Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 09-ний гурван хөх мэнгэтэй хөх луу өдрийн морин цагт /2025.06.04/ Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт ууланд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Их хар сүлдийг Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.
Тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд тайлга нь цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хавыг илтгэн харуулж буй хүндэтгэл юм.
Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн газар юм.
Хандгай. 2025-06-04 202.9.47.63
Онцын шаардлагагүй зан үйлд мөнгө төсөв цаг үрэх хэрэг байна уу? Батлан хамгаалах яамны төсөв зарлага гэж их л төсөв гарч байгаа Хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдал зэрэг байгууллагыг нэгтгэж тайван цагт энхийн бүтээн байгуулалтад оролцдог,цомхон цэгцтэй удирдлагатай,техник төхөөрөмжөө өргөн ашигладаг болгомоор санагддаг юм.
Нэргүй 2025-06-04 202.9.41.112
ТӨРИЙН ТӨВШИН АМГАЛАНГ АЛДАГДУУЛСАН ТҮШЭЭД ГЭГЧДИЙГ ДАЙЧИН БААТАРЛАГ ЭЦЭГ ӨВӨГДИЙН АРИУН СҮНС, ХАР ТУГИЙН ХАТУУ ЭРЧ ТААЛАХГҮЙ ШҮҮ. ДӨНГӨЖ САЯ ЗАСАГЛАЛАА САМАРЧИХААД ОЧИЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХИЛЭГНЭЖ БАЙГАА ДАА…. ЖИНХЭНЭ ХҮНДЛЭЛ БИШ ШҮҮ……..НААДААН МЭТ ХАНДАЖ БОЛОХГҮЙ…АРИУН ОРШИХ ЁСТОЙ ТӨРИЙН СЭНТИЙД НЬ СҮЛД ДАЛБАА ЦУУЛСАН ХАР БИЛЭГДЭЛ ОРШООСОН ХАРИЙН СЭТГЭЛТЭН ХҮРТЭЛ ЗАЛАРСАН БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТҮҮНИЙГ ЗАЙЛУУЛАХААС ЭХЛЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ЭХЭЛЖ ЦЭГЦЭЛЖ, ЦЭВЭР АРИУНД ОРШОО.
хөдөө 2025 2025-06-04 103.10.20.198
Хүрэлсүхээ одоо болноо. Юманд хязгаар гэж байгаа. Нүглээ үр хүүхэддээ бүү үлдээ. Одоо бага дээр нь наад шуналаа татаж аваад тайван бай. Эдийн шунал биш, улс төрийн шуналаа зогсоогоод тайван амгалан амьдрах хэрэгтэй.
хөдөө 2025 2025-06-04 103.10.20.198
Энэ ерөнхийлөгч Хүрэлсүх иргэдийн талд зогсож харагдаач. Төрийн хутгуур, тогтворгүй байдлыг өдөөгч, төр ард түмнийг талцуулагч, төрийн албанаас хурдан зайлаад төр засгийг тогтвортой байлгахад үгээ хэлэх цаг чинь болсон. Би төрд 41 жил ажиллаж, анхан шатанд Монгол ардын намын ажлыг хашиж, 1992 оноос хойш бүх шатны сонгуульд оролцсон хүн. Ерөнхийлөгч таныг би 2006 оноос хойш сайн мэдэж байна. Улс төрийн тоглолтыг чинь сайн мэдэж байна. Хүрэлсүхээ одоо болноо. Юманд хязгаар гэж байгаа. Нүглээ үр
Нэргүй 2025-06-04 202.9.41.20
Дараагийн Ерөнхий сайд бол Намбарын Энхбаяр юм. Энэ хүн баялага туршлагтай бас гадаадад танигдсан улс төрч юм. Засгийн газрыг унагаж 2-р ээлжийг хоолонд оруулсан АН-аас УИХ-д гишүүн болсон Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин, Цогтгэрэл болон MCS-ийнханд баярлалаа. Миний дотны ах нэг тусгай газрын дарга болж намайг ажилд авах болж байна. Хаин 3-р ээлжийг хоолонд нь удаан оруулах хэрэгтэй байна. Иргэд үүнийг бодолцох бизээ
Нэргүй 2025-06-04 66.181.187.42
хаха нэртэйгээр намбар ваныг ес шулага бацааныг нь ЗГХЭГ ын дарга болгочих цолмонг нь шадар сайд. хүүкийн эхнэрийг сангийн сайд өөр яасан ч болно мангарууд
Нэргүй 2025-06-04 202.9.41.112
ЭЛЭНЦГИЙН ЭНХБАЯР ,ЭЛЭРСЭН БАЛАРСАН ЭРТНИЙ ГАЙГ ЧИРЭГСДИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ
Нэргүй 2025-06-04 14.1.81.183
Монголчуудын найр наадмын цаг эхэлжээ хөөрхий ……Тгэд намар 09 сар гараад буцаад УТАА, ТҮГЖРЭЛ, АВИЛГАЛ, ЗАЛХУУРАЛ, НООХОЙРОЛ, ДООР ДЭЭРГҮЙ ХЭЛ АМАА БИЛҮҮДЭН БИЕСЭЭ МЭРЭН ХИЙРХЭХ Амьдрал Зуун зуун жил үргэлжилэх нэээ …..
Нэргүй 2025-06-04 202.9.40.153
Монголд он удаан жил орнгосон х***а манжууд социлзмын үед орос сургуульл сурсан гулгаж шургалж завшиж оросод монгол хүнтэй адилхаг суралцсан. Сайн л анхаарч хяналт тавьж бхгүй бол х***а манжууд чимээгүй завшиж л бдг. Тэр л******д нь эргээд монголд гай болдг хужаагуудтайга нийлж монголд гай болдг.
Нэргүй 2025-06-04 202.9.41.112
ТЭД ЧИНЬ ОДОО Ч .ҮЙМҮҮЛЭЭД, ГАЙ БОЛЦГООСООР Л БАЙНА