Олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх хуулийн төсөл өргөн барина

Олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх хуулийн төсөл өргөн барина

Олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх хуулийн төсөл өргөн барина

Олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх, ажил олгогч, даатгуулагчид ээлтэй нөхцөл бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина


Хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхад үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхээр зорьж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Өргөн барьж буй хуулийн төсөлд мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн:

  • Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах
  • Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсөнд дээд хязгаар тогтоох
  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс шимтгэлийг уян хатан ногдуулах
  • Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах
  • Оюутан, залуучууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Оюутан сайн дураар даатгуулах гэрээ байгуулж, ажилтай болсны дараа төлөх бодлого хэрэгжүүлэх
  • Сайн дураар даатгуулагчийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгох (улирал, хагас жилээр)
  • Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Мега төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн НДШ-ийг хойшлуулах хувилбарыг судлах
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас бүрэн олгох
  • Ажилгүйдлийн тэтгэмж авах, нөхцөлийг өөрчлөх
  • Ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн ослын, тэтгэмжийн даатгалын тогтолцоог ажил олгогчид таатай нөхцөлөөр шинэчлэх зэрэг саналыг тусгалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой өөрчлөлт

  1. Ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг 0.1-0.9 хувиар бууруулна.
  2. Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тавихгүй байгааг өөрчилж, даатгуулагчийнхтай адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хязгаар тогтооно.
  3. Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ болон давхар ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх, эсхүл уян хатан нөхцөл тогтоож, хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах сонголтыг өгнө.
  4. Ажил олгогч ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөнө
  5. Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцвэр зохистой харьцаанд хадгалах хүрээнд ажил олгогчийн ҮОМШӨ-ний даатгалын санд төлөх шимтгэлийн 0.1 хувийг ажилгүйдлийн даатгалын санд шилжүүлнэ. Энэ нь ажил олгогчийн төлөх нийт нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд нөлөөлөхгүй. Мөн тэтгэмж олгох нөхцөл, болзлыг нэмэгдүүлнэ.

 Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ

  Суурь тэтгэврийн тогтолцоо: Суурь тэтгэврийг өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн, 10-аас дээш жил шимтгэл төлсөн иргэнд олгоно.

Албан журмын тэтгэврийн даатгалын тогтолцоо: Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжинэ. Тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулна. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ. Ингэснээр тэтгэврийн нэрийн дансны тогтолцоонд шилжсэн 1979 оноос хойш төрсөн 807.2 мянган даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2026 оноос 1 хувиар хуримтлуулж эхлэх ба 4 хүртэл хувийг тэтгэврийн хуримтлал болгоно.

Давхарга 3: Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо: Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байна. Үйл ажиллагаа, засаглал нь ил тод байх, санхүүгийн бие даасан, найдвартай байх, өвлөгдөх зарчимд суурилна. Тэтгэврийг тэтгэврийн ердийн наснаас хойш тогтоолгох тохиолдолд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэргээр ахимаг насны иргэдийн хөдөлмөрийн зах зээл дэх идэвхтэй байдлыг дэмжинэ. Тэтгэврийг шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тогтоож байгаа нь даатгуулагчийг хөдөлмөр эрхлэх эхэн үедээ орлогоо багаар мэдүүлэх, карьерын сүүлийн жилүүдэд орлогоо зориуд өндрөөр мэдүүлэн шимтгэл төлж, эрт тэтгэвэрт гарах сэдлийг төрүүлж байна. Иймд тэтгэвэр бодох 5 жилийг үе шаттай нэмэгдүүлэн 10 жилд хүргэнэ.

2018 оноос хойш өндөр насны тэтгэвэр тогтоох эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж байгаа бөгөөд эрт тэтгэвэр тогтоолгож буй нөхцөлийн насыг үе шаттай гурван сараар аажмаар нэмэгдүүлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-04 202.126.91.217

эхлээд ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг хуучин хэвээр нь болгоорой одоо амралт сувиллын цаг эхэлж байна

Avatar

Sharga 2025-06-04 66.181.189.83

сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж