Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй

Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй

Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй
Shot with OldRoll Argus.

Ньюс агентлаг 2025 оны зургадугаар 05-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг  танилцуулж байна


Улаанбаатар хот орчмоор, багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж, Яармаг-Сонгины орчмоор -1-3 хэм хүйтэн, бусад хэсгээр +2+4 хэм, өдөртөө +19+21 хэм дулаан байна.

Багануур орчмоор, багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө сэрүүсэж 0+2 хэм, өдөртөө +18+20 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө сэрүүсэж -2-4 хэм хүйтэн, өдөртөө +16+18 хэм дулаан байна.

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Зургадугаарсарын 05-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, тал, хээрийн нутгаар салхитай, сэрүүхэн байна

Агаарын температур: Шөнөдөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14+19 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8+13 хэм, бусад нутгаар 0+5 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +16+21 хэм, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +20+25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29+34 хэм бусад нутгаар +24+29 хэм дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж