварга, 16 удаагийн Францын цомын эзэн, 13 удаагийн Трофей де Шампионс цомтой.
Гэвч юу юунаас илүү, дэлхийд танигдсан 1xBet компанийн албан ёсны түнш болох ПСЖ-ийн удирдлагууд олон улсын тавцанд амжилт гаргахыг үргэлж хүсдэг байв. Парисчууд урьд өмнө нь Аваргуудын лигт түрүүлж байсан удаагүй. Энэ бол Европын хөлбөмбөгийн дээд түвшинд хүрэх тасалбар билээ. Тэд олон удаа зорилгодоо хүрэхийн өмнөх хэдхэн алхамд бүдэрсэн.
2023–24 оны улиралд ПСЖ бүхэл бүтэн бүтцийн шинэчлэл хийсэн. Испани дасгалжуулагч Луис Энрике "улаан-хөх" багийн шинэ ахлагч болж, “оддын баг”-аас “од баг” болгох шинэчлэлээ эхлүүлсэн. Францын аваргуудын скаутын жагсаалтад зөвхөн залуу авьяастнууд багтдаг болсон. Жишээлбэл, Виллиан Пачо, Лукас Бералдо, Дэзирэ Дуэ, Нуно Мендеш, Брэдли Баркола нарыг дурдаж болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байсан ч Луис Энрике Парк де Принцэд ирсэн анхны улиралдаа Боруссиа Дортмундод хожигдож, хагас шигшээ шатны босгыг давж чадаагүй.
2024–25 оны Аваргуудын лигийн эхлэл ПСЖ-д маш хүнд байсан. Хэсгийн шатны эхний таван тойрогт ердөө ганц хожил авч, тэмцээнээс хасагдах ирмэгт тулж иржээ. Гэвч шийдвэрлэх мөчид Луис Энрике сэтгэлээр унасан багтаа урам зориг өгч, гайхалтай эргэн ирсэн. Сүүлийн гурван тоглолтод есөн оноо цуглуулж, ПСЖ хасагдах шатанд шалгарсан.
Хасагдах шатанд парисчууд гайхалтай тоглосон. Тэд эхлээд Брестийг хожиж, дараа нь Английн Премьер лигийн гурван багийг дараалан буулгаж авсан нь Ливерпуль, Астон Вилла, Арсенал байв.
Аваргуудын лигийн шигшээ тоглолтод ПСЖ Интер Милантай тулсан. Интер өмнөх шатанд ялагдашгүй гэгдэж байсан Барселонаг хожин аваргын төлөө шалгарсан байв. Гэвч тавдугаар сарын 31-нд Мюнхений Альянц Аренад ганцхан баг үнэхээр гялалзсан. Тоглолтын эхнээс л Парисын баатар Миланы могойг буланд шахаж, бүхий л талаараа илүүрхсэн.
12 дахь минутад Витинья Неразурригийн хамгаалалтыг нарийн пассаар нэвтэлж, бөмбөгийг Дэзирэ Дуэд дамжуулсан. Дуэ ч Хакимид өгч, марокко хамгаалагч бөмбөгийг хоосон хаалганд ядах юмгүй оруулсан. Найман минутын дараа Дуэ Усман Дембэлэгийн дамжуулалтыг чулуу болгов. Бөмбөг Федерико Димаркод ойж, хаалгач Ян Зоммерын хаалганд орсон. ПСЖ талбай дээр эрчтэй тоглолтоо үргэлжлүүлж, эцэст нь 5–0 гэсэн харьцаагаар Интерийг бут ниргэсэн.
Энэ нь Аваргуудын лигийн шигшээ тоглолтын түүхэн дэх хамгийн олон гоолын зөрүүгээр хожсон тохиолдол болжээ.
Парис Сен-Жермен түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн цомыг өргөж, энэ улиралд л гэхэд гурван цомтой боллоо. Тэднээс өмнө зөвхөн нэг Францын клуб Аваргуудын лигт түрүүлж байсан нь 1993 онд Олимпик Марсель байв. Тэд тухайн үед Абеди Пеле, Дидье Дешам, Марсель Десайи, Руди Фёллер нарын хамт Миланыг 1–0-ээр хожиж байжээ.
1xBet компанийн албан ёсны түнш ПСЖ Францын хөлбөмбөгийг дахин оргилд авчирлаа. Гэвч баяр ёслол удаан үргэлжлэхгүй. Тэд зургадугаар сарын 15-нд клубуудын ДАШТ-д Атлетико Мадридтай эхний тоглолтоо хийнэ.
Холбоотой мэдээ