Зам тээврийн ослыг дрон, AI ашиглан шийдэх талаар санал солилцлоо

Зам тээврийн ослыг дрон, AI ашиглан шийдэх талаар санал солилцлоо

Зам тээврийн ослыг дрон, AI ашиглан шийдэх талаар санал солилцлоо
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар авто замын түгжрэлийг үүсгэж буй хүчин зүйлийн нэг болох зам тээврийн ослын буруутан болон хохирлыг цагдаагийн ажилтан очихгүйгээр дрон болон АI технологи ашиглан хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо.

Учир нь нийслэлийн зам тээврийн ослын дуудлагын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг байна. Энэ тохиолдолд цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг байна. Үүнээс хүнд төрлийн ослын газарт 2 цаг ажиллах тохиолдол ч гардаг байна. Хамгийн гол нь энэхүү хугацаанаас хамаарч тухайн орчмын авто замд түгжрэл үүсдэг бөгөөд нийслэлийн түгжрэлийн тулгамдсан асуудал болоод байгааг албаныхан хэллээ.

 

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн осол эзэлж байна. Үүнийг 5-10 минутад шийдэх технологийн шийдлийг л бид хайж байна. Зам тээврийн ослын дуудлага ирэхэд цагдаа заавал ослын газар очихгүйгээр дрон нисгэж зураг авч мэдээллийг системд илгээх. Илгээсэн мэдээллийг AI технологийн тусламжтайгаар боловсруулж хэн буруутай, хэдэн төгрөгийн хохирол гарсныг тогтоодог болох нь тэргүүний зорилго. Тухайн жолооч нар ч ослын зургаа систем рүү илгээж болно гэсэн үг. Дүүрэг болгон замын хөдөлгөөний удирдлагын төвтэй. Энэ төвөөс дроноо удирддаг систем л шаардлагатай байна. Хоёрт цагдаа, даатгал зайлшгүй очих тохиолдол буюу хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ч юм уу, эсвэл 3-4 машин мөргөлдсөн, хайс хашлага мөргөсөн тохиолдолд цагдаа дронтойгоо очиж нисгээд шаардлагатай зураг, дүрсээ авах. Ослын нөхцөл байдлаас хамаарч дрон нисгэж цаг хугацааг хэмнэх, ослоос шалтгаалсан түгжрэлийг үүсгэхгүй байх л зорилго тавиад байна. Энэ чиглэлээр дроны системийн хөгжүүлэлт хийх боломжтой юу” гэдгийг тодрууллаа.

 

“MGIS” компанийн захирал Ким Жун Вү “Бид БНСУ-даа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран ажилладаг.  Систем хөгжүүлэлт, дрон зураг авалт, борлуулалт гэсэн хэлтэстэй. Зам тээврийн ослын газарт дроныг ашигласнаар цаг хугацааг 60-70 хувь хэмнэж байгаа судалгаа гарсан.  Дроны үйлдвэрлэл, хөгжүүлэлт дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байна. АНУ, ОХУ зэрэг орнуудад дроныг зам тээврийн ослын, тэр дундаа мөрдөх ажиллагаанд ашиглах болсон. Монголд ч гэсэн энэ чиглэлээр дроны системийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Гол нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд олон хэмнэлтийг хийх боломжтой гэж харж байна. Та бүхний хүсэж буй системийн хөгжүүлэлтийг хийхэд эхний ээлжид дата мэдээлэл цуглуулах, судалгаа, туршилт хийх гээд багагүй хугацаа орох ч хамтарч ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-04 103.212.119.37

ШИНЭ ЗҮЙЛ БИШ ШҮҮ ДЭЭ… ҮНДЭСНИЙХЭЭ КОМПАНИУДААР ХИЙЛГЭЭ…

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.191.85

Энэ дрон ашиглах чинь шинэ зүйл биш. Худлаа битгий ШоУдаад бай

Avatar

зочин 2025-06-04 66.181.166.196

Өгөр кимчинүүдэд хулхидуулж ханахгүй юм аа, эсвэл манай дарга нар албаар солонгосуудтай нийлж луйвар хийдэг ч байж болох, хүн харахад хулхидуулсан юм шиг ч цаанаа тэднээс юм авдаг ч байж болох

Avatar

Нэргүй 2025-06-04 202.131.238.26

улаан, ногоон гэрлээ ялгаж чадахгүй AI тавьчихаад бас их том том донгосноо

Avatar

Нэргүй 2025-06-04 202.70.44.46

Замын уулзварт зогсох нөхцөл байдалтай үед ногоон гэрлээр ч орох хориотой гэдэг дүрэмтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.184.159

Солонгосчууд хүн хулхидахаа л нэгт тавьдаг. Өчнөөн луйвардуулчихаад хашрахгүй байна уу

Avatar

Зочин 2025-06-04 202.126.90.109

Зөв санаачилга, харин Солонгосоос өөр хамтрагч олдохгүй гэж үү, Солонгосуудтай нийлсэн юмны бүтэл хазгай, үргэлж алдагдалтай, маллуулаад л өнгөрдөг юм шиг харагдах

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.184.159

муусайн солонгосчуудаар юу ч битгий хийлгэ

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.40.153

Худлаа ш**

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.187.42

энэ бол хятадын тагнуул нямдоржийн залгамж халааг авсан нянбактерийн бодлоготойгоор хэрэгжүүлж байгаа ажил. 1-т ард түмнийг бүр их торгох арга хэрэгсэл. 2-т монголд хятадын тусгай албад тагнуулын үйл ажиллагаа явуулах хүссэн автомашины хөдөлгөөний мэдээллийг харах хянах ажиллагаа юм.

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.40.153

Тэгж х***а манжууд давраахгүй шүү х***а манж очж ингж галзууцгаа.

Avatar

Нэргүй 2025-06-04 202.131.238.26

чи муу чацгааа эхлээд зөв бичээд сурчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж