МАН юу амлаж байв: Татварыг бууруулна, төрийг цомхотгоно!

МАН юу амлаж байв: Татварыг бууруулна, төрийг цомхотгоно!

МАН юу амлаж байв: Татварыг бууруулна, төрийг цомхотгоно!

Ардчиллын түүхэнд хамгийн удаан хугацаанд Гүйцэтгэх засаглалын тамга барьж ирсэн Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын асуудлаас болж суудлаасаа огцорсон. Түүнийг оронд Ерөнхий сайдын суудалд хэн очих вэ гэсэн горилогчдын таамаглал ч улс төрийн трэнд сэдэв болжээ. Л.Оюун-Эрдэнийн засагласан хугацаанд Монголын эдийн засагт дорвитойхон шинэчлэлт хийгдээгүй. Харин төрийн оролцоо нэмэгдэж, хувийн хэвшлийнхний боломжийг төр хулгайлах болсон. Түүний нэг жишээ бол нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар төсвийн мөнгөөр гулгисан "будаатай хуурга" байлаа.

Ердөө жилийн өмнө МАН ард түмэндээ "хайр" зарлаж, сонгуулийн уриагаа "Ард түмний ялалт" хэмээн зарласан. Гэвч үнэндээ ард иргэдийн амьдрал, Ардын намынхны авдаг авлига хоёр урвуу хамааралтай болсныг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд нотлож харуулсан билээ.

УИХ-ын сонгуулийн дараа парламентад суудалдтай гурван нам буюу МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн бэрийн цүнхний хэргээс болж АН-ыг МАН-ын Бага хурлын гишүүд засгаас хөөсөн билээ. Харин дараагийн шинэ засагт хэнтэй хамтрах, хэнийг Ерөнхий сайдаар тавих вэ гэдгийг МАН-ын фракциуд шийднэ.  Шинэ Ерөнхий сайдад шийдэх олон ажил угтаж байна.  Ямбыг эдлэхийг хүсч байгаа горилогчдод ялыг нь үүрэхийг бас давхар сануулъя.

Мөн шинээр байгуулах Засгийн газарт хуучин амлалтыг нь эргэн сануулъя. УИХ-ын 2024 оны сонгуулиар 68 суудал авсан МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө юу амлаж байв!

  • 1.4.2. Нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
  • 2.1.1. Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна.
  • 2.3.2. Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж олон улсын стандарт хангасан авто бензин, түлшийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • 2.5.1. Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.2.5.2. Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад тархмал эх үүсвэрийг ашиглана.2.5.3. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх доорх цахилгаан станцыг барьж байгуулна.2.5.3.1. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц;2.5.3.2. 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станц;2.5.3.3. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 70 МВт-аар өргөтгөнө;2.5.3.4. 400 МВт-ын Багануурын цахилгаан станц;

    2.5.3.5. 450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц;

    2.5.3.6. 200 МВт-ын Шивээ Овоогийн цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулна.

  • 3.2.1. Бизнес эрхлэлтийн индексээр 20 байр урагшилж, бизнесийн орчин сайтай эхний 60 улсын нэг болно.
  • 3.3.1. Эдийн засгийн өсөлтийг 7-8 хувьд тогтмол хадгалж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барих бодлого баримтална.

Үүнээс гадна доорх амлалтууд нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, сонгуулийн үеэр олон нийтэд ил тод зарлагдаж байсан үндсэн зорилтууд юм. Хэрэгжилтийн үнэлгээг ойролцоогоор, олон нийтийн мэдээлэлд тулгуурлан дүгнэх байдлаар хүргэж байна.

Монгол Ардын Нам 2024 оны сонгуулийн амлалтаараа эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хамарсан томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Гэсэн ч өнөөдрийн байдлаар олон амлалт хэсэгчлэн хэрэгжсэн, зарим нь хэрэгжиж эхлээгүй, заримд нь үр дүн хараахан мэдрэгдээгүй байна.

Энэ бүхний цаана иргэдийн хүлээлт, итгэл, цаашлаад ардчилсан тогтолцооны үндэс болох хариуцлага оршиж байгаа. Иймээс Засгийн газрын бүрэлдэхүүнээс үл хамаарч амлалтаа цаашид хэрэгжүүлэх нь чухал байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-05 202.126.90.200

ТӨР өөрөө Төсөл хэрэгжүүлж, ТӨХК-иуд ажиллуулж, Орд Газар эзэмшин, Ус, Дулаан, Эрчим Хүчний үнэ тариф барихааа болиосой.

Avatar

Нэргүй 2025-06-05 103.229.123.79

Өөрсдийнхөө хийсэн ажлыг өөрсдөө эргээд нураах гэж байгаа юм уу? Эсвэл үүний ард татвар хэдэн хувиар биш, хэд дахин нэмсэн шигээ бас нэг юм хийх гээд байхыг үгүйсгэх аргагүй… МАН нам засагт орохоороо л Маркс, Ленинийхээ сургаалаар,хувийн өмчийг хураагаад л, хамтрал хоршоолол байгуулаад байдаг шүү дээ…

Avatar

Сонгогч 2025-06-05 66.181.185.253

Монголын ардчиллыг коммунистууд хөгжүүлнэ гэж юу байхав дээ

Avatar

Иргэн 2025-06-05 66.181.185.253

түүхэндээ ямарч боловсролгүй төлгөн коммунист ерөнхий сайд байлаа. МАН даан ч дээ гэмээр юм болсон харин ч эртхэн салж авлаа

Avatar

Зөнөг 2025-06-05 66.181.161.159

Үхсэн нохой чинь. Оюун эрдэнэ олон юмыг ил болгож олны нүдийг нээсэн. Хөрөнгө хураах, баялагийн сан гэж луйварчидтай тэмцсэний төлөө хонзогнож Хүүк, Mcs /хятад эзэнтэй/ нар нийлж унагалаа. Ард түмэн уурлаж бна. Импичмент хийх хэрэгтэй, худалдагдсан гишүүдийг зайлуулах цаг болсон.

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.189.74

Баруун Европид хувь хүний орлогын албан татвар 20 хувь байхад Монголынх хэт бага байна. Засаг руу дайрах шалтаг нь ямар ч мангар юм дээ.

Avatar

ТӨХК-иуд 2025-06-05 202.126.91.117

ХАХАХАХА……ХУЛГАЙ, ХУДЛАА БҮХЭН ҮҮРЛЭСЭН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДААА БҮГДИЙН ХУВЬЧИЛАААА ЯАРАЛТАЙ

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.184.50

АН гэж танхайчуудын нэгдэл сүүдэртэй талаас нь өөлж улс төржүүлсээр олон арван жилийг үдлээ. Байнгын үймээн самуун тарина, одоо ч ажил хийлгэхгүй дээ хараарай, ойворгон хэд нь хуйвалдаж өдөөж өгнө. Эд нарт улс ард түмний эрх ашиг огт хамаагүй, амаараа бол сайхан бурна. Засгийн газрыг нэгээр тогтохгүй унагах зорилго байж таарна.Төрийг цомхотгоно гэх төргүй байна гэсэн үг байх юм. Улс нь чухам төр дээр, татвараа оршин тогнодог юм. АН шиг зуун хувь харлуулж улс төр хийдэг нам Дэлхийд байдаггүй

Avatar

Нэргүй 2025-06-05 202.126.89.71

Танай нам шиг гоншгонуур амласандаа хүрдэггүй бусдаас буруу хайдаг ард түмнээ дарангуйлдаг нам дэлхийд байхгүй

Avatar

зочин 2025-06-05 66.181.187.59

Манай АН ,Украины нацистүүд нэг нүхнээс гарсан өтүүд гээд л яриад байдаг,Үнэхээр төстэй юм ,Харин Украины нацистүүд киевийн хууль бус дэглэм, одоо бүр хорлон сүйтгэх алан х***х энгийн иргэдийг олноор нь устгах харгис сүбьект болж хувирав

Avatar

Зочин 2025-06-05 66.181.186.210

Ядаж Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулсан бол тал бүрийн ашигтай байсан юм. Гэвч хувийн сонирхол той нөхдүүдээсээ болоод үнэхээр бараагүй дээ.Eр нь Монгол улсын ирээдүйд чухал хэрэгтэй томоохон төсөл 1 нь ч бүтэлтэй болоогүй байна. Үгүй ядаж цэвэрлэх байгууламжаа хурдан бариад дуусгажээ.Одоо дулааны улиралд Сонгины тэр хавь өмхий үнэртсэн хэвээрээ л байна.

Avatar

Нэргүй 2025-06-05 202.9.40.130

35 жил нам төр хулгайлсан х***а манж гичинүүд аймар их бэлэн юм дээр туйлсан бүх юм бэлэн болцон хэтрхий бэлэн юм дээрээ туйлж тарвалзсан да. Бөөн баялаг хулгайлж.

Avatar

Нэргүй 2025-06-05 203.98.76.30

buzar nam

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.181.219

ОДОО ШИНЭ ЗГ БАЙГУУЛАГДСАНЫ ДАРАА ИРЭХ НАМРЫН ЧУУЛГАНААР УИХ ЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛД ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ИРГЭДИЙН ТАТВАРЫН ДАРАМТЫГ БАГАСГАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭХЭЭРГҮЙ БОЛ 11 САРД ЗАЛУУЧУУД ТАЛБАЙГ ДҮҮРГЭЖ ЗГ ЫГ ОГЦРУУЛНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-06-05 202.21.107.17

gahai baatariin baysjsan are yaduursan yag taarch baigaa danhan tolgoit zolbin gologiig said bolood covid ued hiisne baatar gahai sanhuujlit harararai

Avatar

Нэргүй 2025-06-05 202.126.89.164

Энэ намууд худлаа амлаад дараа хулхиддаг. Даанч эргүү Иргэд бид хууртаад дахиад л сонгодог.

Avatar

сонгогч 2025-06-05 202.9.46.170

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

Avatar

Нэргүй 2025-06-05 202.55.188.33

Монголын ард түмэн тэнэг юм болохоор Монгол ардын намыг худлаа ярьж байгааг мэдсэн ч сонгосоор байдаг. ойгүй тэнэг хүмүүс.

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.188.194

Яг эсрэг нь ажиллаад байх шиг!

Avatar

зочин 2025-06-05 66.181.187.59

Ардчилагч гэх барууны тавиул, бүлэг хулгайчид л нийгмийн өмчийг жинхэнэ идэж ууж, улс орныг сүйрүүлдэг,Эдийн засгийг унагаж төрийн данс улайлгаж,өр зээлэнд живүүлж,иргэдийн амьдралыг хүндрүүлдэг,Оюунэрдэний засгийн газар ковидийн хүнд үеийг амжилттай давж,эдийн засаг бизнесээ богино хугацаанд сэргээн ,иргэдийн амьдралыг хэвийн болгосон,Гадаад худалдааг тэлж төсвөө эрс өсгөв, Том төслүүд хэрэгжүүлж,эдийн засаг санхүүгээ хүчирхэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байхад нь зориуд унагалаа,

Avatar

HAHA 2025-06-05 66.181.190.163

hudlaa amidrahad ulam daramttai bolj bna

Avatar

Нэргүй 2025-06-05 188.162.254.26

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан еронхий сайд байлаа !!!!!!!МАН дарга !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж